fbpx НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулахаар өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 40 секунд

НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулахаар өргөн барилаа

НИТХ-ын ажил урагшлахгүй, зогсонги байдалтай байгаа тул НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах ёстой гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзжээ. НИТХ дахь АН-ын бүлгээс өргөн барьсан дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААРХ 

НИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН 

БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

2018.02.27

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг НИТХ дахь АН-ын бүлэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Нийслэлчүүдийн 57 хувь нь оршин суугаа гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол нийслэлийн хөгжлийн гарц юм. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож бүтэн 2 жилийг алдсан ч гэлээ иргэдийн хүсэн хүлээсэн эл хөтөлбөрийг урагшлуулах алхам хийж, хэлэлцүүлж байгаад АН-ын бүлэг талархаж байна. 

Гэвч та бүхний өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай болсон байна. 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байна. 

Тус хөтөлбөрт нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна. 

Иймд хөтөлбөрийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, мэргэжлийн байгууллага, гэр хорооллын иргэдийг оролцуулсан Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байна. 

Харин өнөөдрийн хуралдаанаар үүнээс илүү та бидний өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх саналыг АН-ын бүлэг оруулж байна. 

Нийслэлийн иргэдийнхээ сайн сайхныг бий болгохын төлөө амлалт өгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид та бид өнөөдөр иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон. Харамсалтай нь өнөөдөр та бидний ажил урагшлахгүй, зогсонги байдалтай байна. 

 

1. НИТХ-ын хуралдааны дэг зөрчигдөж байна

 

НИТХ-ын хуралдааны дэгийн 4.4-т “Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар тогтоож, таваас доошгүй хоногийн өмнө хуралдааны товыг зарлана” гэж бий. 

НИТХ-ын хуралдааны дэгийн 11.6-д “Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. 

Харамсалтай нь өнөөдөр бидний хэлэлцэж буй “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл”-ийг дэгийн энэ заалтын дагуу хэлэлцэх боломжгүй байна. 

Тэргүүлэгчдийн хурлын материал, нэгдсэн хуралдааны материал зөрүүтэй байна. Тэргүүлэгчдийн хурлын материалыг өөрчилж  хувилсныг НИТХ-ын ажлын алба төлөөлөгчдөд тараасан байна. Тараасан материалын зарим тодорхой тоо баримтаас эш татвал 2018 оны 2 дугаар сар 14-ний өдөр хуралдахад өргөн барьсан материалд тус хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2018-2021 он гэж байсан бол 2018-2022 он болж өөрчлөгджээ. Мөн өмнөх материалд 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан гэсэн бол дараагийн материалд 360 гэжээ. 

 

2. Иргэдийн хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна

 

НИТХ-ын хуралдааны дэгийн 4.3-т “Хурлын хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудал боловсруулах зорилгоор нам,эвслийн бүлэг, Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг хуралдааныг хуралдуулна” гэж заасан. 

Гэвч НИТХ-ын ирц бүрдэхээ больсон. Ажлын хороодын хурлын ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Нэг нам дийлэнх олонхио бүрдүүлсэн ИТХ-ын ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаагийн улмаас ажлын хороодоос нэгдсэн хуралдаанд оруулах тодорхой санал гаргаж чадахгүй гацаж байна.

Энэ бол НИТХ-ыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй асуудал юм.

 

3. Хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй байна 

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулж, 02 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ” гэж заажээ.  

Өнөөдрийн байдлаар НИТХ нь Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг дүгнэж хэлэлцээгүй байна. 

 

4. НИТХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байна

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “Хурлын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг  хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан. 

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын  хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй. 

    Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна. 

Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна. 

Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс  НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна. 

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ  ДАХЬ

АРДЧИЛСАН НАМЫН  БҮЛЭГ

2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр

8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ
8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​