Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 25 секунд

Ш.Уранчимэг: Хань минь цэргийн алба хааж байхдаа тархиндаа буудуулж 39 жил өвчиндөө шаналж явна

Хилийн цэргийн ангиудад хугацаат цэргийн албан хаагчид эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа ноцтой хэргүүд олны анхааралд байна. Одоогоос 40-өөд жилийн өмнө Дорноговь аймгийн Хилийн цэргийн 129 дүгээр ангид цэргүүд нэгнийнээ буудсан онц ноцтой хэрэг гарч байжээ. Энэ хэргийн хохирогч Я.Эрдэнэбатын эхнэр Ш.Уранчимэг манай редакцитай холбогдож, ярилцсан юм.

-Таны нөхөр цэргийн алба хааж байхдаа тархиндаа буудуулсан харамсалтай хэрэг гарсан юм байна. Юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Юуны өмнө хугацаат цэргийн албан хаагчид цэргийн анги дээрээ эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа явдлыг хараад адилхан хохирогч хүний хувьд маш их сэтгэл өвдөж байна. Ялангуяа өчигдөр амиа алдсан цэргийн асуудал маш хүнд туслаа. Ар гэрт нь ямар байх нь ойлгомжтой. Тийм ч учраас би танай редакцид хандсан юм.

Нөхөр маань 1982 онд аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явсан. Маш сайхан ирмүүн сэтгэлээр явсан. Гэтэл 6 сарын дараа үхэх үү сэхэх үү дээрээ тулаад ирсэн. Тэр үед би оюутан, албан ёсоор гэр бүл болоогүй байсан. Хадам маань л эмнэлгээр явж байсан. Тухайн үед нөхрийг маань өөрийгөө буудчихсан гэж цэргийн ангиас нь мэдэгдсэн байдаг. Хадмууд маань гайхсан ч тухайн үед хүүгийнх нь эрүүл мэнд чухал байсан учраас араас нь хөөцөлдөж чадаагүй. Социализмын үед намын гишүүн хүмүүс хариуцлагатай байх ёстой гээд бас нэг шалтаг болж байсан. Гэтэл хэзээ хойно шүүхээр явж байгаад нөхрийгөө хүнд буудуулсныг олж мэдсэн. ОМ1 буюу үйлдвэрлэлийн осол гэж тэмдэглэж үлдээсэн байдаг юм билээ. Сайн эмч нар, эмнэлгийн буянаар миний хань хөл дээрээ боссон. Гэхдээ нийгэмд оролцох боломжгүй, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай.

-Буудуулсан гэлээ. Тодорхой ярьж болох уу?

-40-өөд жилийн өмнө болсон хэргийн хариуцагчийн асуудлаар бид одоо л шүүхдэлцэж байна. Хэрэг шүүхийн шатанд байгаа учраас нарийн ярьж болдоггүй. Маш их ээдрээтэй, хариуцлагагүй, ноцтой асуудлууд гарсан байдаг. Хэрэг гарах үед нөхрийг маань буудсан цэрэг ч мөн өөрийгөө буудаж хөнөөсөн байдаг. Үүнийг нь тухайн ангийн дарга удирдлагууд нууж цаг алдуулснаар хэргийг улам хүндрүүлсэн гэж тухайн үеийн шалгалтын баримт бичиг бичигдсэн байна лээ. Цэргийн ангийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авсан бол тэр цэрэг өөрийгөө хөнөөх нөхцөл бүрдэхгүй байсан гэдэг юм билээ.

-Тэр хүмүүс ямар хариуцлага хүлээсэн байдаг вэ?

-Хариуцлагын асуудлаар одоо л бид нар шүүхээр явж байна. Тухайн үед бол хэрэг нуун дарагдсан ноцтой хэрэг байхад сахилгын арга хэмжээ зэргээр өнгөрсөн байдаг.

-Одоо нөхрийн тань бие ямар байна вэ?

-Ханьтайгаа нийлээд 31 жил болж байна. Нөхөр маань одоо бол хөл дээрээ явна. Гэхдээ нийгэмтэй харьцахгүй. Дүлий, толгой нь байнга өвддөг. Бэлхүүсээс доош мэдээ султай. Тархи нь хатингаршиж байгаа. 4 удаа наркозтай хагалгаанд ороод 38 удаа нугасны ус авхуулаад хий шахуулчихсан. Олсон болгоноо эмчилгээ түрээсэндээ өгч л өдөр хоногийг аргацааж байна.

Зовлон бид нараар дуусдаггүй юм байна. Яасан олон хүүхдийн эрүүл мэнд амь насаар тоглодог юм бэ. Эх орноо хамгаална гээд явахад нэгийг нь алаад шороонд булчихдаг. Нөгөө хэсгийг нь өрөөл татаанхай болгочихож байна. Тухайн үед нөхөн олговор гээд хэдэн төгрөг өгдөг. Тэр нь юу ч болдоггүй юм. Өрөөл татанхай болсон хүний сэтгэл санаа залуу насыг нь тэр чигт нь устгаад хаячихдаг. Хүүхдээ цэрэгт явуулахгүй гэсэн хүмүүс зөндөө болж байна. Би ч гэсэн хүүтэй. Цэрэгт явуулаагүй. Миний зүрх сэтгэлд үргэлж айдас бий болсон.

Одоо улс эх орноо хамгаалах нь эр цэргийн үүрэг эсвэл шарилыг нь юм уу эсвэл өрөөл татанхтай болсон хүүхдээ аваад яах юм бэ. Яах болж байна.

-Нөхөр тань тухайн хэргийн талаар юу гэдэг ву?

-Нэг мэдэхэд л тааз харж ухаан орсон гэдэг. Тэгэхээр тухайн үед юу болсныг өөрөө мэддэггүй. Мэдэх ч боломж байхгүй шүү дээ.

Манай хүн арван жилдээ хөнгөн атлетикийн чадварлаг тамирчин, үлгэр жишээ сурагч байсан. Тийм ч учраас ЗХУ руу НАХЯ-ны томилолтоор суралцах эрх аваад байсан. Гэвч эх орондоо заавал 1 жил цэргийн алба хаасан байх ёстой гэсний дагуу цэрэгт яваад л ийм болж ирсэн дээ. Маш харамсалтай. Хэрэв осолд ороогүй бол нөхөр маань нэг насаараа нийгмээс тасарч амьдрах биш ямар амьдралаар амьдрах боломжтой байсныг төсөөлөхөд байнга нулимс урсдаг.

Нөхөр маань маш хүчтэй эм тариагаар амьдарч байснаас болж бидний анхны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн. 7 нас хүрээд өөд болсон, маш харамсалтай.

Анх би бол хань минь надад харагдаад байж байгаа нь өлзий юм. Бидний хувь тавилан юм л юм байлгүй гэж боддог байлаа. Гэвч жил өнгөрөх тусам амьдрал маш хүнд болж, бүхэл бүтэн нэг гэр бүл нэг насаараа өвчин зовлон, гуниг, уур бухимдал дунд амьдарч байна. Ийм л зүйлийг бий болгож байгаа нь харамсалтай. Цөхөрч байна. Өөрсдөдөө гутардаг. Би эмч мэргэжилтэй. Ийм тулдаа ханийгаа асарч, дээр нь эмнэлгийнхэн маань надад ажил олгож эмнэлгийн хувцасаа оёулдаг. Ингэж л амь зууж явна даа.

Энэ дашрамд, нөхрийн маань амь насыг аварч, өдийг хүртэл сайхан зөвлөгөө өгсөөр ирсэн Монгол Улсын гавьяат эмч О.Батсүх, гэргий Цэцэгмаа нарт маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 

 

“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ
“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​