УДЭТ-ын "Анна Каренина" тоглолтод оролцсон 54 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тус жүжгийг гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр үзсэн 900 гаруй хүн байгаа аж. Тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг УОК болон ЭМЯ мэдээллээ.
Тиймээс гуравдугаар сарын 4,5,6-нд УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс 9,10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж коронавирус илрүүлэх PCR шинжилгээг сайн дураараа өгөхийг зөвлөлөө.
Эх сурвалж: shuurhai.mn