fbpx Долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 46 секунд

Долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар есөөс дээш баллын бүс нутагт оршиж байна. Харин долоогоос дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт хүн амын 86 хувь нь амьдарч байна гэсэн судалгааг хамгийн сүүлд буюу 2019 онд гаргажээ. ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистикаар бол жилд дунджаар 60 орчим мянган удаа чичирхийлэл болдог аж. Үүнээс харвал урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсгэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Тэгвэл сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж, балл нэмэгдэж тэр хэрээр иргэдэд хүчтэй мэдрэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд уржигдар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 5.5 магнитудын газар хөдлөлт болов. Гэтэл ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан балл, 52 хувь нь долоо, 23 хувь нь найман баллын бүсэд хамрагддаг. Тодруулбал, зургаан  баллын бүсэд - Баянзүрх дүүргийн XII хороолол, Баянгол дүүргийн III, IY хорооллын зарим хэсэг, долоон баллын бүсэд- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бүхэлдээ, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, найман баллынхад I, X хороолол,  Дунд гол,  Туул,Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хэсгийн газрууд ордог байна. Гэтэл газар хөдлөлтийн зургаан баллаас дээшхи тохиолдол сүүлийн 20 жилд 40 гаруй удаа болсон бол найман баллаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрөв болжээ. Магнитуд нь дөрөв хүрсэн газар хөдлөлт 2008 онд Хустай нуруунд, Батсүмбэрийн нутагт болон 2009 онд Улаанбаатар хотоос урагш Авдар уул орчимд болсон нь хотын оршин суугчдад мэдрэгдсэн нь нийслэлд газар хөдлөлтийн аюул ойрхон байгааг сануулж байна.

Манай улс 1960 оны эцсээс баригдсан барилгуудад газар хөдлөлтийг тооцож эхэлсэн боловч судалгаагаар газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг дааж чадах эсэх нь тодорхойгүй. Улаанбаатарт болзошгүй газар хөдлөлтийн улмаас нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь, хүн амын 5-6 хувь нь өртөх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, 120 хороогоор авч үзэхэд нийт барилгын 67 хувь нь тоосгон, үлдсэн хэсэг нь угсармал панелэн болон бусад төрлийн хийцтэй барилга эзэлж байна. 2007 оны тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4.6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байв.

 

“А” хэв шинжийн буюу тооцоогүй барьсан барилга байгууламжуудыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 22,1 хувь, Чингэлтэйд 34.3 хувь, Сүхбаатарт 14.3 хувь, Хан-Уулд 9.9, Баянзүрхэд 5.4, Сонгинохайрханд 13.8 хувь байна. Хотын 2897 барилга байгууламжийн болзошгүй хүчтэй хэлбэлзлийг даах чанарын судалгаагаар ”сайн”-683, “муу”-2174 гэж гарчээ.

 

Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй 1961 оноос өмнө баригдсан 152 барилга, 1961-1973 онд баригдсан 111 барилга,  газар хөдлөлтөд аюултай 1961-1973 онд баригдсан 15 барилга, 1973-1987 онд баригдсан 89 барилга Улаанбаатар хотод байдаг гэсэн тооцоо гарсан байна. Болзошгүй хүчтэй хэлбэлзлийн үед Улаанбаатар хотын даац муутай угсармал, төмөр бетонон барилгууд нь хэв гажилтын түвшингийн хязгаараас хэтэрснээс нийтдээ бүрэн эдвэрч нурна гэж шинжээчид үзэж байгааг ч тайланд дурджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын гүүрүүдийн 60 хувь эвдэрч нурах магадлалтай тул дэлхийн 30 гаруй орны туршлагаар богино хугацаанд угсардаг зөөврийн гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагын анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээхээс илүү өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарлаа. жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.Энэ хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний лхагва гарагт тохиодог “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-өөр иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмж хүргэдэг уламжлалтай.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Гансүх аюултай тайлбар хийж, ажилтнаа ОХУ-д “түгжчихэв” үү?
А.Гансүх аюултай тайлбар хийж, ажилтнаа ОХУ-д “түгжчихэв” үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​