fbpx Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 0 секунд

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дүүргийн удирдлагууд иргэдийн хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх, урлаг соёлын тоглолтууд, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэдийг гэртээ байх талаас нь мэдээллийг хүргэх, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандахад  нь анхаарч, уриалга, сэрэмжлүүлэг хүргэх ёстой. Дүүргийн удирдлага бүр өөрсдийн хариуцсан эрх мэдлийн хүрээнд ажлуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй. "Нэг хаалга-нэг шинжилгээ" хэрэгжсэнээр халдвар байхгүй болчихсон мэт ойлголт нийгэмд байна. Энэ бол халдварын тархалтыг тогтоох, хумих, богино хугацаанд Улаанбаатар хотын 412 мянган өрхийн иргэнийг шинжилгээнд хамруулах зорилготой ажил. Энэ ажил зохион байгуулалт сайтайгаар амжилттай хэрэгжиж дууссан. Одоо вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй. Дүүрэг, орон нутаг маш сайн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд багтаж, шинжилгээний хариу гарахгүй байгаад иргэд бухимдаж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, Улаанбаатар хотын ногоон байгууламж, эрчим хүчний хангамжийг сайжруулмаар байна. Улаанбаатар хотын боловсрол, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг дэмжиж, орчин үеийн шийдэлтэй болгох хэрэгтэй. Бидэнд бүх бололцоо бий. Харин энэ бүхэнд хамгийн том саад болж байгаа зүйл бол “Ковид-19”. Тэгэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажилдаа зориг зүрхтэй, хурдан шаламгай байгаарай. Нийслэлийн есөн дүүрэг, 171 хороо, 1700 хэсэг дээр болж бүтэж байгаа зүйл олон байна. Хүний амьдрал учраас болж бүтэхгүй байгаа зүйл ч бий. Тиймээс болж, бүтэж байгаагаа дэмжиж, болж бүтэхгүй байгаагаа, алдаагаа дор бүр нь засаж, их хотын амьдралыг өөд нь татах ёстой. Хурдтай, маш сайн зохион байгуулалтад орж ажиллавал бид “Ковид-19”-ийг богино хугацаанд дарж чадна” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр хөл хорио суларч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь халдвар бүр мөсөн арилсан гэсэн үг биш. Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчээр цар тахлыг давна гэдгийг онцолсон юм.

ӨНӨӨДӨР 15391 ХҮНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис “Бид эрсдлээ бодож, дүн шинжилгээ, судалгаатай ажиллах ёстой. Бидний өмнө тулгарч байгаа хамгийн том ажил бол вакцинжуулалт. Үүнийг зөв зохион байгуулах ёстой. Мэдээллээ мөн оновчтой, цаг тухайд нь өгч бай. НОК, ДОК байнга холбоотой байх ёстой” гэсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах салбарынхныг танилцууллаа. Тэрбээр “Худалдаа, үйлдвэр болон боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас шийдсэн. Иймээс маргааш (өнөөдөр) Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны нийт 15391 хүнийг вакцинд хамруулна. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэж ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогджээ
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​