ЗГТА-БТСУХ, НЭМҮТ, алхалт гүйлтийн клубүүд, гүйгчид хамтран цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, иргэдэд биеийн тамирын энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэх, эрүүл амьдралын маягийг сурталчлах зорилгоор биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд хооронд улс орон даяар үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Гүйлтээр дархлаагаа дэмжиж эрүүл амьдралын маягийг хэвшүүлье.
Хамтдаа гүйцгээе!