fbpx Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
13 минут 43 секунд

Ука: Миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч

Авьяас, чанар, чадвар гурваар шалгуур хийсэн “Voice” шоуг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа билээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа цор ганц эмэгтэй уран бүтээлч болох дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцсанаа хүргэе.

-Та Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Онд мэнд сайхан орлоо. Та бүхэн сайхан шинэлэв үү.

-Ямар тохиолоор шоуны шүүгчээр ажиллах болсноос яриагаа эхэлье. Анх энэ саналыг тавихад та яаж хүлээж авсан бэ?

-Маш хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Бас их эмээж байлаа. Би оролцогч болгоныг тэнцүүлэх юмсан гэж хүссэн. Учир нь, бүгд надтай адилхан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорьж байгаа хүмүүс. Тиймээс тэдний хүсэл мөрөөдлийг мохоохвий гэсэн айдастай байсан юм.

-Шоуны шүүгчээр ажиллах санал тавих үед бусдыгаа хэн болохыг мэдэж байв уу?

-Ямар ч байсан Д.Болд шүүгчийг мэдэж байсан. Шүүгчээр ажиллах болсон миний нэг шалтгаан энэ гэж хэлж болно. Дараа нь С.Ононбат ах байгааг мэдсэн. Харин Д.Отгонбаяр ахыг шоу эхлэх хүртэл мэдээгүй. Эдгээр шүүгчтэй хамтран ажиллахад сэтгэл хангалуун байна. Бүгдээс нь сурах зүйл их, маш мундаг хүмүүс шүү дээ. Бас би цорын ганц эмэгтэй шүүгч гэдгээ мэдэхэд хамгийн таатай байсан.

-Дээр дурдсан шүүгчид Монголын урлаг, соёлын салбарт харьцангуй удаан хугацаанд оршин тогтнож, их зүйлийг бүтээсэн хашир туршлагатай эрхмүүд. Тэднийг тантай хамт шоуны шүүгчээр ажилллахыг мэдээд эмээх сэтгэгдэл төрсөн үү?

-Одоохондоо би тэднээс суралцаж байна. Ах нараас олон зүйлийг харж, мэдэж авч байна. Багаасаа тэднийг харж, үлгэр дуурайл авч ирсэн маань миний давуу тал болно. Харин тэд миний арга барилыг сайн мэдэхгүй учраас юу хийх гэж байгааг төсөөлөх ч үгүй. Харин ганц эмээж байгаа хүн нь С.Ононбат ах байна. Бид өмнө нь хамтран ажиллаж байсан болохоор миний юу хийх гэж байгааг гадарлаж магадгүй. /инээв/

-“The Voice” бол зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн. Тиймээс ч та хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуусын авьяас чадварыг улам “өнгөлөх” үүрэг хүлээхээс гадна хэн хамгийн сайн продюсер вэ гэдгээрээ бусадтайгаа өрсөлдөх шаардлага гарна?

-Мэдээж шүүгчид тодорхой хэмжээгээр өрсөлдөнө. Гэхдээ би шоуг өрсөлдөөн гэж харахаасаа илүү чин сэтгэлээсээ оролцмоор байна. Ингэж чадвал давтагдашгүй уран бүтээлчийг тодруулж чадна. Магадгүй энэ чанараараа би бусад шүүгчээс ялгаатай байх. Чин сэтгэлээсээ ажиллаж байгаа энэ тохиолдолд миний өрсөлдөгч бол би өөрөө юм.

-Нэвтрүүлгийн шүүгчдээс ганцаараа эмэгтэй болоод ч тэр үү таны хувцаслалт, хийж байгаа үйлдэл их содон харагддаг. Дэлхийн хэмжээний нэвтрүүлэг учраас магадгүй та бусдаас өөр байхыг хүссэн үү?

-Шоуны ганц эмэгтэй шүүгч гэдэг нь продюсерууд надад ямар их итгэл хүлээлгэснийг харуулсан гэж ойлгож байна. Мөн олон зүйл хариуцуулж байгааг би гэрээнд гарын үсэг зурахдаа ухамсарласан. Тэр үеэс өөрийнхөө хэв маягийг тодорхойлсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, би ухаантай, бодлоготой алхах хэрэгтэй болсон гэсэн үг. Мөн гадаад төрхөө хэрхэн бүрдүүлэхээ сайтар бодох шаардлагатай болсон. Үргэлж гоё сайхан, шинэлэг харагдахын тулд хичээх ёстой. Ер нь стиль, имижээ байнга өөрчлөх дуртай учраас энэ надад тийм хэцүү байгаагүй. Харин ч маш сайн хувирч өөрчлөгддөг гэдгээ хүмүүст харуулахыг хүссэн болохоор сэтгэл хангалуун байгаа.

 

-Шоу их өрсөлдөөнтэй болж байна. Тэр дундаа шүүгчид авьяаслаг оролцогчдыг багтаа авахын тулд давуу талаа ашиглахыг хичээх нь тодорхой. Таны хувьд бусад шүүгчээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Яг энэ цаг үед хүмүүс юу үзэх хүсэлтэйг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь би. Шоуны шүүгчдээс зурагт хамгийн их үздэг нь би юм шиг санагдсан. Нөгөө гурав маань завгүй учраас үзэж амждаггүй байх. Миний хувьд одоогоор ихэнх цагийг охинтойгоо өнгөрүүлэхийг хичээдэг. Би зурагт үзсэнээрээ хүмүүс юу сонирхож, юу хит болж байгааг мэдэрч, мэдээлэл олж авдаг. Энэ миний онцлог байх. Шалгаруулалтын үеэр би хамгийн түрүүнд дууны сонголтыг хардаг. Хэрвээ тэр хүн миний дуртай, бас сүүлийн үеийн шинэлэг дууг сонгосон байвал би илүү анхаарч сонсдог. Тэгээд тэр хүн үнэхээр таалагдвал түүнийг өөрийн болгохын тулд хамгийн зөв үг хэллэг, хамгийн зөв үйл хөдлөлийг ашигладаг. /инээв/ Миний дуртай дууг сонгон дуулж байна гэдэг яг надтай ижилхэн зүйл мэдэрч байна гэсэн үг.

аны багт хүчтэй олон оролцогч нэгдсэн. Тэдэнтэй хэрхэн ажиллахаа одооноос төлөвлөж байна уу?

-Оролцогчдыг илүү сонсч, дутагдал байвал хэрхэн давуу тал болгох талаар ажиллах нь миний арга барил юм. Нэн түрүүнд би тухайн хүн яг юу мэдэрч, юу хүсч байгааг сонсоно. Мөн сонсогч, үзэгчийн нүдээр тэднийг харж илэн далангүй үзэл бодлоо хуваалцаж, ойр дотно байхыг илүүд үзнэ.

-Дуучин Д.Болд болохоор “Никитон”-ы Батчулуун, С.Ононбат шүүгч поп дива Наран зэрэг хүнтэй хамтран ажиллах боломжтой талаараа нэвтрүүлгийн үеэр ам алдсан. Танд ч гэсэн тэдний нэгэн адил нууц хөзөр бий юү?

-Оролцогчдыг зөв сонголтоо хийж, хөгжүүлэхэд туслах хүмүүс бий. Би дуучидтай уулзуулахаас илүү сайхан хөгжмийг зохиодог, шүлэг найраг бичдэг хүмүүстэй уулзуулна гэж бодож байгаа. Тэр хүмүүс тухайн бүтээлээ яг ямар сэтгэлээр бүтээсэн бэ гэдгийг дуучин хүн хамгийн түрүүнд мэдэж, мэдрэх хэрэгтэй. Би үндэс рүү нь хандахыг илүүд үзнэ. Би ч гэсэн дуу авахдаа хөгжмийн зохиолчтой нь уулзаж тэдний мэдэрснийг мэдэрч, өөрийгөө ойлгуулж байж дуугаа бүтээдэг. Дууны сүнслэг чанарыг гаргахын гол утга нь тэр байх. Анх зохиосон хүний мэдрэмжийг өөртөө дамжуулан авч ойлголцох маягаар зохиолчтой илүү ойр ажиллах дуртай. Энэ утгаараа оролцогчдоо ч энэ чиг шугамаар явуулна гэж бодож байна.

-Нэвтрүүлгийн хоёрдугаар шат оролцогчдын дууны тулаанаар үргэлжлэх байх. Үүнд хэрхэн бэлтгэе гэж бодож байна вэ?

-Энэ талаар тухайн оролцогчийн дуулахыг сонсоод товчлуураа дараад эргэж байх үедээ боддог. Товчоор бол, төсөөлчихсөн гэх үү дээ. Гэхдээ яг оролцогчидтойгоо уулзахаар энэ сонголт амаргүй болох байх гэж бодож байна.

-Бүрдүүлсэн багаас тань ялагч төрнө гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Мэдээж энэ бол энэ шоунд орж байгаа миний зорилго, бас тэр хүүхдүүдийн ч мөрөөдөл учраас өөртөө итгэлтэй байж бүх чадлаараа цааш явах болно.

-Аль шүүгчийн багийг та өрсөлдөгчөө гэж харж байна?

-Яван чангарна гэдэг шиг байдал улам л амаргүй болж байна. /инээв/ Шүүгч бүр сайн оролцогчдоор багаа бүрдүүлж байна. Одоохондоо миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч.

-Нэвтрүүлгийн үеэр дуучин Д.Болд таныг хэд хэдэн удаа “хүүхэдтэй” хэмээн хэлсэн. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бол?

-/Инээв/

Тийм ээ. Д.Болд ах бараг хоёр, гурван ч удаа хэлсэн. Гэхдээ би хүндээр хүлээж аваагүй. Надад бол хөөрхөн, хөгжилтэй. санагдсан.

-Өөрийнхөө багт авахыг хүссэн оролцогч таньд бий юү?

-Олон бий. Д.Отгонбаяр шүүгчид И.Мөнх-Эрдэнийг алдсан. Б.Сайнбилэг, Э.Ганбилэг хоёр Д.Болд шүүгчийн багт орсон. Тэр гурван залууг алдсандаа үнэн сэтгэлийн гүнээс харамссан.

-Дуучин болох хүсэл тэмүүлэлтэй залууст тусалж, зөвлөх нь дуулахаас хэцүү байна уу?

-Үгүй шүү. Харин ч гоё. Тэднийг яг л энэ замналаараа төөрөхгүйгээр гоё дуунууд гаргаад хүмүүсийг аз жаргалтай болгоосой гэж хүсч байна.

-Нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахын зэрэгцээ хувийн уран бүтээлээ амжуулж байгаа байх. Таны дууг сонсдог,сонсох дуртай фэнүүддээ хэзээ бэлэг барихаар төлөвлөж байна даа?

-“Don’t stop” цомгийнхоо ажилд орчихсон. Бас нэг дуугаа дүрсжүүлж байна. Цомгоо гуравдугаар сард гаргахаар төлөвлөсөн. Миний шинэ цомгийн дуунуудаас гадна “Татар” хамтлагийнхантай дуулсан “Санахгүй юм байна”, Sуryoja-тай дуулсан “Миний мангар” гэсэн уран бүтээлээ bonus track болгож оруулж байгаа. Ер нь шоуны ажлын хажуугаар залуустаа гоё дуунууд хүргэхээр ажилласаар байна.

-“Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг. Та уран бүтээлчийн хувьд ямар өндөрлөгт, хаана хүрэхээр зорьж явна вэ?

-Зүгээр л хийх дуртай зүйлээ хийсээр явна. Намайг юу аз жаргалтай болгож байна, тэр зүйлийг хийхийн тулд л явна. Миний хийснийг үзээд, сонсоод үзэгчид ямар нэг мэдрэмж авна. Хэрвээ тэд гоё мэдрэмж авч чадвал надад сайхан мэдрэмж төрнө. Үзэгч сонсогчдод ямар мэдрэмж хүрч байна би яг түүгээрээ амьдарч байна. Мэдрэмжээ дамжуулаад түүгээрээ хөглөгдөөд л гэдэг шиг. /инээв/

-Охиноо төрүүлээд удаагүй мөртлөө уран бүтээлдээ орсон таныг дуу хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй юм шиг санагдсан?

-Миний оронд хэн ч байсан яг ингэж л хийнэ гэж бодож байна. Дуу хөгжим бол намайг хөдөлгөгч хүч. Би үүнийг үргэлж, заавал хийх ёстой юм байна гэж боддог. Дээрээс нь намайг бие давхар байхад “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллах санал ирүүлсэн. Гэр бүлийнхэн маань намайг үнэхээр сайн дэмжиж, бүх зүйлийг миний төлөө хийсэн. Тэгээд ч зун амаржих дажгүй юм билээ. /инээв/

Дулааны улирал таарсан учраас би бүхнийг нэгэн зэрэг амжуулсан. Яг бүх юм цаанаасаа бүтээд байгаа юм шиг. Дээрээс нь урлагийн хүн зогсолтгүй байх ёстой. Зогсвол мартагдана. Тийм ч учраас би зогсолтгүй байхыг хичээсэн. Манай том хүү Сүбээдэй надад их урам өгсөн. Урлагт хайртай, зогсолтгүй байх ёстойг би Сүбээдэйгээсээ сурсан. Хүүхэд төрүүлээд би илүү их эрч хүчтэй, айдасгүй болсон. Охиноо төрүүлээд бүр ч их урам зориг нэмсэн. Өмнө нь би бага зэрэг айдастай, ямар нэг алхам хийхээсээ өмнө их эргэлздэг байсан бол хүүхдээ төрүүлснээс хойш маш их урам зоригтой, хүчтэй болсон доо.

-Та “Хэрвээ би “The Voice of Mongolia” нэвтрүүлгийн оролцогч байсан бол” гэж бодож байв уу?

-Би хамтлагийнхантайгаа байхдаа л энэ шоуг үздэг байлаа. “Ямар гоё юм бэ, ийм тайзан дээр гарч үзэх юмсан” гэж дотроо боддог байсан. Гурван жилийн өмнө Лондонд байхдаа нөхөртэйгөө энэ талаар ярилцаж байсан юм. Тэгэхэд би “Ийм шоунд орж үзэхсэн” гэхэд нөхөр маань “Чи энэ шоунд оролцохоос илүү шүүгч нь болбол гоё биш үү” гэж байсан. Гэтэл өнгөрсөн жил надад “The Voice of Mongolia”-д шүүгчээр ажиллах санал ирсэн. Үнэхээр гайхмаар. Би маш их догдолсон бас баярласан.

 

Б.СЭЛЭНГЭ

" Монголын Үнэн"

В.Путин дахин сонгогдох уу?
В.Путин дахин сонгогдох уу?
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​