fbpx Б.Жавхлан: Цогц төлөвлөгөөний хүрээнд 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 6 секунд

Б.Жавхлан: Цогц төлөвлөгөөний хүрээнд 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов. 

Засгийн газрын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшсан, ДНБ-ийн хэмжээ 12 хувиар доошилсон нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд зээл гаргахгүй бүх мөнгөө эрсдэлийн сан байдлаар хадгалуулжээ. Ингэснээр, мөнгөний урсгал зогсож ажлын байр хомстож эдийн засгийн эргэлт байхгүй болсон. Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Тиймээс 10 их наядын цогц төлөвлөгөөний дийлэнх хэсэг нь ажлын байрыг нэмэх, хадгалахад чиглэж байна. 

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 3500 аж ахуйн нэгж, 20 мянган бичил бизнес эрхлэгч иргэнд зээл олгож 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцож байна. 

Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн хоёр сая иргэнийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг улсын төсөв, Засгийн газрын өрд нэмэлт дарамт үүсгэхгүй байх зарчим баримталж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкны өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгож, репо санхүүжилттэй зээл, ипотекийн зээлийг төв банкны репо эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. 

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалт, банкны эх үүсвэрээр олгох зээлд Засгийн газраас хүүгийн дэмжлэгт 2021 онд зарцуулах шаардлагатай хөрөнгийг нийт батлагдсан төсвийн зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн зохицуулалт хийж санхүүжүүлэх юм. Цаашид эдгээр арга хэмжээг холбогдох хуульд нийцүүлэн жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Орон сууцны хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. 

Эдийн засгийн үр ашигтай томоохон төслийг улсын төсөв, Засгийн газрын өрд дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Эрдэнэс таван толгой ХХК-ийн хэрэгжүүлэх цогц бүтээн байгуулалтын төслийг тус компанийн дотоодын үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татах замаар санхүүжүүлэхээр бэлтгэл ханган үнэт цаасны захиалга ид явагдаж байна. 

Цогц төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд зарласан бөгөөд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьсан болно. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого хоёрдугаар сарын байдлаар нэг их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр, ААНОАТ-аар 469.3 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн нь ноднингийн мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөг төвлөрсөн нь 30 хувиар, АМНАТ-аар 262.1 тэрбум төгрөг төвлөрсөн нь 18 хувиар давсан үзүүлэлт юм. 

 

Гадаад худалдааны тэнцэл 2021 он оны хоёрдугаар сард 412.3 сая ам.долларын ашигтай гарсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 156.2 сая ам.доллараар өндөр байна.  Улсын имфляцийн жилийн өөрчлөлт 2021 оны хоёрдугаар сард 2.6 хувь буюу 2019 оны түвшингээс 4.3 нэгж хувиар доогуур байна. Энэ нь мөнгөний бодлогын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн нийт эрэлтийг дэмжсэн төсөв, санхүүгийн арга хэмжээ авах орон зай байгааг харуулж байна. 

 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2021 оны хоёрдугаар сарын 10-ны түвшинд хэвээр байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд эдийн засагт сөрөг нөлөө гараагүйн илрэл болж байгаа юм. 

Сангийн яам, Монголбанкнаас төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд гарах өөрчлөлтийг тогтмол тооцож, үнэлэх арга хэмжээг авч байна. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлтийг 2019 оны түвшинд буюу 5.2 хувьд хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 хувьд хүргэхээ зорьж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийн зардлыг бууруулж нийлүүлэлтийн гаралтай имфляцийн дарамтыг бууруулахаар байгаа юм. 

Эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрийн салбар сэргэхээр байгаа нь бензин, дизель түлш, барилгын материалын үйлдвэрлэлийн орц, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импортыг нэмэгдүүлж дунд хугацаанд гадаад худалдааны ашиг буурахаар харагдаж байна. Тодруулбал, 2022-2023 онд төлбөрийн тэнцэл 400-900 сая ам.долларын алдагдалтай гарц болзошгүй үр дагаварт хүргэхээр байгааг төсөв, мөнгөний бодлогын хүрээнд хянаж ажиллах болно. 

Төлөвлөгөөнд тусгасан ажлын байрыг дэмжих зээл, төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотектийн зээлээр 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ажлын байрыг дэмжих болон репо зээлд хамрагдсан 7.4 мянган зээлдэгчийн 25.4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 зээлдэгч 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон байна.  Төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд зээлүүдийн санхүүжилтийн асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр гурван удаа хэлэлцүүлж оролцогч талуудын ажлын уялдааг ханган Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. 

 

Ерөнхий сайд банкны салбарынхантай хоёр удаа уулзалт хийж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, анхны уулзалтаар ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд, Засгийн газраас зээлдэгчдэд тавих шаардлагыг цөөрүүлж иргэдийг уг зээлд хамруулах асуудыг шуурхай шийдвэрлэсэн. Харин хоёр дах уулзалтаар банкуудаас зээлдэгчдэд тавих шаардлагыг уян хатан болгож сулруулж байна. 

 

Засгийн газраас ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах аж ахуйн нэгжид НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх ганц шаардлага тавьж байгаа. Энэ нь далд эдийн засгийг бууруулах зорилгоор хөнгөлөлтэй хүүтэй зээлд хамрагдах ААН-ийг хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа хэлбэр юм. 

 

2020 оны эхнээс мөн оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд 1167 татвар төлөгч НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байсан бол 2021 он гарсаар, дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 2820 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. 

 

Банкуудааас иргэдийн хүсэлтийг харгалзан зээлийн шаардлагыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, зарим банк зээлдэгчдэд бизнесийн ажил тасралтгүй байх шаардлага тавьж байсан бол цар тахлын улмаас бизнес нь 6 сар хүртэлх хугацаанд түр зогссон байж болно гэж өөрчилсөн. Бизнесийн орлого тасралтгүй байх шаардлагыг цар тахлын өмнөх үеийн бизнесийн орлогоор зээлийн судалгаа хийхээр өөрчилсөн. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ тооцох хувийг өсгөсөн. Мөн төлөвлөгөөнд тусгасан зээлд олон нийтийг төлөөлж хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан. Цогц төлөвлөгөөнд тусгасан зээлийн хэрэгжилтийн талаар долоо хоног тутамд олон нийтэд мэдээлэх ажлыг эхлүүлсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

ЭМЯ: 714 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ
ЭМЯ: 714 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​