fbpx "Ардчиллаа хамгаалъя"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 27 секунд

“Ардчиллаа хамгаалъя“

Ардчилсан Нам ард түмний итгэлийг алдаж, удаа дараа навс ялагдан, дотоод зөрчил нь туйлдаа хүрч, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирээд байна. Үүнд Хэн, Юу буруутай вэ? Монголын улс төрийн нэг тулгуур багана болсон АН яагаад ийм эмгэнэлт байдалд хүрэв? Ардчиллын цайзыг хэн нураасан бэ? Засгийн газрыг огцруулж, лидерүүд, Ерөнхий сайд нар, өнгөтэй, өөдтэй гэсэн улс төрч бүрийн нэр хүндийг шавартай хутгах хорлон сүйтгэх ажиллагааг хэн удирдаж, хэн санхүүжүүлж ирсэн бэ?

Маш олон хүн, АН-ын эгэл жирийн гишүүд Женко Х.Баттулга гэж эргэлзэхгүй хэлдэг. Амин хувийн эрх шиг, албан тушаалын шуналдаа хөтлөгдөн АН-ыг ашиглан самарсныг нь жирийн гишүүд бид хэнээр ч хэлүүлэхгүй маш сайн мэднэ. “Эрэл” компанийн Д.Эрдэнэбатын “Эх орон” намаас 2004 онд УИХ-ын гишүүн болж байсан Х.Баттулга АН-ын тооноор орж ирээд, хойморт нь гарч суусан. Хоёр удаа сайд болж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот гэх зэрэг үзүүлэн макет харуулж, үлгэр ярьсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот өнөөдөр хаана байна вэ? Хувийн компани аль 8 жилийн өмнө барьчих байсан төмөр замыг гацааж, Чингис бондын 280 сая доллараар шороо овоолж, эдийн засгаа хорлосон. Байгаль эколог тэр хооронд нь сүйрч, жолооч нар эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Төмөр замын хэрэгт хамт холбогдсон Солонгосын иргэн Ли Жон Ёл гэгчийг 40 сая төгрөг, өөрөөр хэлбэл 280 сая доллар хэргийг 14 мянган доллараар торгоод хаасан нь шударга ёс мөн үү?

​Х.Баттулга Ардчилсан намын өнгө болж явсан олон улс төрчийг харлуулах шоунуудыг гардан зохион байгуулсан. Улс төрийн хэрэгтэн болж, шоронд номын санч хийж байгаа М.Энхсайхан “Х.Баттулга өс санадаг, зуумтгай хүн. Өөрийнхөө хар муухайг бусдад чихдэг” гэж онож хэлсэн. Талийгаач М.Батчимэг агсны тагнуулч, Л.Гантөмөрийн “мүүнчин”, Х.Тэмүүжингийн “сайн ах” зэрэг олон ажиллагаанууд хийгдсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга өөрөө ялагдаад зогсохгүй, намаа ялагдуулахад том гавьяа байгуулсан. АН 2012 онд УИХ-д олуулаа болж, Засгийн газраа байгуулсныг хэн нураалаа. Мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт “Би заналтайгаар гарын үсэг зурсан” гэж Х.Баттулга хэлж байлаа. АН-ын Хяналтын ерөнхий хороо Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Баттулга нарын 8 гишүүнийг 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тогтоол хүртэл гаргаж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Заналтайгаар гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсны үр дүнд АН 2016 үсгүй хусуулсан. АН-ын 5 ялалтын менежер Н.Алтанхуягийг Х.Баттулга шанага шиг ашиглаж, жорлонд шидчихсэн гэж Ц.Элбэгдорж л хэлсэн болохоос үнэн үг. Өнөөдөр М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан нар хэний үед хонгилоор чирүүлж, улс төрийн хэрэгтнүүд болсон бэ? Э.Бат-Үүл “Х.Баттулга ардчиллаасаа урваад зогсохгүй, ардчиллыг тэвчихээ болиод үзэн ядах боллоо” гэж бичиж байна.

“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр өнөөдөр ч Х.Баттулга АН-ыг самарсаар байна. АН хоёр тамгатай болж талцаж байгаа нь Х.Баттулгын ахин нэр дэвших ашиг сонирхлоос үүдэлтэйг бид мэдэж байна. АН-ын хүчинтэй ч бай, хүчингүй ч бай их хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт шургуулсны ард АН-аас нэр дэвших нэр нүүргүй болсон хүний сонирхол нуугдаж байгаа нь тодорхой. Ардчилсан нам Х.Баттулгад ямар өртэй юм бэ? Лидерүүдийг нь нэг бүрчлэн нэр хүндгүй болгож өгсөн гэж, Засгийн газруудыг огцруулсан гэж, өөрийнх нь Ерөнхийлөгч байх үед олноороо хонгилоор чирүүлсэн гэж Х.Баттулгад үйлчлэх ёсгүй.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад хаяж явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид ардчиллаа хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. С.Зоригийнхоо хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгийг санацгаая. Түүний хэлснээр “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх учиртай”-г мартах учиргүй. Бид мартах учиргүй!

 

#Ардчилсан Намын хэсэг гишүүд..

Эх сурвалж: Ардчилсан намын гишүүд,Ардчиллыг дэмжигчид

10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд ӨРХИЙН БОЛОН БИЧИЛ бизнес эрхлэгч иргэдэд зээл олгоно
10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд ӨРХИЙН БОЛОН БИЧИЛ бизнес эрхлэгч иргэдэд зээл олгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​