УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. Тэгвэл Ж.Эрдэнэбат энэ сарын 18-нд буюу Пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болжээ.
Ж.Эрдэнэбат Пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангараг өргөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.