fbpx Монгол банкны  Эрдэнэсийн сангаас алга болсон шашны үнэт эдлэл, хэрэгслүүдийн мөрөөр дахин шалгах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 3 секунд

Монгол банкны  Эрдэнэсийн сангаас алга болсон шашны үнэт эдлэл, хэрэгслүүдийн мөрөөр дахин шалгах уу

 

Гандантэгчинлэн хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд өгч хадгалуулсан найман авдар дүүрэн үнэт эдлэлүүд ор сураггүй алга болсон учир битүүлэг хэрэг одоо болтол бүрэн гүйцэд шалгаагдаагүй байгаа нь тун гайхалтай. Тус хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй удирдлагууд нь анх 1971-1983 оны үед алт, мөнгөөр урласан бурхад, шашин номын эдлэл хэрэглэлүүдийг Эрдэнэсийн санд хадгалуулсан байлаа. Тэдгээрийн дотор өндөр хэргэм цолтой лам хувраг, хутагт хувилгаад болон наймдугаар Богд Жамзундамба хутагт, түүний гэргий Дондогдулам нарын хөөрөг, гоёлын зүүлт зэрэг үнэ цэнтэй ховор  нандин зүйлс цөөнгүй байжээ.   

Д.Чойжамц хамба ламтан 1995 онд Монгол банк руу бичиг цаас чулуудан Амарбаясгалант, Дашчойлон хийдийг сэргээн засварлах нэрээр төмөр авдартай үнэт эдлэлүүдээс  буцаагаад Гандантэгчинлэн хийддээ авсан байв. Дараа нь харин бурханы шашны хэсэг лам нар  Д.Чойжамц  хамба тэргүүтнийг “Эрдэнэсийн сангийн үнэт эдлэлүүдийг дур мэдэн авч хувьдаа завшсан хэмээн хардаж сэрдээд бөөн хэл ам хэрүүл шуугиан болж байсныг зарим нь санаж байгаа байх. Тийнхүү зарга үүсгэсэн тэдний өргөдөл гомдолоор Д.Чойжамцыг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид  бөөн сүр дуулиантайгаар шалгаад эцэст нь Нийслэлийн прокуророос “Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн хэл ам хийгчдийнх нь амыг  тагласан байлаа.  Тухайлбал, 2012 оны 5 дугаар сарын 17-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  Гандантэгчинлэн хийдэд илгээсэн албан бичигт “...Монгол банкны Эрдэнэсийн санд тушаан хадгалуулсан үнэт зүйлсийг үрэгдүүлсэн үйлдлийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын  прокурор 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн 21141468 дугаартай хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын харъяалал тогтоон хүргүүлснийг хяналтын прокурор хянаад 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 264 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь одоо хүртэл хүчин төгөлдөр байна” гэжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Чойжамц нь тэр үед ийнхүү хэргээс мултарч дөнгөжээ. 

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ц.Хулан “Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан Гандантэгчинлэн хийдийн данстай үнэт эдлэлүүд бүгд байхгүй болжээ. Үнэт эдлэлүүд нь найман авдартай байсан юм байна” хэмээн  халаглаж, ийм ноцтой хэргийг тухайн үеийн төр засгийн эрх мэдэлтэнгүүд нь мэдэж л байсан байж таарна. Аягүй бол тэд өөрсдөө энэ хэрэгт гар бие оролцсон байх магадлалтай” гэсэн юм.

Монгол банкны валютын газрын захирлаар ажиллаж байсан Ц.Одонгуа нь 2006 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Гандантэгчинлэн хийд рүү явуулсан бичигтээ “...шашны сүм дуган, хурал номыг сэргээн тохижуулах зорилгоор эдгээр үнэт зүйлсээс 2 авдартай битүүмжтэй зүйлс Амарбаясгалант, Дашчойлон хийдүүдийн үйл ажиллагааг  сэргээхэд зориулан олгогдсон байна” гэжээ. Хэрвээ Ц.Хулангийн хэлсэнээр найман авдартай үнэт зүйлс алга болсон бол эдгээр 2 авдартай үнэт зүйлсийг Эрдэнэсийн сангаас буцааж Гандантэгчинлэн хийдэд өгөөд  үлдсэн нь ор мөргүй болсон байж мэдэх ажээ.

Үүнээс гадна бас нэг анхаарал татаж байгаа асуудал гэвэл Монгол банкан дахь Эрдэнэсийн санд Гандантэгчинлэн хийдээс тушааж хадгалуулсан үнэт зүйлсийг нэг бүрчлэн тоолж бүртгэн хүлээлгэж өгсөн баримт одоо болтол тодорхойгүй, зүгээр л авдар авдараар нь бөөндөж өгсөн нь Ц.Одонгуагийн тэрхүү албан бичигт байгаа “...үнэт зүйлсийг сав баглаа боодлоор нь битүүмжлэн хадгалуулсан...” гэснээс илт харагдаж байна. Ингэж бөөнөөр нь чихэж авдарласан үнэт зүйлсээс хэн, хэзээ, ямарх үнэт эдлэлийг  хувьдаа авч завшсаныг баримжаалах аргагүй байгаа юм.

Гандантэгчинлэн хийдийн зарим лам нар Д.Чойжамц хамбыг хардаж сэрдэн, Эрдэнэсийн санд байсан шашны үнэт эдлэлүүдийг хуйгаар нь үгүй хийсэн этгээд хэмээн одоо болтол дайрч давшлаад байгаагийн бас нэг учир шалтгаан нь 1994 онд батлагдсан Эрдэнэсийн сангийн хуулиар тус санд бүртгэлтэй үнэт зүйлсийг худалдах, шилжүүлэхийг хориглосон байлаа. Гэтэл Д.Чойжамц нь энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1995 онд дээрх 2 авдартай үнэт зүйлсийг аваад үлдсэнийг нь дараа дахин авах талаар Монгол банкныхантай амаар ярьж тохиролцсон гэдгээ 1997 онд УИХ-ын байнгын хороонд илгээсэн нэгэн албан бичигтээ дурьдсан байв.     

 Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, талийгаач О.Чулуунбат нь амьд сэрүүндээ “Надад нэг хүн Дондогдулам хатны барьж байсан маш ховор, өндөр үнэтэй хөөргийг өгсөн” хэмээн хүмүүст  гайхуулдаг байсан гэдэг. Мөн бусад улс төрчдөөс Т.Бадамжунай нарын зэрэг хэд хэдэн хүн Богд хааны эдэлж хэрэглэж явсан үнэт эдлэл, Гандантэгчинлэн хийдэд эрт дээр үеэс шавилан суусан шашны томоохон зүтгэлтнүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр гангардаг болцгоосон нь тэдгээр төмөр авдараас сэмхэн гадагшлуулсан  байж болохыг одоо хэн ч үгүйсгэхгүй байгаа юм. Иймээс Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан төмөр авдартай үнэт эдлэлүүдийн нэгбүрчилсэн бүртгэл судалгааг дахин шалгаж, Гандантэгчинлэн хийд рүү буцааж өгсөн зүйлүүдээс шашин номын  ажлыг сэргээхэд хэчнээнийг  хэдэн төгрөгөөр хаана худалдаж борлуулан, мөнгийг нь хэрхэн зарцуулсан,  Эрдэнэсийн санд хадгалуулсан найман авдар нь бүгдээрээ яагаад хоосорсон зэргийг нарийвчлан мөрдөж, холбогдох хүмүүст  хуулийн хариуцлага тооцохоос аргагүй болжээ.  

 

Б.Баяр

Шуурхай.мн 

Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна
Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​