“Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын одоогоос 50 жилийн өмнө бөглөж байсан анхны ажлын анкет “Чартерфилдс” онлайн дуудлага худалдаагаар 222.400 ам.доллараар зарагджээ.
Стив Жобс Ореган мужид байрлах коллежоо орхисон үедээ тус ажлын өргөдлийг бөглөж байсан байна. Тэрээр өргөдөлдөө өөрийн компьютерийн хэрэглээ болон цахим технологийн талаар эзэмшсэн чадваруудаа онцолж байжээ.
Дашрамд дурдахад 2018 онд түүний өөр нэгэн газар бөглөж байсан ажлын анкет 175.000 ам.доллараар зарагдаж байсан удаатай.
Эх сурвалж: shuurhai.mn