Худалдан авах ажиллагааны цахим хуудаст нэгэн сонирхолтой тендерийн зар тавигджээ. Тодруулбал, сайн үүлдрийн хуц, ухна худалдаж авах тухай зар. Захиалагч нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ гэсэн байна.
Нийт төсөвт өртөг нь 25.000.000 юм байна. Ийм хөрөнгөөр баяд үүлдрийн стандартын шаардлага хангасан төлгөн хуц 40 толгой, керей үүлдрийн стандартын шаардлага хангасан төлгөн хуц 20 толгой, Өлгийн улаан үүлдрийн стандартын шаардлага хангасан борлон ухна 10 толгойг тус тус худалдан авах аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР