Өвөрхангай аймгийн Сэмжит Хужирт сувиллын газар томоохон голомт болоод байна. Тус амралтаас эхтэй Дархан-Уул, Увс аймагт коронавирусийн халдвар батлагдаад байгаа юм.
Тэгвэл Өвөрхангай аймагт ч халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өчигдөр 00:00 цагийн байдлаар тус аймагт халдварын 27 тохиолдол батлагджээ.
Үүнээс:
Хужирт суманд 23
Хархорин суманд 4 хүн байгаа бөгөөд Арвайхээр сумын 2 иргэний PCR шинжилгээг БОЭТ-д хийхэд эерэг гарсан. Шинжилгээг дахин УБ хотруу ХӨСҮТ-д дахин хийлгэж эцсийн байдлаар баталгаажуулна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn