fbpx Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 51 секунд

Дарханы замын санхүүжилтээс 20.6 сая доллар тодорхойгүй

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.  Учир нь  замын далан, суурь, хучилтад гарсан эвдрэлийн нөлөөгөөр машины дугуй хагарах, эд ангиуд эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах болсон. Сүүлийн  гурван жилд тус замд 73 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн  гэх тоон мэдээлэл бий. Дээрх чиглэлийн 204.11  километр /км/ авто замыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сард хааж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм. 

Үндэсний аудитын газраас /ҮАГ/ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын төсөл”-ийн хэрэгжилтэд 2020 оны есөөс арванхоёр сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийж дараах дүгнэлтэд хүрчээ. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

ЗАМЫН ХУЧИЛТЫН ЗУЗААНЫГ 1 СМ-ААР БАГАСГАЖЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд  өөрчлөлт оруулж, суурь үед 6 сантметр /см/ өнгөн үед 4 см нийт 10 см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед 5 см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулжээ.

 

Замын хучилтын зузааныг 5 см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй аж.

 

ДОТООДЫН  КОМПАНИУДЫН  ТЕНДЕРТ  ОРОЛЦОХ  БОЛОМЖИЙГ  ХЯЗГААРЛАВ

Азийн хөгжлийн банкны зээл,  тусламжийн  хөрөнгөөр  төсөл,  арга  хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэгчээр шалгаран ажилладаг жишиг бий болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тиймдээ ч Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажлын таван  багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн  нэгж /ААН/ хариуцсан.   Гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААН санал ирүүлснээс 26 нь БНХАУ-ынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй аж.

 

Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтад  оролцогч нарт тавигдах санхүүгийн шалгуур  нь  хэт өндөр байсан учраас дотоодын  компаниудын  тендерт  оролцох  боломжийг  хязгаарласан гэж ҮАГ-аас үзжээ.

 

Учир нь багц бүрд ажиллах ААН-үүдийн борлуулалтын орлого 19-31 сая ам.доллар бол зөвхөн нэгдүгээр багцын ажлыг гүйцэтгэхэд компанийн дундаж орлого 25 сая ам.доллар байх шаардлага нь Монгол Улсын  авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй зам барилгын үндэсний компаниудын хувьд өндөр шалгуур аж.  Энэ нь гадаадын компаниудын хүчин чадалд тулгуурлан улсын авто замын сүлжээг өсгөн нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжилд эерэг нөлөөтэй  боловч  нөгөө  талдаа  дотоодын  компаниуд  томоохон  төсөлд  оролцож  чадахгүй байгаагаас тэдний чадавхыг сайжруулах боломж алдагдахад хүргэх эрсдэлтэй юм.

20.6 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Дээрх  таван багц ажлын гэрээний нийт дүн буюу 62.9 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн буюу 2019 оны зургадугаар сарын 12,14-ний өдрийн /2654.30 төгрөг/дундаж ханшаар тооцсон  дүн 166.9 тэрбум төгрөг  бөгөөд  энэ  нь  батлагдсан  төсөвт  өртгөөс 52.7 тэрбум төгрөгөөр буурсан.  Мөн төслийн хөрөнгө оруулалтын нийт 83.4 сая ам.долларын санхүүжилтээр авто замын барилга  угсралтын  үндсэн  ажлуудыг  гүйцэтгэхээр  төлөвлөж,  зураг  төслийг  боловсруулж, төсөвт  өртгийг  тооцсон ч  гэрээ  байгуулах  шатанд  энэ  дүнг  62.9 сая ам.доллар  болгож бууруулсан ба дүнгийн зөрүү 20.6 сая ам.долларыг хэрхэн зарцуулах нь тодорхойгүй.

 БОГИНО  ХУГАЦААНД  ЧАНАРГҮЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН

Аудитын  талбарын  үе  шатанд  аудитын  баг  захиалагч,  зөвлөх,  гүйцэтгэгч байгууллагуудын  төлөөлөлтэй  хамтран  барилга  угсралтын  ажилтай  танилцахад  нэгдүгээр багцын  32.76 км замд дэвссэн асфальт бетон хучилтын тэгш байдал алдагдаж, хөндлөн дагуу хагарлууд, зарим хэсэгт нүх гарч, хучилтын залгаас хэсгүүдийн заадас ил гарсан.

Аудитын явцад цуглуулсан нотлох баримтаас харахад зам барилгын ажлын үе шатанд технологийн  горим  зөрчигдсөнөөс  шаардлага  хангахгүй  ажлууд  хийгдсэн  нь  зөвхөн гүйцэтгэгчээс  шалтгаалаагүй,  харин  барилга  угсралтын  ажил  гүйцэтгэх  гэрээний дагуу хучилтын ажлыг зургаан  сарын хугацаанд  дуусгахаар ажлыг шахаж, цаг уурын тохиромжгүй нөхцөл, хүйтэн  сэрүүний  улиралд  захиалагчаас  гүйцэтгэгч  нарт  үүрэг,  чиглэл  өгч  ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой байна.

Тендерийн  баримт  бичигт  авто  замын  газар  шорооны  болон  хиймэл  байгууламж, хучилтын ажлуудыг багц тус бүр 12 сарын хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна. Гэвч захиалагч Зам тээврийн хөгжлийн яам, Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн шалтгаанаар 2019 оны арваннэгдүгээр  сарын 1-ний  өдрийн  байдлаар  хучилтын  ажлыг  дуусгаж,  тээврийн  хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Ингэхдээ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа  үнэлгээний хорооны санал, дүгнэлт, цаашлаад авто замын суурь, хучилт зэрэг улирлын чанартай гүйцэтгэх үе шатны  ажлын  онцлогийг  харгалзан  үзэхгүйгээр  зам  барилгын  үндсэн  ажлуудыг  зургаан сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр төлөвлөж гэрээ байгуулсан байна. 

Улмаар барилга угсралтын ажлын явцад Covid-19 халдвар гарсан учраас Азийн хөгжлийн банк  гэрээний хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Энэ  хугацаанд төслийг   бүрэн хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч тухайн онд 2,4 дүгээр багцын гэрээт ажил хэрэгжээгүй, гэрээ цуцлагдаж ажил зогссон.

Эх сурвалж: news.mn

20 гаруй улсын иргэд онц ноцтой өлсгөлөнд нэрвэгджээ
20 гаруй улсын иргэд онц ноцтой өлсгөлөнд нэрвэгджээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​