Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 218 хүн шинээр бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 176, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 хүн халдварласан нь батлагдсан байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 5610 болж байна.
Харин 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn