Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19318 хүнд шинжилгээ хийснээс шинээр 169 тохиолдол нэмэгдсэн байна.
Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод байна. Үүнээс 156 нь ойрын хавьтлын хүмүүс байгаа бол 13 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байгаа аж. Ойрын хавьтлаар илэрсэн хүмүүсийн 136 нь 1 дэх, 18 нь 2 дахь, 2 нь 3 дахь удаагийн шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр Улаанбаатар хотод гарсан нийт халдварын тоо 2958 болж Монгол Улсан хэмжээнд нийт халдварын тоо 3833 болжээ.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР