УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдо хэргийг Улсын дээд шүүх ирэх баасан гаригт хэлэлцэх гэж байна.
Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас “Самфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэргээр 2 жил шалгуулсан юм. Анхан шатны шүүх хурал 2020 оны 8 дугаар сарын 19-нд болж 3.6 жилийн хорих ял оноож нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хассан юм.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Эх сурвалж: shuurhai.mn