АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Нийт гишүүдийн 55.1 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Чуулганд оролцсон гишүүдээс АН-ын гишүүд шүүмжлэлтэй санал хэлсэн бол МАН-ын гишүүд "Цар тахлын хүнд үед АНУ-д байгаа 30 мянган монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудал тавигдана.
Ийм үед Элчин сайдыг нь татчихвал эдгээр хүмүүсийн эрхийг яах вэ. Ё.Отгонбаяр маш санаачилгатай ажиллалаа" гэх мэт тайлбарыг хэллээ.
Эх сурвалж: shuurhai.mn