fbpx Цэцийн гишүүний томилгооны эргэн тойронд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 37 секунд

Цэцийн гишүүний томилгооны эргэн тойронд...

Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв.  Улмаар баасан гаригт болсон чуулганаар гишүүдийн 78.8 хувь нь дээрх томилгоог дэмжиж,  УИХ-ын тогтоолыг баталлаа.   Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. 

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй.   Тэд Д.Солонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв.    Дээд шүүхийн санал болгосноор цэцэд очсон Д.Солонго,  Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас сонгон шалгаруулалт явуулсан билээ.  Дээд шүүх 13 нэр дэвшигч дээр санал хураалт явуулснаар хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д мэдүүлсэн юм.  Харин  Д.Солонгыг чөлөөлөх үү, Ш.Цогтоог эхэлж чөлөөлөх үү гэдэг нь Цэцийн гишүүний томилгоонд маргаан дагуулсан юм.

Парламентын хувьд Ш.Цогтоог эхэнд чөлөөлөхдөө бүрэн эрхээ хэрэгжүүлсэн  хэмээн тайлбарлаж байгаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.   Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Г.Занданшатарт хүргүүлсэн бичигтээ “Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Түүнчлэн  ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсчээ.  Тус бичигт “Улсын дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын Их Хуралд санал болгосон байх. Ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байна.  Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах нь зүй ёсны шаардлага мөн гэж үзэж байна. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох талаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тодруулан ирүүлнэ үү” гэсэн байдаг.

Гишүүд мөн энэ асуудалд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшүүлж байгаа Эрдэнэбулган багшийг дэмжиж байна. Онол, практикаараа ч  Дээд шүүхэд нь туршлагатай хүн түлхүү байж, Цэцэд нь онолын мэдлэгтэй хүн зонхилох нь зөв. Хэний оронд вэ гэдэг дээр шүүхийг буруутгаж хэрэггүй. Дүрмээрээ хурлаа хийгээд олонхийн санал авсан нэг хүн байгаа юм байна. Бид хэнийг чөлөөлөх үү. Хэнийг томилох уу гэдэг асуудлыг шийдэх ёстой. Дээд шүүх өөрөө хүн нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэхдээ төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг баримталж, төрийн албаны хуулийн 41.2-ын заалтын дагуу оруулж ирсэн гэж байна. Тэгэхээр Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөөд томилохоос өөр хувилбар харагдахгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-УИХ хууль тогтоох дээд  байгууллага. Гэтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийсээр байгаагийн илрэл нь өнөөдөр үргэлжилж байгаа Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон  Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудал. Энэ нь илт хууль бус үйлдэл юм. Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж  шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67  настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539)

Ц.Оюунгэрэл: АН-ын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа
Ц.Оюунгэрэл: АН-ын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​