fbpx НИЙСЛЭЛ хотын ИРЭЭДҮЙ энэ хавраас эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 1 секунд

НИЙСЛЭЛ хотын ИРЭЭДҮЙ энэ хавраас эхэлнэ

Бидний шүүмжлэл хэтрээд, дэмжлэг дутагдаад байна

Аль болгоныг дандаа хар бараан, сүүдэртэй талаас нь харж, шүүмжилж, бухимдаж байх ёстой гэж. Тулгарч буй бэрхшээлийг нийтийн оновчтой шийдэл, зориг, хамтын зүтгэлээр даваад гарч байгаа жишээ бишгүй нэг байж л байна. Гагцхүү сайн сайхнаа ярьсан, магтсан нэгнээ хамгийн муу, муухайгаар цоллон гутаадаг тийм нэг хачин авир нийгэмд жишиг болон хэвших гээд байгаагаас эхлээд жигших ёстой юм. Бид яагаад гэгээлэг, мөрөөдөлтэй, болж бүтэж, бүтээх гэж байгаа бүхнийхээ талаар байнга ярьж, хэлэлцэж болохгүй билээ. Монголын хүн амын бараг тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод утаа, хог, хөдөлгөөний түгжрэл... гээд жагсааваас тулгамдсан асуудал олон бий. Эхнээс нь шийдээд явж байгаа нь ч төдий хэр.

Үе үеийн хотын удирдлагуудын ажил гэж сайн нэр дуулж байсан нь бараг үгүй ч, болгож бүтээсэн нь баримт болоод амьдралд хэрэгжсэн сайны жишээ хэний ч нүднээ илт үлддэг шүү дээ. Э.Бат- Үүлийн засаг, захиргааны үед хотын чигжүү, нарийн атлаа элэг бөөр сугалчих шахдаг энхэл донхолтой, тахир муруй зам, талбай хэчнээн цэгцтэй болсныг бид мэднэ. Бүтээн байгуулалт ч бишгүй дээ өрнөсөн. Бэрхшээл нь ч тэр, амжилт ололт нь ч тэр баатар даргатай цуг явчихаагүй л дээ. Аль аль нь үргэлжилж байна. Саяхан хотын мээр С.Батболд шадар дарга нарынхаа хамт манай сонины редакцын уулзалтад уригдсан. Тэрхүү уулзалтын тэмдэглэл ч уншигчдад хүрсэн. Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг, манай улсын ДНБ-ий 64 хувийг үйлдвэрлэдэг энэ том хотын асуудлыг нэг удаагийн уулзалт, яриагаар хязгаарлах боломжгүй юм. Тиймээс С.Батболдын багийнхны яг одоо нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бодлогын зарим ажлыг редакцын уулзалтын ярианаас онцлон дурдахыг хүслээ. Яагаад гэвэл, бидний төсөөлж байснаас ч илүү сайн сайхан ажил нийслэлд маань өрнөж, өөдрөг төлөв байдал анзаарагдаж байгаа нь таатай санагдлаа. Хот юутай ч эдийн засаг, санхүүгийн хувьд тун давгүй ажиллаж, бэхжиж чаджээ. Өмнөх удирдлагын багаас 140 тэрбум төгрөгийн өртэй хүлээж авсан хотын санхүүг өнгөрсөн 2017 оны эцсийн байдлаар бүрэн эмчилж, өрийг барагдуулснаар барахгүй төсвийн орлогоо 100 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн нь сайхан амжилт.

Өөрөөр хэлбэл, жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлж, үүнээсээ 200 тэрбумыг нь улсад оруулдаг Улаанбаатар хотын бэл бэнчингээс Монгол Улсын бэл бэнчингийн чадал чансааг тольдож болно оо гэсэн үг. Нэгэнт бэлтэй болсон айл чадалтай хөдлөхөөр шийдэж. Энэ онд гэхэд л 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг нийслэлд хийж гүйцэтгэхээр болжээ. Тухайлбал, нийслэлийн Автозамын сангаас 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гарган шинээр зам, гүүр барьж, өргөтгөл хийх бол БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Яармаг, Сонсголон, Баянзүрхийн гүүрийг шинэчлэн, хотын захаар тойрсон тойрог зам барьж эхлэх юм байна. Энэ мэтээр энд тэнд, ийм тийм замыг ингэж өөөрчилж өргөтгөнө гээд бичвэл нурших болохоор энэ жилдээ багтаж автозамын түгжрэл хамгийн их үүсдэг “алдартай” газруудын асуудал үгүй болох нь гээд ойлгож болох юм. Нийслэлийн бүтээн босголт, төвөгтэй асуудлуудыг шийдэх явцад гарч байгаа хамгийн том бэрхшээл хаанаас гарч ирдгийг иргэд бид өөрсдөө мэддэггүй. Ийм ч ажил нь урагшилсангүй, ахисангүй гээд хотынхныг шүүмжлээд байдаг ч, төлөвлөсөн ажлыг нь ахиулдаггүй садаа, саад нь иргэд өөрсдөө болдог гэдгээ ухамсарладаггүй. Шуудхан нэрлэхэд Хайлаастад хөндлөн зам тавих гол шугам дээр очоод гэрээ барьж, хашаагаа хатгасан иргэдээс болж энэ төсөл хэрэгжихгүй гацаж байгааг, нийслэлийн замын хөдөлгөөний гол ачааллыг үүсгэн Бодь, Шунхлай, Энигма гэсэн компаниуд бүтээн босголт явагдах ёстой газруудыг хашаалан хууль бусаар өмчилчихөөд байгааг тэр бүрий мэдэхгүй атлаа хотын удирдлагуудыг хараах нь шударга бус хэрэг л дээ. Хотоо хот шиг болгоход иргэдийн оролцоо, хамтын зүтгэлийг чухалчлахын учир энэ билээ. Газраа чөлөөлөхийг шаардаж, ажлаа эхлүүлэхээр очсон хүмүүсийг сүхдэж, лоомдож хөөдөг “хотын бус” авиртай хотод амьдардаг иргэдийг хэдий болтол өмөөрөх билээ. Нөгөө хүсээд байгаа давхар зам, авто зогсоол, гүүрэн гарц барих сүлжээн дээр газар авчихаад чөлөөлж өгдөггүй эрх мэдэлтэй нэгний хувийн компанийн эрх ашиг чухал уу, Монгол Улсын хөгжлийн эрх ашиг чухал уу гэдгээ ч бодолцох цаг болж. Иргэд хотын удирдлагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрвийх дэрвийхээрээ дэмжээд өгвөл болоод явчихна. Нийтийн эрх ашгийн өмнө дураараа балмад, танхай иргэд, эрх мэдэлтнүүдийн авир жижигддэг бас нурдаг, сүйрдэг гэдгийг харуулах хэрэгтэй юм.

Хотод нүүдэллэн ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасан нь үнэндээ тухайн нэгний эрх чөлөөнд халдсан мэт боловч Монгол Улсын эрх ашигт хамгийн нийцтэй шийдвэр болсныг одоо бид хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй адил бас нэгэн чухал шийдвэрийг С.Батболдын багийнхан гаргасныг алга ташин дэмжих хэрэгтэй санагддаг. Энэ бол Улаанбаатар хотын захиргааг ирэх хавраас Яармаг руу нүүлгэхээр болсон явдал. Хотын захирагчийн хэлснээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг энэ зунд багтаж нүүснээр Яармаг нь санхүү, эдийн засаг, бизнесийн төв болох юм. Энэ нүүдлийн үр дүнд ирэх намраас хотын төвийн ачаалал хэрхэн буурахыг бид мэдрэх нь ээ. Саяхнаас нийслэлийнхэн “Сервис центер” хэмээх төслийн талаар их ярих болсон. С.Батболдын багийнхны бас нэгэн бахархал болох өөрсдийнх нь хэлснээр хожим дурсагдах хамгийн үлдэцтэй төсөл энэ. Гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны системд нэгтгэн орчин үеийн хаус-таун хорооллын эхлэлийг тавих төсөл л дөө. Хот эхлэл болгож өөрийн хөрөнгөөр энэ хавар Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд, харин Байгаль орчны яам Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд, Барилга, хот байгуулалтын яам Баянзүрх дүүрэгт “Сервис центер”-ийг тус тус байгуулах юм. Хотын цэвэрлэх байгууламжийг Францын технологи, хөрөнгө оруулалтаар шинэчлэх, гэрэлт гудамж төслөө үргэлжлүүлэх, хотын утааг багасгах зорилгоор агаарын чанарын бүс тогтоож, түүхий нүүрс түлэх бүсийг тогтоосон бол ирэх оноос түүхий нүүрс түлэхийг хотод бүрмөсөн хориглох гээд тун зоригтой, эрс шийдвэрийг хотоос гаргаад байгаа билээ. “3уун айл”-ын орчимд 1000 айлын орон сууц барих ажлыг өнөө маргаашгүй эхлүүлэхэд бэлэн болсон бол Азийн хөгжлийн банкны зээлээр ирэх онд бүр 10 мянган айлын орон сууц барихаар болж байна.

Мөн Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орсон тул өртөг багатай орон сууцыг өвөл, зунгүй барих боломжтой болчихлоо. Шинээр цэцэрлэг, сургууль барихаас эхлээд хотын хороолол бүрт ногоон байгууламж байгуулах, хоггүй хот болохын тулд “Соёлын довтолгоо” эхлүүлэх гээд нийслэлийн иргэдийн зүгээс баалах, муулах биш дэмжин хөхиүлэх асар их ажлыг зоригтой эхлүүлж буй хотынхонд урам, дэм болох цаг болж. Үнэхээр нэгэн цагт Азийн хамгийн цэвэрхэн хотоор нэрлэгдэж асан Улаанбаатар хотынхоо нүүр царай, дүр төрхийг эрс өөрчлөхийн төлөө иргэд бүгдээрээ дэмжээд зүтгэх аваас цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн бэрхшээл юу ч биш билээ. Шинэ нисэх буудал, шинэ цэнгэлдэх хүрээлэн удахгүй ашиглалтад орно. Ирээдүйг холоор бус нэн ойроор төсөөлөл л дөө. Улаанбаатар утаа, хогноосоо салж, уур уцаар бухимдалгүй, эрүүл эко хот болоход хүн бүрийн сэтгэл, зүтгэл л хамгаас чухал юм шүү.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

А.ДАВААСҮРЭН: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын холбогдсон зөрчлийн 77.3 хувийг дотоод хяналтаар илрүүлсэн
А.ДАВААСҮРЭН: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын холбогдсон зөрчлийн 77.3 хувийг дотоод хяналтаар илрүүлсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​