Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор шинээр коронавирусийн 128 тохиолдол бүртгэгджээ. Үүний 127 нь дотоодод, 1 нь энэ сарын 4-нд Будапештээс ирсэн нислэгийн хүмүүсийн дундаас нэг иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ.
Нийт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 122 нь ойрын хавьтлын хүмүүс бөгөөд 112 нь 1 дэх, 10 нь 2 дахь удаагийн шинжилгээгээр батлагджээ.
5 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна.
Орон нутагт гарсан нийт тохиолдол Завхан аймагт нийт халдварын тоо 4, Төв аймагт 15 болжээ. Ойрын хавьтлын бүх хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа гэлээ.
Ингэснээр Монгол Улсад гарсан нийт халдварын тоо 3961 болжээ. Сүүлийн 24 цагт 46 хүн эдгэрч гэртээ гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3001 болсон гэж ХӨСҮТ мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР