fbpx АН-ын даргын төлөөх “эзэнтэй гурав, эзэнгүй ганц”-ын өрсөлдөөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 18 секунд

АН-ын даргын төлөөх “эзэнтэй гурав, эзэнгүй ганц”-ын өрсөлдөөн

Хоёр АН-тай болсон. Хэн, хэзээ тэдний “хайныг хагалах” вэ гэдэг тодорхойгүй. Гэхдээ “Тувааны АН” дээр энэ намынхан төвлөрөх маягтай байна.

Тэнд намын даргын төлөөх сунгаа эхэлж, дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар нэрээ дэвшүүллээ.

Насны хувьд харьцангуй залуу гэж болно. Учир нь АН-д ямар нэг сонгууль болоход өнөөх партизанууд нь л дэвшдэг. Харин энэ удаад далаад оны сүүлч, наяад оныхон намын дарга болохоор зоригложээ.

Гэхдээ нэрээ дэвшүүлсэн гурван хүнийх нь ард одоогийн болоод экс Ерөнхийлөгч, намын дарга нар, бас том компаниуд байна.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар О.Цогтгэрэлийг, Ерөнхийлөгч Х.Баттулга О.Амартүвшинг, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Эрдэнэболдыг нэр дэвшүүлсэн гэсэн үг. Харин ганц эзэнгүй нь Д.Пүрэвдаваа байна.

Ингэхээр том “ар”-тай гурван нэр дэвшигчийн хооронд их мөнгөний тулаан болно гэсэн үг.

 

О.ЦОГТГЭРЭЛИЙН АРД НУТГИЙНХ НЬ АХ НАР, ӨӨРИЙНХ НЬ АХ, “ТЭСО” БИЙ

 

“ТЭСО”-гийн О.Цогтгэрэл 2020 оны УИХ-д Увс нутагтаа нэр дэвшиж гишүүн болсон.  Анх  “Ice mark”  гэх нэртэйгээр  зайрмаг үйлдвэрлэж байсан жижиг компани “ТЭСО” групп болтлоо томорсон тухай хэвлэлүүд баримттай, тодорхой бичдэг.

“Чоно” группийн эзэн Т.Энхболдсодонг 2013 оны аравдугаар сард  АТГ-аас баривчилж  14 хоног хориод сулласан.  Ингэхэд нь Т.Энхболдсодонгийн 2011 онд байгуулсан “Ногоон цэцэрлэг жим” компани “ТЭСО” группийн үүсгэн байгуулагч О.Сайнжаргалын нэр дээр шилжсэн. Улмаар Т.Энхболдсодонгийн “Скай парк плаза”  компанийн нэр дээр байсан “Маршал таун”-ы хажуу талд байрлалтай 2.1 га  газрыг “Ногоон цэцэрлэг жим” компанид шилжүүлэн авсан.

Тэр газарт “ТЭСО“корпораци  Монголын хамгийн  тансаг зэрэглэл, өндөр өртөг бүхий “Скай гарден” хотхоныг барьсан.

2011 онд “Баюуд майнинг” гэх компанийг “Айрон  металс”, “Тэсо трейд”, “Импрал майнинг” зэрэг компани байгуулсан. Д.Дорлигжав болон  түүний төрсөн дүү Д.Баатар нар “Баюуд майнинг” компанийн хувьцаа эзэмшигч төдийгүй Д.Баатар  тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байв.  Тус компани хилийн зурвас дээр хэд хэдэн алтны лиценз авсан  байна. Ингэж лиценз эзэмших үед О.Цогтгэрэлийн ах О.Сайнбуян “Эрдэнэс Монгол”-ын захирал байсан. Тэр үед О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. О.Цогтгэрэлийг Ерөнхий сайдын зөвлөх байхад “ТЭСО” корпораци “Чингис” бондын мөнгөнөөс хоногт 100 тонн шингэн сүү боловсруулаад  зогсохгүй нэг цагт 500 кг  хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар 7.0 тэрбум төгрөгийг  бондын мөнгөнөөс  авчээ.

Гэвч тэд сонгон шалгаруулалтад оролцохдоо амласан шигээ хуурай сүүг халах бус эсрэгээрээ хуурай сүү импортлогч болсон гэдэг.

 

ТЭСО”-гийн  Сонгинохайрхан  37 дугаар хороонд баригдсан “Содон” хорооллыг барьсан газар нь анх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатынх байжээ. Б.Эрдэнэбат “Чингис” бондоос зээл авахдаа тэр газрыг өөр бусад хүмүүсээр дамжуулж өгсөн гэдэг.

 

О.Сайнбуян, О.Цогтгэрэлийн хувьцаа эзэмшдэг “Азийн говь” компани,  О.Сайнбуягийн найзуудын хамт эзэмшдэг “Поликстрал” гэх компани ЖДҮХС-гаас хоёр ч удаа зээл авчээ.

 

О.АМАРТҮВШИН­ГИЙН АРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ДААНА

 

UFC компанийн захирал О.Амартүвшин 2019 оны хавар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр МҮХАҮТ-ын дарга болсон гэдэг.

“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон.

25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.

“UFC” группийг үүсгэн байгуулж, чацарганын шүүс, архиар “занималдах” болсон тэрээр МАН-ын харъяатай ах нарыгаа дагаж “духан дээрээ улаан таван хошуутай” гарцаагүй МАН-ын хүн гэгдэж явсан.

Тэрээр хамтрагч Н.Цэрэнбатыгаа сайд болсны дараахан хэвлэлд “Би хоёр найзтайгаа компаниа хамтран байгуулсан гэж дээр хэлсэн. Хүмүүс ч мэднэ. Нэг үүсгэн байгуулагч бол Одоо БОАЖ-ын сайдаар ажиллаж буй Н.Цэрэнбат юм. Бид хоёр их сургуулийн нэг анги. Нөгөө үүсгэн байгуулагч Дүүрэн бид хоёр “MCS” компанид хамт ажиллаж байсан найзууд. Нөгөө хоёр найз маань өнөөдөр төрийн ажил хийгээд явж байгаа. Харин би компаниа удирдаад явж байна.

Яг найз хүмүүс бизнес хийхэд амжилтад хүрдэггүй, харин ажил дээр үндэслэж танилцсан нөхөрлөл илүү амжилтад хүрдэг гэдэг яриа бий.

Н.Цэрэнбат бид хоёрын хувьд их сургуулийн найзууд бөгөөд компаниа байгуулахад орж ирсэн. Хүн бүрт өөрийн чадвар мэдлэг гэж бий. Цэрэнбат бол санхүүгийн, би маркетингийн болон үйлдвэр юм. Бие биенээ нөхөх асуудал чухал. Эцэст нь бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлгох, хүлээцтэй байх итгэлцэл юм” гэж байв. Гэвч нэг л өглөө АН-аас нэр дэвшиж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байв.

Тэрээр 2016 онд Булган аймгийн АН-д бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авсан.

О.Амартүвшин Булганых, тэр утгаараа нутаг нэг Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сая Булганы Засаг дарга болсон жүдогийн Б.Ариун-Эрдэнэ нараар дамжиж Ерөнхийлөгчтэй ойртсон гэдэг. Ерөнхийлөгч ч алдаагүй. БНХАУ-д 30 мянган хонь хандивлах санааг О.Амартүвшин Ерөнхийлөгчид шивнэсэн гэдэг. АН-ынхан ингэж ярдаг.

Өөр олон юм яригддаг.

Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын даргад О.Амартүвшин тохирно гэж нэлээд хэдүйнээс намынхандаа ил тод хэлэх болжээ.

