Монгол Улсад сүүлийн 24 цагт шинээр коронавирусийн 127 халдвар шинээр бүртгэгджээ. Эдгээрийн 126 нь Улаанбаатарт бол 1 халдвар Архангай аймагт Улаанбаатараас очсон иргэний шинжилгээ батлагджээ.
Шинээр илэрсэн халдварын 123 нь ойрын хавьтлын хүмүүс бөгөөд 116 нь 1 дэх, 7 нь 2 дахь удаагийн шинжилгээгээр батлагдсан байна. Ингэснээр Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо 3329 болж байна.
Өнгөрсөн 24 цагийн дотор 52 эдгэрч гэртээ гарчээ.
Архангай аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнээр аймаг орон нутагт гарсан халдварын тоо 349 болж байна. Халдварын эх уурхай тодорхойгүй 4 тохиолдол байна гэж ХӨСҮТ мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn