fbpx "Ариг"-ийн хувьцааг шилжүүлсэн "бригад"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 24 секунд

“Ариг“-ийн хувьцааг шилжүүлсэн “бригад“

Хөндлөнгөөс харахад, Монголын арилжааны хэдэн банкны нэг болох “Ариг” банк тойрсон хувьцаа эзэмшигчдийн маргаан өрнөж, асуудал өдгөө шүүх дээр явж байна.

“Ариг” банкны үүсгэн байгуулагч, “Дэм” санхүүгийн нэгдлийн эзэн Б.Эрдэнэбат 2016 оноос “Номин холдинг”-ийн үүсгэн байгуулагч, “Улаанбаатар импекс” ХХК-ийн эзэн Ш.Баярсайхантай “Ариг” банкийг хуваан эзэмших болжээ.

Тэр үеэс “Ариг” банкны 60.46 хувийг Б.Эрдэнэбат, 39.54 хувийг Ш.Баярсайхан эзэмших болжээ. Ш.Баярсайхан 39.54 хувийг авахдаа 5.9 тэрбум төгрөг төлсөн гэх “тоо” байдаг.

Удалгүй тэдний дунд асуудал үүсч, явсаар 2021 он гэхэд хувьцааны харьцаа өөрчлөгдөж, Б.Эрдэнэбат 42 хувьтай үлдээд, Ш.Баярсайхан 58 хувийг эзэмшдэг болсон байна.

 

Банкны актив 2020 онд 35 тэрбум төгрөг байсан бол 2021 он гэхэд 50 тэрбум болжээ.

 

Б.ЭРДЭНЭБАТЫН БУРУУТГАГДСАН ХЭРЭГ

“Ариг”-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан хоёрын хэрүүл гурав орчим жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Хэвлэлээр Б.Эрдэнэбатын талаарх сөрөг мэдээллүүд гарч эхэлсэн огноог харвал ийм дүгнэлт хийж болно. Улмаар жил гаруйн өмнөөс энэ асуудал ил болж, удалгүй Б.Эрдэнэбат залилангийн гэмт хэрэгтэн болж хувирсан юм. Тодруулбал, Б.Эрдэнэбат нь банкны активыг нэмэгдүүлэлгүйгээр өөрийн хамаарал бүхий иргэдэд “Ариг” банкнаас 8 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон гэх хэргээр ЭЦА-нд шалгагдаад, тэр нь шүүхэд очсон. Түүнээс цаашхийг олон нийт хэлүүлэлтгүй мэднэ. 

Б.ЭРДЭНЭБАТЫГ “СУУЖ” БАЙХ ХООРОНД...

Банкны хувьцаа эзэмшигчдийн байр солигдсон буюу 39.54 хувь эзэмшиж байсан Ш.Баярсайхан 58 хувь болж өссөн, 60.46 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбатынх 42 болж буурсан. Б.Эрдэнэбат эзгүй, “Ариг” банк дээр Монголбанкны БЭТ-өөр Н.Оргилсайхан томилогдож ажиллав. Тэндээс Монголбанкны ерөнхийлөгчийн 2014, 2017 онд гаргасан “Арилжааны банкууд активаа 50 тэрбум төгрөгт хүргэх” тушаалыг биелүүлж, нэмэлт хувьцаа гаргахаар болжээ. Ингээд 15 тэрбумд дүйцүүлэн хувьцаа гаргав. Тухайн үед 60.46 хувь буюу давуу эрхийн хувьцааг эзэмшиж байсан Б.Эрдэнэбат шоронд байсан учир оролцсонгүй. Харин 39.54 хувьтай Ш.Баярсайхан 9 080 456 771 төгрөгөөр хувьцааг авч, нийтдээ 58 хувийг албан ёсоор эзэмших болов.

БАС Л Б.БААСАНЦОГТ...

