fbpx АН татан буугдахад ойрхон болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 12 секунд

АН татан буугдахад ойрхон болжээ

Амьдрал дээр алга болоод удсан АН албан ёсоор татан буугдахдаа хүрээд байна. Өдгөө энэ нам цахим болон цаасаар сонгогдсон хоёр даргатай болсон. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарын хэн нь албан ёсных вэ гэдгийг Улсын Дээд шүүх баталгаажуулна. Үүнээс өмнө хоёр талд тодруулсан даргаа Их хурлаараа оруулж ёсчлох учиртай. Ийнхүү батламжилсны дараа Улсын Дээд шүүхэд хандан бүртгүүлэх юм. УИХ-ын хоёр ч удаагийн болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН сэхэж чадалгүй явсаар эцэстээ ийнхүү дотоод тэмцэлдээ боомилууллаа. Тэд ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадах эсэх нь ч эргэлзээтэй болсон. Учир нь, Улс төрийн намын тухай хуулиар  аливаа нам нэг дарга, нэг л тамгатай байх ёстой. Гэтэл хоёр талд тэмцэлдсээр хоёр даргатай болчихоод буй АН-ынхан Улсын Дээд шүүхэд хандахдаа ч хоёр хүний нэрийг мэдүүлэх нь тодорхой болоод байна. Харамсалтай нь, энэ тохиолдолд Дээд шүүх хүлээж авах боломжгүй буюу улс төрийн намын дотоод асуудлыг шүүхгүй. Эцсийн дүндээ эвлэж чадахгүй бол шинэ даргаа албажуулж чадахгүй, улмаар УИХ дахь суудлаа ашиглаж, Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж чадахгүй болох нөхцөл тэднийг хүлээж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад ганцхан сарын хугацаа үлдсэн байхад энэ намд эв нэгдлийн салхи эргэх шинж алга. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ “Ц.Тувааны намынханд АН-ыг төлөөлөх ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулиараа АН-ыг ямар нэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хуулиар олгогдсон цорын ганц эрхтэй хүн бол С.Эрдэнэ миний бие” гэсэн бол АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Нөгөө талын сонгууль бол дүрмийн бус” гэж мэдэгдээд байгаа. Улмаар тэдний хагарал улам төгөлдөржсөөр, хэрүүл тэмцэл нь шат ахисаар хоёр талд сонгогдсон шинэхэн дарга нар ч хоёр тийш хараад суучихсан. Хэвлэлээр тэд хэрхэн тэмцэлдэж байгааг хүргэе.

 

М.ТУЛГАТ: МОНГОЛД ХУУЛЬ ЁСНЫ ТАМГА ТЭМДЭГТЭЙ НЭГ Л АН БИЙ

-Монголд хууль ёсны тамга тэмдэгтэй нэг л АН бий. Бүр тодруулж хэлбэл, хуулийн этгээдийн хувьд албан ёсны тамга, гэрчилгээтэй, мөн дүрэмтэй намаас нэр дэвшиж, сонгогчдынхоо олонхын саналыг би авлаа. АН-ын гишүүдийн дунд ойлголтын жаахан зөрүү байх нь байгаа. Өнгөрсөн хугацаанд манай намд болсон процессыг дүгнэхэд тамга тэмдэг булаацалдаж, талцсан гэхээс илүү үзэл санааны тэмцэл явагдсан. АН бол баруун төвийн нам. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нам байх уу, эсвэл хэн нэгэн эрхтэн дархтныг өндөр сэнтийд залж, түүнийгээ дагадаг сүрэг байх уу гэх хоёр сонголтын өмнө ирсэн. Тэгэхээр манай намын "эсрэг" талын хүмүүс ойлголтоо зөв болгоосой гэж хүсэж байна. Албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэггэй талаас намын даргад сонгогдсон ч гэсэн миний хувьд асуудалд аль болохоор уян зөөлөн хандана. Хоёр талаасаа маш сайн ярилцаж, зөв ойлгуулахын төлөө хүчин чармайлт гаргана. Намын дүрмийн дагуу дотоод сонгууль зохион байгуулагдсан. Нөгөөтэйгүүр манай нам “Бодлогын нам болно” гэдгээ аль эрт зарласан ч үүндээ хүрч чадаагүй нь үзэл баримтлал, суурь зарчим дээрээ тууштай явж чадаагүйтэй холбоотой. Мөн намын дотоод ардчилал хангалтгуй явж ирсэн.

 

Намын тодорхой шатууд нь хаалттай, гаднаас салхи оруулдаггүй байсантай ч холбон тайлбарлаж болно. Манай намд үзэл санааны зөрчил үүссэн. Гэхдээ эрхтэн дархтныг хүрээлсэн, тойрсон масс бий болж, эрх мэдэлд хүрдэг гишгүүрээ болгох тэр чиглэл рүү АН сүүлийн жилүүдэд явсан нь үнэн.

 

Гишгүүрээ болгохын тулд үзэл баримтлал нь зүүн, баруун байх нь сонин биш ийм хэсэг бүлэг бий болсон гэсэн үг. Намын X их хурлыг зохион байгуулахаас эхлээд өнгөрсөн жилийн намраас хойш энэ бүхэн ил тод болж эхэлсэн. Миний ажилладаг компанийг З.Энхболдтой холбодог байсан тал бий. Бид хоёрын хооронд аваа өгөө байхгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар миний нэр дэвших гэж байсан тойргийг З.Энхболд гуай хүчээр булааж авснаас болоод би УИХ-д нэр дэвшиж чадаагүй. Мөн АН-ын дотоод сонгуулийн цахим санал хураалтыг хамгийн их эсэргүүцсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд. Энэ мэтийг бодоод үзсэн ч намайг тэр хүнтэй холбох ямар ч шалтгаан байхгүй. Шулуухан хэлэхэд, З.Энхболд АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийн эсрэг юм шиг харагддаг. Манай намын хуучин лидерүүд намын үзэл баримтлалдаа тууштай биш, улс төрийн арай өөр бодолтой хүмүүс гэж харагддаг. Тэдний нэг нь З.Энхболд. Нэг зүйлийг хэлэхэд, АН-ыг албан тушаалын гишгүүр болгох гэж андуурч орж ирсэн цөөн хэдэн хүн улс төрийнхөө эрх чөлөөг эдлээд, өөрсдийнхөө байх ёстой газраа очих нь зөв байх.

 

О.ЦОГТГЭРЭЛ: НАМЫН ИХ ХУРЛААС БАЙГУУЛАГДААГҮЙ ДОТООД СОНГУУЛИЙН ХОРОО ХУУЛЬ БУС

-Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Амаргүй гэдэг нь гадна талдаа цар тахалтай, зарим аймаг хөл хорио тогтоосон, санал тоолох үйл ажиллагааг хаах, хориглох зүйл заалт байсан учраас манай сонгуулийн хороонд хүндрэл бэрхшээл учирлаа. Нөгөө талаас дотоод талдаа хоёр тамганы хэрүүл гээд олон хүнд нөхцөл байлаа. Миний хувьд хоёр зүйл дээр анхаарч ажиллах шаардлагатай юм байна гэж ойлгосон.

 

АН үзэл баримтлалдаа бат зогсох ёстойг биднээс шаардаж байна. Хоёрдугаарт, АН дотооддоо гишүүдээ оролцуулдаг нам болохгүй бол гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргийг хангаж чадахгүйд хүрнэ. Цаашид АН шинэчлэлийн ажлыг маш хурдан хугацаанд хийж, дотоод асуудлаа хурдан шийдэх шаардлагатай.

 

Хоёр талд сонгууль болж, хоёр даргатай болсноор хэн нь хууль ёсны дарга вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь Намын дүрэмд бий. Аль Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн аль хороо эрх зүйн чадамжтай вэ гэдгийг дүрэмд тодорхой заасан. Сонгуулийн шийдвэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхэд шүүх Дотоод сонгуулийн хороо хаанаас байгуулагдсан, ямар чадамжтай вэ гэдгийг анхаарна. Намын дүрмээр их хурлаас сонгогдсон, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй Дотоод сонгуулийн хороо нь эрх зүйн чадамжтай гэж ойлгодог, ийм итгэл үнэмшилтэйгээр сунгаанд оролцсон. Дараагийн их хурал шинэ Дотоод сонгуулийн хороог бүрдүүлэх хүртэл тэд хүчин төгөлдөр эрх, үүрэгтэй гэж би, намын гишүүдийн олонх үзэж байгаа. Ийм учраас И.Мөнхжаргал даргатай Их хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хороонд би бүртгүүлсэн. Намын их хурлаас байгуулагдаагүй Дотоод сонгуулийн хороо хууль бус гэж ойлгож байна. АН сүүлийн арван жилд дотоод ажил, шийдвэртээ гишүүдээ оролцуулахаа больсон. Оролцуулахгүй байгаа учраас гишүүд нь анхаарахаа больчихсон. Ингээд оролцуулдаггүй учраас он оноороо талцаж хуваагддаг. 50,60,70,80 оныхон гэж байгалийн үечлэлээр хуваагдаж талцдаг байдал улам даамжирсан. Үүнийг өөрчилж, гишүүдээ намын ажил, сонгуульд оролцуулдаг болгож, хүчийг анхан шат руу шилжүүлнэ.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

ТАНИЛЦ: Маргаашаас үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ салбарууд
ТАНИЛЦ: Маргаашаас үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ салбарууд
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​