fbpx ХХААХҮЯ: Малын гаралтай бүтээгдэхүүний онцлогийг баталгаажуулах цахим системийг хүлээн авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 43 секунд

ХХААХҮЯ: Малын гаралтай бүтээгдэхүүний онцлогийг баталгаажуулах цахим системийг хүлээн авлаа

Байгалийн бэлчээрт идээшилсэн малын гаралтай бүтээгдэхүүний бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах үнэт шинж чанаруудыг баталгаажуулах замаар гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь Монгол орны мал аж ахуйн салбарын хөгжлийн нэг гарц юм.

Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний онцлог чанаруудыг баталгаажуулах чухал ач холбогдол бүхий цахим системүүдийг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд (НАМЭМ) төсөл хөгжүүлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Биш Майер тэргүүтэй төлөөлөл оролцов. Монгол малын гаралтай бүтээгдэхүүний онцлог ялгаа, үнэлэмжийг баталгаажуулах вэбэд суурилсан системд дараах гурван төрлийн систем багтаж байна. 

Мал аж ахуйн мэдээллийн систем

Хөдөө аж ахуйн салбарын аймаг, орон нутаг дахь байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох бүтэц, арга аргачлалыг боловсронгуй болгон хөгжүүлэх, улмаар салбарын мэдээллийг шуурхай болгож удирдлагын өөр өөр түвшинд мэдээлэл шууд авах, хяналт тавьж ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлсэн “Мал аж ахуйн мэдээллийн систем” нь энэ салбарыг цахимжуулах ажлын эхлэл болж байна.

Мал аж ахуйн салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын улирлын чанартай цуглуулдаг мэдээ, мэдээллийг шуурхай авах, мэдээлэлд нэгдсэн шинжилгээ хийх, өвс, тэжээлийн бүрдүүлэлт болон бусад үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих зэрэг салбарын бүхий л мэдээллийг нэгдсэн платформд оруулахын зэрэгцээ “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын баталгаажуулалтын нэг гол шалгуур үзүүлэлтийг хангах мэдээллийн санг бүрдүүлж байгаа юм. 

Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах нэгдсэн программ хангамж

Малын тоо бэлчээрийн даацаас их хэмжээгээр хэтэрч нэг малд ноогдох бэлчээр, хадлангийн нөөц хомсдож байгаагийн улмаас малын ашиг шимийн гарц, тэсвэрт чанар буурч байна. Үүнээс гадна малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл дээрх үнэлэмж ч буурч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх асуудал чухалд тооцогдож байгаа энэ үед мал үржүүлгийн ажлын гол хэсэг болох сүргийн эргэлтийн цахим систем (bams.digitalmedic.mn)-ийг шинээр хөгжүүлж нэвтрүүлж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн бөгөөд салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа томоохон ахиц дэвшил юм. Веб суурьтай энэхүү программ хангамжийг нэвтрүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг улсын хэмжээнд нэгдсэн арга зүй, норм, норматив, стандарт үзүүлэлтүүдийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж ашиглах боломжтой болж байна. Үүний үр дүнд бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах бодлогыг аймаг, сумын онцлогт тохирсон арга хэлбэрээр хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэгдэл тэжээлийн бодит хэрэгцээг тооцоолон бэлтгэл хангах ажлыг оновчтой, шуурхай хийж гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн албан хаагчдын ажлын цагийг хэмнэх ач холбогдолтойгоос гадна системд хуримталсан мэдээллийн санд боловсруулалт хийж төрөл бүрийн тайлан, мэдээ гаргах замаар бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчдыг иж бүрэн мэдээллээр хангах давуу талууд бий болж байгаа юм.

Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем

Малчид/фермерийг шинэ зах зээлд холбох, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулан үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системийг хөгжүүлсэн. Энэ системийн тусламжтайгаар малчид, фермерээс сүү боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй сүүг бүртгэх бөгөөд хэрэглэгчид гарал үүсэл тодорхой, эрүүл, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээ мөшгөж шалгахад ашиглана.

Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд туршсан бөгөөд өнөөдрийн байдлаар сүү боловсруулах 8 үйлдвэр уг системийг ашиглаж байна. Энэхүү цахим системийг нэвтрүүлсний үр дүнд гарал үүсэл тодорхой, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаатай сүү нийлүүлж буй 2500 гаруй малчид/фермер төрөөс олгож байгаа урамшуулалд хамрагдаад байна. Эдгээр малчид/фермерээс сүү хүлээн авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд тухайн малчны нутаглаж буй бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэндийн статус, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг үзүүлэлтийг илэрхийлсэн иж бүрэн түүхийг эцсийн хэрэглэгчид хүргэх зөөлөн дэд бүтэц бүрдлээ.

"Нэг үзэг мянган үйлс" сэтгүүлч Б.Сансартуяад туслах хандивын аянд нэгдэхийг хүсье
"Нэг үзэг мянган үйлс" сэтгүүлч Б.Сансартуяад туслах хандивын аянд нэгдэхийг хүсье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​