fbpx АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ ИЛГЭЭХ СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 58 секунд

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ ИЛГЭЭХ СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

АН-ын даргад нэр дэвшиж буй Л.Гүндалай АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДДЭЭ хандсан ил захидал илгээжээ. Түүний ил захидлыг хүргэж байна.

Намайг Ламжавын Гүндалай гэдэг. Би Герман орон хуваагдмал байх үед зүүн Германд анагаах ухааны дээд сургууль төгссөн их эмч мэргэжилтэй, улс төрч хүн.

Социалист нийгэмд хавчигдан зовж байсан социалист Германы жирийн иргэд эрх чөлөө, ардчиллын төлөө жагсаал цуглаан хийж “ Бид бол ард түмэн” гэсэн чин зүрхний уриа цуурайтуулан коммунист дэглэмийг халж, улмаар нэгдсэн ХБНГУ болсон 80-аад оны эцсээр тэнд сурч, амьдарч, ардчиллын мөн чанар, ач холбогдлыг ухаарсан.

Монгол эх орон маань мөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг ардчилсан нийгэм байгуулах тэмцэлд шуудран орсон тэртээх 2000 онд бие даан парламентын гишүүний болсны дараа төрийн түшээ хүн ард түмнийхээ дуу хоолой болж үр нөлөөтэй тэмцэл өрнүүлэх зорилгоор би Ардчилсан намыг сонгож гишүүн болсон.

Тухайн үед УИХ-д ганцхан суудалтай, тэмцлийнхээ хүнд хатуу үеийг туулж байсан шинэ залуу ардчилсан хүчний манлай АН-д элсэхдээ би энэ намыг ялалтанд хүргэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэсэн зориг эрмэлзэл, хүсэл тэмүүллээ дагасан хэрэг. Тэгээд ч бидний хамтын тэмцэл үр дүнд хүрч засгийн эрх барьж явсан түүх бий.

Намын маань тэр үеийн удирдлага ард түмнийхээ жинхэнэ дуу хоолой байх үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байсан учир 2005 онд Ард түмний намыг үүсгэн байгуулсан. Ардчиллын төлөөх үзэл санаатны нэгэн бүлд багтдаг энэ нам тухайн үедээ зохих амжилт олж УИХ, Засгийн газарт төлөөлөлтэй болж байсан. 2008 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж намынхаа ялалтад хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Гэвч Ардчилсан намын маань удирдлагууд дотроо бас л бүлэг, фракцид хуваагдан “лидер” дагасан бүлэглэлүүд нь дотоод зөрчилдөө туйлдан хүч боломжоо шавхан тарамдаж гишүүд, олон түмнээсээ хөндийрөн удирдлагынхаа явцуу хүрээнд бугших байдалтай болж ирсэнтэй санаа нийлэхгүй байсан учир би Ардчилсан намаасаа 2015 онд дахин гарч явсан.

Ардчилсан Намын сүүлийн хэдэн жилийн бодит байдал, ялагдал, түүний шалтгааныг монголын нийт ард түмэн бэлхэнээ харж, зөв замдаа түргэн ороосой гэж хүлээх болсныг би энд тодорхойлон дурдах нь илүүц биз. Ямартай ч үзэл санааг нь сэтгэл зүрхээрээ үргэлж дэмжиж ирсэн энэ нам орших уу, эс орших уу? гэсэн эгзэгтэй цаг үетэй тулаад байгаа энэ хүндхэн үед Ардчилсан намынхаа эв нэгдлийг хангах, намын шинэчлэлийн үйлсэд журмын нөхөдтэйгөө хамтран хувь нэмрээ оруулж сэргээн мандуулах, цаашдын олон удаагийн баттай ялалтанд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр “Миний бие уугуул намдаа эргэн ирлээ”.

Улс төрийн тэмцлийн талбар дээр хүчин зүтгэж ирсэн он жилүүддээ би “туг ч барьж, тугал ч хариулж” явсаан. Гэвч ардчиллын үзэл санаа, бодлого зорилт, туйлын зорилгоос огтхон ч урваагүй, харин яавал хамгийн үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулах боломжтой вэ? гэдэг санаа бодолдоо үргэлж үнэнч явсан билээ.

Ардчилсан намын дарга болно гэдэг бол том үүрэг хариуцлагыг намын гишүүд, дэмжигчдийн өмнө хүлээхийн зэрэгцээ Монголын нийт сонгогчдын дийлэнхи олонхийн дэмжлэгийг хүлээх, итгэлийг олох асар том ажил нуруун дээрээ үүрэх болно.

Энэ асар том ажлыг зөвхөн ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг боловсролтой, улс төрийн туршлагатай, сэтгэлтэй, зориг зүрхтэй МАНЛАЙЛАГЧ хүн хийж л чадна.

Миний бие өөрийгөө энэ хэмжээнд хүрсэн гэж итгэж Монголын ардчилал, Ардчилсан намаа дараа дараагийн олон сонгуульд ялуулахын төлөө тууштай зүтгэж бүх хүч, бололцоо, мэдлэг туршлага, сэтгэл зүрхээ дайчлан бие хайргүй зүтгэх болно гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

Дэд сайд Г.Батсуурь “Ханбогд кашмер” компанийн үйлдвэрт ажиллалаа
Дэд сайд Г.Батсуурь “Ханбогд кашмер” компанийн үйлдвэрт ажиллалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​