Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд (2021.03.17-ноос эхлэн тав хоногийн хөл хорио тогтоосон.
Хөл хорио тогтоох тухай мэдээллийг урд оройн 23:00 цагаас хойш мэдэгдсэн тул оршин суугчид хөдөлгөөн хийх боломжгүй байсаар хорионд орсон.
Тэгвэл тус хорооны нэгэн иргэн хүнсний тээврийн машины бараа хадгалах зориулалттай эсгийнд нуугдаж гарах гэж байгаад баригдсан байна.
Хөл хориог хэрэгжүүлэхэд хяналт тавьж байгаа жижүүр цагдаа дээрх үйлдлийг илрүүлжээ.