ХӨСҮТ-ийн Халдварын тархвар, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
Сүүлийн 24 цагт 24,803 шинжилгээ хийгдсэнээс найман тохиолдол батлагдлаа.
Тодруулбал, дээрх тохиодлын гурав нь гадаадаас ирсэн иргэдээс буюу зөөвөрлөгдсөн, тав нь Улаанбаатар хотод илэрсэн.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван тохиодлыг байршлаар нь харвал:
- СХД-1
- БГД-2
- ХУД-1
- СБД-1
Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван хүний дөрөв нь ойрын хавьтлаас, нэг нь шинэ халдварын эх уурхай буюу Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооноос илэрсэн" гэв.