Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эмэгтэйн хөл мэдээгүй болсон гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Энэ талаар ЭМЯ байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, "Одоогийн байдлаар дэлхийн 161 улсад 392,609,534 тун вакцин хийгдээд байна. Эдгээр вакцин хийлгэсэн хүмүүс дотроос нас барсан тохиолдол байхгүй. Саажилт үүссэн судалгаа ч байхгүй.
Тиймээс дээрх хүний өвчний шалтгааныг эмч нар судалж байна" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn