УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгөх аж.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
- Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал,
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn