Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор 9410 хүнд шинжилгээ хийснээс 122 хүнээс "Ковид 19" вирусээр халдварлажээ. Үүнээс 118 нь Улаанбаатар хотод, 2 нь Завхан аймгийн Шилүүстэй, 1 нь Төв аймгийн Зуунмод суманд бүртгэгджээ. Нэг нь Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс илэрсэн байна. 5 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна.
Нийт шинэ тохиолдлын 117 нь ойрын хавьтлын хүмүүс байгаагаас 112 нь 1 дэх, 5 нь 2 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 4083 болсноос сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 74 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn