Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас нас баралтын тохиолдол 5 болжээ. ХӨСҮТ-д 24 хоногийн турш эмчлүүлж байсан 89 настай иргэн өчигдөр нас барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ мэдэгдлээ.
Талийгаач сүүлийн 16 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байжээ. Коронавирусийн нэн хүндэрсэн хэлбэрээр артерийн даралт, зүрх судасны дутагдалтай байсан байна.
Нас баралтын шалтгааныг дээрх хоёр өвчлөлийн хавсарсан хэлбэр гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn