ХӨСҮТ-ийн ажилтан танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан талаар нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Уг мэдээлэл үнэн. Хариуцлага тооцно" гэж мэдэгдлээ.
Тус ХӨСҮТ-ийн ажилтан эмэгтэй нь танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлдээд зогсохгүй, нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан бөгөөд тус эмэгтэйн сүүлийн хариу эерэг гарснаар энэ үйлдэл нь илэрсэн аж.