Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 6 хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ асуудлаар ХӨСҮТ-ээс албан ёсны тайлбар хийлээ. Тус мэдээлэлд "Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд эерэг гарсан 6 хүний шинжилгээний хариуг баталгаажуулах шинжилгээ яг одоо Орхон аймагт хийгдэж байгаа. Үүнтэй холбоотой ойрын хавьтлын 143 хүнийг тусгаарлаад байна" гэлээ.
Хэрэв уг шинжилгээ батлагдвал орон нутагт гарсан 4 дэх голомт болох юм.
Эх сурвалж: shuurhaimn