Найз залуутайгаа муудалцсанаас болж амиа хорлохыг завджээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн IX хороо, Дэнжийн I гудамжинд байшингийн дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 20:35 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид таван км замыг туулан 20:45 цагт очиж I гудамжны дөрвөн давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л /22 настай, эмэгтэй/ нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулган тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: shuurhai.mn