Жаст группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нарын давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр шүүх хурал товлоод байсан ч хойшилжээ.
Учир нь Ш.Батхүү нарын саатуулгагдаж байгаа Цагдан хорих 461 дүгээр ангид интернетийн саатал гарснаас үүдэж энэ сарын 17-нд хурлыг товлосон байна.
Ш.Батхүү нар нь Эрдэнэт үйлдвэрийг Африкийн стандарт банкинд барьцаанд тавьж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж, өнгөрсөн оны сүүлчээр анхан шатны шүүх хурал болсон юм. Анхан шатны шүүх Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn