fbpx Багануурын уурхайд шунасан "ЛУЙВАР" ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 23 секунд

Багануурын уурхайд шунасан “ЛУЙВАР“ ажиллагаа

Монгол Улсын Төв болон Зүүн бүсийг эрчим хүчээр бүрэн хангадаг Багануурын уурхайд шунаж, булааж авахыг хүсэгчдийн довтолгоо хүчээ авч эхэллээ. 2006 оноос эхлэлтэй энэхүү луйврын ажиллагаа өнөөг хүртэл сунжирсаар байгаа нь гайхалтай.

 

Үлгэр таван боть номоос бүрдэнэ. Хүүхдийн чихрийг булааж авчхаад, энэ чихэр минийх гэж зүтгэж байгаатай яг адилхан. Хүүхэд чихрээ эргүүлэн авахын тулд эсэргүүцэж уйлахад энэ уйлах ёсгүй гэж гүрийхтэй адил хэрэг Багануурын уурхайд өрнөөд байна.

Бодит үлгэр ингэж эхэлнэ... Багануурын уурхайд анх 1974-1975, 1988-1989 онд хайгуул хийгдэж, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж, 81 £ сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон байдаг. Тус ордын хайгуулд зарцуулсан 94 мянган ам.долларыг 1999 онд “Багануур” ХК зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулжээ.

Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “Алтай гоулд” компанид Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ.

Үүгээр ч зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л зөрчжээ.

Ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй “Алтай гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч, улмаар 2010 онд “Алтайн гянт” компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.

Ингэж авахад олон ч хууль зөрчсөн нь илэрчээ. Нэгдүгээрт, тухайн үеийн “Алтай гоулд” гэдэг компани хайгуулын лиценз авахын тулд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга болон Төв аймгийн Засаг даргаас бичиг аваад худал материал бүрдүүлсэн байдаг. Гэтэл Төв аймаг болон Баяндэлгэр сумын Засаг даргын зөвшөөрсөн ганц ч бичиг архивд байхгүй нь илэрчээ.

Тодруулбал, Баяндэлгэр сумын Засаг дарга “Багануурын уурхай Баяндэлгэр сумын нутагт хамаардаггүй” гэсэн утга агуулга бүхий бичиг өгснийг нь өөрчлөөд зөвшөөрсөн болгосон нь хэргийн нотлох баримтаар нотлогджээ. Ингээд хайгуулаа ч хийж амжаагүй компанид тухайн үеийн Ашигт малтмал, газрын дарга Л.Болд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай өгчхөж. Энэ нь цаасан дээр үлдэж, өнөөдрийн гол хэрүүлийн бай болоод байгаа юм.

Цаашаа хөгийн гэмээр үйл явдал өрнөнө. 2007 онд “Алтайн гянт” компанид олгосон талбайг давхардуулаад Багануурын уурхай дахин олгосон байдаг. Түрүүлж талбай авсан дээрх компани нэхэмжлэл гаргаад шүүхээр өөрийн талд шийдүүлчихсэн байна. Ингэж явсаар 2012 онд Уул уурхайн сайд “Алтайн гянт" компанид хууль бус тусгай зөвшөөрөл олгосон гэж үзээд хүчингүй болгох чиглэлийг Ашигт малтмалын газарт өгч, тушаал ёсоор гүйцэлдүүлжээ.

Гэвч хүчингүй болчхоод байхад "Алтайн гянт" компани гомдол гаргаж одоог болтол шүүхээр шийдүүлэх гэж оролдсоор байгаа аж. Тэдний маргах шалтгаан нь “Бид ном журмынх нь дагуу тусгай зөвшөөрөл авсан. Тиймээс бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна” гэх тайлбар тавьдаг байна. Ингээд нэхэмжлэлийнх нь дагуу 2012 онд анхан шатны шүүх хэлэлцэх гэтэл ’’Алтайн гянт” компанийн итгэмжилсэн төлөөлөгч нь ирээгүй байна. Ингэж явсаар шүүхээс асуудлыг хойш тавьжээ. Гурван жилийн дараа буюу 2015 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч, 2016 оны аравдугаар сард хөөн хэлэлцэх хугацааг сэргээжээ.

Ингэж сэргээхдээ “Алтан гянт” компанийн төлөөлж байгаа хүн гурван жилийн хугацаанд өвчтэй байсан гэдгээ “Сонгдо” эмнэлгийн эмчийн магадлалтайгаар нотолжээ. Дээрх явдлыг харахад илт зохион байгуулалттай гэдэг нь тодорхой. Ингээд “Алтайн гянт” компани 2016 оны арваннэгдүгээр сарын 7-нд хэрэг үүсгэж жил гаруй явсан байна. Энэ хугацаанд гурван шатны шүүх болж, 5-6 хавтаст хэрэг үүссэн гэх. Дээр нь 2017 он хүртэл шүүх хурал арван удаа хойшилжээ.

Ингээд тус оны наймдугаар сард анхан шатны шүүх хурал болсон ч шүүгч нь "шүүхээс давсан нөхцөл байдал үүссэн" гэдэг үндэслэлээр түтгэлзээд аль ч талд нь шийдээгүй байна. Улмаар явсаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны аравдугаар сарын 26-нд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүх талаас нь шинжлэн судалж, шударгаар шийдвэр гаргажээ.

Гэтэл нөгөө “Алтайн гянт” компани Дээд шүүхэд гомдол гаргав. Харин Дээд шүүхийн бүрэлдэхүүн хэсэгт Худалдлаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирал байсан М.Батсуурь гэдэг хүн ороод ирж. Энэ хүн Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн юм. Энэ эрхэм хурлыг даргалж 14 хоногоор хойшлуулав. Ингэж шийдэхдээ “Алтайн гянт” компанийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Ингээд олон жил сунжирсан үлгэр дахиад эхлэх нь тэр.

“АЛТАЙН ГЯНТ” КОМПАНИТАЙ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХОЛБОГДОХ НЬ

“Алтайн гянт” компанийн цаана “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч “Монголын Зэс” корпораци бий. “Монголын Зэс” корпораци нь Худалдаа хөгжлийн банктай холбогддог. “Монголын Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал нь Ц.Пүрэвтүвшин гэх цэл залуухан хуульч залуу. Энэ залуу “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлын албыг мөн адил хашдаг. Дээрээс нь Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан нь зохион байгуулалттайгаар хэргийг удаашруулсан гэж харагдаад байгаа юм. Мэдээж Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн илт эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргасан нь ч тодорхой. Бүх талаас нь нотолсон, ойлгомжтой асуудлыг огт харахгүй байна гэж баймгүй. Тэр бүү хэл, Дээд шатны шүүх хурлын дараа “Алтайн гянт’’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг чөлөөлөөд оронд нь н.Баттулга гэх хүнийг томилсон тухай мэдээллийг эх сурвалж өгөв. Тэртэй тэргүй асуудалд хутгалдсан Ц.Пүрэвтүвшинг нийгмийн хардлагаас холдуулах гэсэн оролдлого нь өөрөө энэ хэрэг луйвар гэдгийг бүр нотлоод өгөх шиг.

Цааш яривал, Монгол Улс “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ овоо” гэсэн стратегийн таван ордтой. Дээрх ордуудад Худалдаа хөгжлийн банкны гарт тодорхой хэмжээгээр орсон байгаа нь өөрөө асуудал. Үндсэндээ тэд Багануурын уурхайн талбайн 50 хувийг авах гэж оролдож байна. Энэ компанийн гарт Багануурын уурхай орвол жирийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь дамжиггүй. Өнөөдөр Багануурын уурхай нийт 20,974,360 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд түүний 75 хувийг нь төр, 21.06 хувийг “Монголын Зэс” корпораци, үлдсэн дөрөв орчим хувийг бусад иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшдэг. Уг нь 21 хувь нь АНУ-ын компанид байсан ч “Монголын Зэс” корпораци 2016 онд худалдаж авсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Энэ зургаар харвал Худалдаа хөгжлийн банк анхнаасаа Багануурын уурхайг авахаар төлөвлөсөн нь харагдана.

Хамгийн гол нь энэ асуудалд шүүх тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь айдас төрүүлж байна. “Дээд шүүхийн дээр хөх тэнгэр” гэдэг үг бий. Ингэж явсаар шүүх “Алтайн гянт” компанийн талд шийдвэр гаргавал ард түмэн хохироод үлдэх нь тодорхой.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

У.Хүрэлсүх: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ
У.Хүрэлсүх: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​