 

С.ЭРДЭНЭБОЛДЫН “УЯАЧ” НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ

 

АН-ын даргад нэр дэвшсэн С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

С.Эрдэнэболдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Нэгэн үе Хэвлэлийн төлөөлөгчийг нь хийж байсан болохоор арга ч үгүй биз. Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчөөс буусны дараа тэр Харвардыг зорьсон. Төгсөж ирээд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болсон.

Тэрээр өөрөө “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед би хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Тэгэхээр л Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Сүхбаатар дүүрэгт намын хороо, Үндэсний бодлогын хорооны ажлаа хийхээр Д.Баттулгын хүн гээд байдаг” гэж ярьж байв.

 

Мэдээж хэрэг, ингэж бултаж үздэг. Гэвч тэр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөс  бууснаас хойш харилцаагаа таслалгүй, улс төрийн нягт холбоотой ажиллаж ирсэн. Сонгууль бүрээр, намдаа өрнөдөг ямар нэг өөрчлөлт болгон дээр Ц.Элбэгдоржийн өмнөөс дуугарч ирсэн. Үндсэндээ Ц.Элбэгдорж С.Эрдэнэболдоор дамжуулан АН-ын залуустай их ойр ажилладаг.

 

Ер нь бол С.Эрдэнэболд бол Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг АН даяараа мэднэ. Тэгэхээр С.Эрдэнэболд энэ сонгуульд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржинй буянаар “UFC”, “ТЭСО”-гоос дутахгүй мөнгөтэй, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга нараас дутуугүй бяртай “өрсөлдөнө” гэдэг тов тодорхой юм.

Д.ПҮРЭВДАВАА МӨНГӨГҮЙ,  “АР”-ГҮЙ

АН-ын даргын төлөөх тулаанд өрсөлдөгчдөөс ганц мөнгөгүй, бас эзэнгүй нь Д.Пүрэвдаваа юм. НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч тэрээр АН-ынхан дундаа “бор зүрхээрээ яваа улстөрч” гэгддэг. 

Шүүмжлүүлнэ ээ, тэр. Намынхаа дарга нартай үзэж тарна. З.Энхболд 2016 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хасч байлаа. С.Эрдэнэ бүр АН-аас хүртэл хөөсөн түүх бий.

Ингэж ноёдтой шөргөөцөлдсөн Д.Пүрэвдаваа гөвүүлнэ, муулуулна гэдгийг үздэг юм байгаа биз дээ.

Түүнийг 2017 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллуулж байгаад 2020 оны тавдугаар сард чөлөөлсөн.

 

Түүнээс өмнөх улс төрийн түүхийг нь яривал нам нь ялчихаад байсан 2012-2016 онд Баянзүрхийн АН-ынхан амар заяа үзээгүй. Толгойлогч нь Д.Пүрэвдаваа. Намаас нь нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд нь дүүргийн АН-ын хороог хагалж бутаргаад сүйд болж байсан үе. Чухамдаа тэр үеэс З.Энхболдын зуултад орсон гэдэг. Залгуулаад 2016 онд АН ялагдаж, МАН гарч ирсэн. Дахиад л МАН-ынхантай үзсэн гэдэг. Нийслэлчүүд бараг мэднэ дээ, Баянзүрхийнхнийг.

 

Ерөнхийдөө Д.Пүрэвдавааг зөвлөхөөр нь ажиллаж байсан юм гээд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбохгүй бол өөр “эзэн” энэ хүнд байдаггүй. Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээж түүнийг дэмжихгүй. Ийн мөнгөгүй, “ар”-гүй Д.Пүрэвдаваа АН-ын даргад нэр дэвшжээ.

 

 

Б.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Хурц “бичлэг”-ийн хэрэгт холбогдож, эрүүдэн шүүсэн хэргийнх нь шүүх хурал товлогдлоо
Б.Хурц “бичлэг”-ийн хэрэгт холбогдож, эрүүдэн шүүсэн хэргийнх нь шүүх хурал товлогдлоо
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​