Чухам ингэж хоёр хувьцаа эзэмшигчийн хувьцаа бие бие рүүгээ гулсах үед маапаан өрнөсөн бололтой.

Б.Эрдэнэбат шүүхээр шийтгэгдэх үеэс “Ариг” банк дээр “Улаанбаатар импекс” буюу Ш.Баярсайхан эзэн сууж, банктай холбоотой асуудлыг шийдэж эхэлжээ.

Өмгөөлөгч, өдгөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбогдоод байгаа Б.Баасанцогт дээрх үйл ажиллагааны өмгөөлөл, шүүхийн асуудлыг зохицуулсан байж болзошгүй.

Ер нь Б.Баасанцогт хууль, шүүхийн байгууллагын олон хүнтэй маш ойр. Тэр хүмүүс нь албан тушаал өндөртэй, салбартаа нөлөөтэй гэдгээрээ онцлогтой. Олон нийтийн газар тэдгээрийн заримтай нь ойр ойрхон уулзалдаад л явж байдаг нэгэн юм.

Тухайлбал, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбаттай их ойр. 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өглөө гэхэд л “UB Mart”-ын хойно “Мазаалай арт галерей”-ийн нэгдүгээр давхарт байдаг кофе шоп-д прокурор Ц.Насанбаттай өглөөний хоол идэж баахан буу халж байгаад гарах жишээтэй. Өөр шүүгч, прокуроруудттай ч олон нийтийн газар уулзалдана. Тэр талаар сүүлд өгүүлэмз.

ГТГ-ЫН ДАРГА АСАН Г.ӨЛЗИЙБҮРЭН ЯАГААД ХОЛБОГДОВ?

“Ариг” банкны актив нэмэгдүүлэхээр нэмэлт хувьцаа гаргахад давуу эрхийн хувьцаа эзэмшигч оролцох боломжгүй байгааг эсэргүүцэж “Дэм” санхүүгийн нэгдэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул түүнийг нь хэрэгсэхгүй болгож хаасан байдаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуулын “Дэм” санхүүгийн нэгдлийн гомдлыг хаахад дам нөлөөлсөн хүн нь ГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэн байж болзошгүй. Түүний хувьд Ш.Баярсайхантай ойр гэдгийг олон хүн мэднэ. Тэр ч байтугай хүү Үнэнбүрэн нь “Улсын Их Дэлгүүр”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байв.

 

Бас Б.Баасанцогттой ойр харилцаатай. Ер нь Б.Баасанцогт, Г.Өлзийбүрэн, Ш.Баярсайхан нар ойр харилцаатай. Хамт “хатуу юм” ч хүртчихнэ.Харилцаагаа олноос нуугаад байдаггүй бололтой юм. Хамгийн сүүлд 2021 оны хоёрдугаар сарын 6-ны орой “River tower” дахь “Номин” дэлгүүрийн хоёрдугаар давхарт Г.Өлзийбүрэнтэй уулзаж, тэндээсээ гарцгааж, “Jacks coffee”-ны вип өрөөнд Ш.Баярсайхантай хамт гурвуулаа нэлээд “суухдаа” хүмүүстэй таарч байжээ.

Харин тэр шүүгчид яагаад дам нөлөөлчихөв гэхээр ГТГ-ын дарга байхад нь түүний удирдлагад ажиллаж байсан С.Батмөнхөөр дамжуулсан бололтой. С.Батмөнх 2015 оноос Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Шүүгч Мөнгөнтуул Дорнод аймгийнх юм байна. “Дэм” санхүүгийн нэгдлийн гомдлыг хаасны дараа С.Батмөнх Г.Өлзийбүрэнд “Мөнгөнтуул ажлаа сайн хийсэн” гэж “илтгэсэн” гэх мэдээлэл байдаг.

Үүнээс гадна Б.Баасанцогтоос эрхэм шүүгчид Iphone 12 pro /IMEI:35395710211..../ гар утас “бэлэглэсэн” гэсэн мэдээлэл ч байна.

Б.БААСАНЦОГТ ЮУНЫ “ТӨЛБӨР”-Т МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН БЭ?

Шүүгчид Д.Мөнгөнтуулд нөлөөлөл үзүүлсэн гэж үзэхээр бас нэг хүн байгаа юм байна. Тэр нь шүүгч Д.Мөнгөнтуулын найз Э гэдэг эмэгтэй юм. Б.Баасанцогт Хаан банкны .....  данснаасаа 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд Э-ийн эгчийн охин Л-ын ............... дугаартай данс руу “Бааска” гэсэн утгаар хоёр удаагийн гүйлгээгээр 5 сая төгрөг шилжүүлсэн. Л нь 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Э-ийн нөхрийн Хаан банкны .....  данс руу 2 сая төгрөг, Э-ийн Хаан банкны ............данс руу 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд “999” гэсэн утгаар 2 870 000 төгрөг шилжүүлсэн байна.

ДАХИАД Л Б.БААСАНЦОГТ, Г.ӨЛЗИЙБҮРЭН...

Ингэж Б.Эрдэнэбатын талыг нам дарж авсны дараа хувьцаа нэмж гаргах, улмаар худалдаж авах ёстой болно. Ингэхдээ Б.Баасанцогт нь нэг нутгийнхаа хүн буюу “Латана аудит” ХХК-ийн захирал Л.Нансалмаагаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, “Ариг” банкны 18.46 хувьд тэнцэх 15 тэрбум төгрөгийг нотлох баримтыг Монголбанкны БЭТ-д хүргүүлжээ.

Мөн энэ асуудалд Б.Баасанцогтоос гадна “Номин”-гийн ажилтан Б.Бямбаноров оролцсон. Тэрээр “Номин реалтор” ХХК-ийн 20 тэрбумын зээлийн гэрээ, зарцуулалтын баримтыг хуурамчаар үйлдэж, нотариатч Д.Ундрахыг олж, түүнээр батлуулжээ.

Түүнчлэн “Улаанбаатар импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИД-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Ариунжаргалыг “Ариг” банкны гүйцэтгэх захирлаар  томилуулах бичгийг тус банкнаас Монголбанкны БЭТ Н.Оргилсайханд явуулсан. Томилуулах асуудлыг хариуцаж, гарын үсэг зуруулах гэх мэт дэмжлэг үзүүлсэн хүн нь Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ц.Нарандалай болж таарав. Тэр яагаад оролцов гэхээр ГТГ-ын дарга асан Г.Өлзийбүрэнгийн хүү Үнэнбүрэнгийн найз ажээ. Тиймээс найзынхаа аавтай ч холбоотой байж, өөрийн удирдлага дахь асуудал хариуцсан албан тушаалтан Б-д нөлөөлсөн байж болзошгүй байна. Ц.Нарандалайгийн “цэрэг” Б нь “...“Улаанбаатар импекс” ХХК-ийн санхүүгийн тайлангийн өр төлбөрийн хэсэгт тусгагдсан 9.1 тэрбум төгрөг чинь хуримтлагдсан ашиг дээр тусгагдахгүй бол танай орлого буюу хууль ёсны эх үүсвэр гэж харагдахгүй” гэсэн утгатай зүйлийг “Улаанбаатар импекс”-ийн Б.Ариунжаргалд дуулгасан байж болзошгүй байна.

 

Хамгийн гол нь маш ноцтой сэрдлэг босч ирнэ. Энэ “бригад” 15 тэрбум төгрөг угаачихав уу гэсэн хардлага үүсгэж байна. Мөн тэр нь хэний мөнгө вэ. Хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны хууль бус мөнгө үү, аль эсвэл ерээд оны цэнхэр тасалбартай иргэдэд олгох ёстой байсан олон жилийн ногдол ашиг уу???

 

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгээс задаллаа
Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгээс задаллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​