fbpx З.МЭНДСАЙХАН: Салбарын байгалийн нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах цогц мэдээллийн системийг бий болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 14 секунд

З.МЭНДСАЙХАН: Салбарын байгалийн нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах цогц мэдээллийн системийг бий болгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН  өнөөдөр тохиож буй Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 87 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд,

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ! 

Энэ салбарын тулгын чулууг тавилцаж, түүхийг бүтээлцэхэд залуу нас, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, хөгжил дэвшлийн түүхийг үргэлжлүүлэн бүтээж буй салбарын нийт ажилтан, ажилчид, бизнес эрхлэгчид, инженер техникийн ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 87 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Байгалиас заяагдсан өөрөө сэргээгдэх, шавхагдашгүй эх булаг, нөөц баялаг болсон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулахад тулгуурлан хөгжиж ирсэн хөнгөн үйлдвэр нь бидний өмнөх, өнөө болон хойч үеийн маань хөгжлийн суурь салбар билээ.

Анх 1934 онд шинэ үеийн техник, технологи бүхий үйлдвэрлэлийн суурь тавигдаж “Аж үйлдвэрийн комбинат” үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монголын үндэсний үйлдвэрлэлийн тулгын чулуу болсон хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүх эхэлсэн билээ.

Монголын ард түмний өнө эртний түүхэн уламжлалт өрхийн үйлдвэрлэл ийнхүү машинт үйлдвэрлэл байгуулагдаж, 87 жилийн түүхэн хугацаанд мал аж ахуйн болон байгалийн баялаг, ардын уламжлалт оюуны нөөц баялгийг ашиглан ноос ноолууран, арьс ширэн, оёмол, модон, хэвлэмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ, олон улсад экспортлон гаргаж буй амжилттайгаар түүхт ойн өдөртэй золгож байна.

Бид хөнгөн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх үйл ажиллагаагаа “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх замаар экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарыг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний ил тод, үр ашигтай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах цогц мэдээллийн системийг бий болгохыг зорьж байна. Мөн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхээр Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд бэрх үе тохиосон 2020 онд ч 30931 ажлын байрыг тогтвортой байлгаж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 29.1 хувь, экспортын нийт орлогын 8.2 хувийг бүрдүүлж байна.

Цар тахлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн аж үйлдвэрийн салбараа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-нд Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус батлуулан, үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө хичээн ажиллах болно.
Монгол Улсад хөнгөн  аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 87  жилийн ойн энэ өдөр Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан, ажиллагсад, үйлдвэрлэл,  бизнес эрхлэгчид болон хамтран ажилладаг олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодод үйлс тань улам дэлгэрэх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ЗАГДЖАВЫН
МЭНДСАЙХАН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн амын дунд халдварын тархалт өргөн хүрээтэй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн амын дунд халдварын тархалт өргөн хүрээтэй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​