Монгол Улсад сүүлийн 24 цагийн дотор 16800 иргэнд PCR шинжилгээ хийснээс коронавирусийн 130 шинэ тохиолдол илэрчээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 4340 болов. 48 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Нийт эдгэрэлт 3131 буюу 72 хувийг эзэлж байна.
Шинэ халдварын 129 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 1 нь Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс илэрчээ. 129 хүний 120 нь ойрын хавьтал байгаа бөгөөд 107 нь 1 дэх, 12 нь 2 дахь, 1 нь 3 удаагийн давтан шинжилгээгээр батлагджээ.
Одоогоор 9 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байгаа гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР