fbpx Б.Энхтуяа: Миний хүүгийн аминд хүрсэн “Тэн Хун” компанийн эзэд хэргийг булзааруулахын тулд  гэрчүүдийг бүгдийг нь худалдаж авсан байх 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 10 секунд

Б.Энхтуяа: Миний хүүгийн аминд хүрсэн “Тэн Хун” компанийн эзэд хэргийг булзааруулахын тулд  гэрчүүдийг бүгдийг нь худалдаж авсан байх 

Уул уурхайн компаниуд  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын  дүрэм, журмаа мөрдөхгүй, хуулийг уландаа гишгэж  буйн улмаас эрдэнэт  хүний амь үрэгдсээр байгаа билээ.  Зөвхөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлодог Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компани дээр гэхэд  сүүлийн арав гаруй жилд  Монгол, Хятадын  11 иргэн золгүй байдлаар хорвоогоос халин оджээ.  Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард  тус уурхайд харамсалтайгаар нас барсан  Г.О-ын ээж Б.Энхтуяа  ингэж ярьж байна.

 -“Тэн Хун” компанид сүүлийн жилүүдэд  олон хүн харамсалтайгаар  амь үрэгдсэн гэж сонслоо.  Хамгийн сүүлчийн  ийм явдал чухам юуны улмаас гарсан гэж та үзэж байгаа вэ?

-Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр байдаг  Наран толгойн  алтны ордыг  Хятадын “Тэн Хун” компани эзэмжин үйл ажиллгаа явуулж байгаа. Тэнд удаа дараа хүний амь үрэгдэж байна. 2017 оны 12 дугаар сарын 18-нд миний хүү Г.О-гийн амь эрсэдсэн нь тус компанийн удирдлагын хууль бус ажиллагаатай л холбоотой бид үздэг.  Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй энэ компанийн ажлын байранд урьд нь олон хүн амиа алдсан. Миний сайн мэдэж байгаагаар урьд нь 2012 онд хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй амиа алдсан нь мөн л хөдөлмөр хамгааллын  шаардлагыг хангаагүй  нөхцөлд  ажиллуулснаас болсон ноцтой хэрэг юм. 2015 онд ч бас ийм хэрэг гарч байсан. Миний хүүгийн нас барсан хэрэг нь тус компанид гарсан 11 дэх удаагийн хүн амины хэрэг юм.

-Урьд нь тэнд амиа алдсан хүмүүс бүгдээрээ монголчууд байсан уу?

-Үгүй ээ. Амь үрэгдсэн Монгол, Хятад иргэд нийлээд одоогоор бүгд 11 болоод байгаа юм. Ийм олон хүний аминд хүрсэн тус компанийн удирдлагууд хөдөлмөр хамгааллын хууль дүрмээ биелүүлэх, ийм эрсдэлээс хамгаалах талаар одоо болтол ямар нэгэн сургамж авч, алдаа зөрчлөө арилгаж чадаагүй байгаа нь маш харамсалтай.

 

-Таны хүүгийн үхлийн гол шалтгаан аюулгүй арга хэмжээ аваагүй дарга нартай нь холбоотой юм уу?

-Тийм ээ. “Тэн Хун” компанийн удирдлагууд хүдэр боловсруулах гэрээт үүргээ биелүүлдэггүй. Тус компани техник, технолог хөгжсөн энэ цаг үед маш бүдүүлэг арга хэрэглэж байгаа. Өөрсдийнхөө эзэмшлийн талбайгаас хүдэр боловсруулахын оронд заримдаа манай аймгийн нутагт гар аргаар алт олборлодог хүмүүсийн гаргасан шалаамыг машинаар ачиж авчраад цианит натри ашиглан алт ялгаж авдаг. Уг нь энэ компанийн олборлолтын талбайд маш их хэмжээний алт мөнгөний нөөц бий гэдэг. Цианит натри нь 99.7 хувийн ялгалттай. Тийм болохоор тэд хүдэр олборлохгүйгээр шалаам зөөж угаагаад байгаа юм. Уурхайгаас гаргасан хүдэр нь болохоор тээрэмд орж бутлагдаад гардаг. Харин тэр шалаам нь чийгшил ихтэй шороо учраас бункер дотор нь наалдаж зууралдах тохиолдол их гардаг. Тухайн өдөр шалаам дээр нь гурван Монгол хүн ажиллаж байсан. Тэд гурван метр гаруй урттай төмрөөр шалаамтай торных нь доороос түлхэж хатган шалаамыг нь баяжуулах үйлдвэрийнхээ тээрэм рүү явуулж байсан юм билээ. Бункерт нь бараг арваад тонн шалаам ордог гэсэн. Гэтэл  гэнэт тэдний дээрээс шалаам нь нурах үед гарах гарцныхаа ойролцоо байсан нөгөө хоёр хүн нь амжиж гадагшаа зугтаж гарсан, харин миний хүү шалаам гэдэг тийм их шороонд дарагдаж амиа алдсан. Ер нь техник хөгжсөн өнөө үед алтны агууламжтай овоолсон шороог нь хүмүүс гар аргаар тэгж сэтгээд, түлхээд сууж байх ёсгүй л баймаар юм. Тийм цаг үе мөн үү? Үгүй шүү дээ. Хамгийн эрсдэл ихтэй ийм аймшигтай нөхцөл байдлыг тус компанийн удирдлагууд өөрдсөө л гаргасан байна. Юун түрүүнд захирлууд нь хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг маш ноцтойгоор зөрчсөн. Нөгөө талдаа тэд миний дээр хэлсэнчлэн хөдөлмөрийн гэрээгээ зөрчин шалаам зөөж, хамгийн бүдүүлэг аргаар хүмүүсийг цалингаар нь барьцаалан хүчээр шахаж ажиллуулснаас хүн амины хэрэг гарчээ. 

-Талийгаачтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрыг нь арай өөрөөр зааж өгсөн байсан уу?

 

-Ажлын байрны тодорхойлолтод нь шалмаан шороог төмрөөр сэтгэж явуулах үүрэг огт байхгүй. Нэг үгээр хэлбэл, компанийн захирлууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж миний хүүгийн өдөр тутам хийх ёстой ажлаас өөр ажил хийлгэсэн.  

-“Тэн Хун” компани хэдэн оноос тус сумын нутагт алт олборлож эхэлсэн юм бэ. Лиценз нь одоо хэний нэр дээр байдаг юм бол?

-“Тэн Хун” компани 2007 оноос манай сумын Наран толгойн ордод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Алт, мөнгө олборлох ажил нь 2011 онд эхэлсэн юм билээ. Харин лиценз нь УИХ-ын Сү.Батболдын нэр дээр анх байж байгаад хожим түүний дүү авсан гэж би сонссон. Тухайн үед би тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг толгойлон ажиллаж байсан юм. Үйлдвэрчний байгууллага мэдээж хэрэг ажилчдынхаа эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, тэдний эрх зөрчигдөхөөс хамгаалах хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүх талын арга хэмжээ авч ажиллаж таарна шүү дээ. Энэ үүднээс хөдөлмөр хамгааллын талаар маш муу анхаардаг тус компанийн удирдлагуудтай зөрчилдөх явдал их гардаг байлаа. Намайг Үйлдвэрчний эвлэлтийн хорооны даргаар ажиллаж байхад дээр дурьдсан хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй амиа алдсан ноцтой хэрэг гарсан юм. Тэр эмэгтэй үндсэндээ ажлын байран дахь дарамтнаас болж нас барсан. Түүний бие  өвдөөд байхад дарга нар нь огт хайхарч үзэлгүй, эмнэлэг рүү явуулахгүй ажил дээр нь байлгасаар байгаад үхүүлсэн. Энэ талаар би тухайн үед сонин хэвлэлээр тодорхой мэдээлж, зохих ёсны шаардлагуудыг тавьж байсан. Харамсалтай нь тус компанид хөдөлмөрийн  нөхцөл байдал одоо болтол дээрдээгүй, хууль дүрэм зөрчигдөж, хүний амь үрэгдсээр л байна.

-“Тэн Хун” компанийн удирдлагууд амь насаа алдаж хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд ямархуу дэмжлэг туслалцаа үзүүлж байсан бэ. Хүн амины хэргүүдийг нь шүүх шударгаар шийдэж чадсан уу?

-2015 оны хүн амины хэрэг нь “Тэн Хун” компанийн нягтлан бодогчийн ярьснаас үзэхэд шүүхээр явж байгаад ар гэрийнхэн нь 17 сая төгрөг авсан байдаг юм. Энэ нь бусад хүн амины хэргүүдээсээ арай шударгадуухан байдлаар шийдэгдсэн юм болов уу даа. Бусдыг нь компанийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь янз бүрийн байдлаар тохиролцоод салсан юм шиг байна лээ. Ажлын байран дээрээ нас барсан Хятад ажилчдынхаа асуудлыг яаж шийдсэнийг би сайн мэдэхгүй байна. Ямарч байсан цогцосыг нь чандарлан нутаг руу нь илгээсэн гэдэг. Тэгээд ар гэрийнхнээс нь Монголд хүрч ирсэн хүмүүсийг хотын дэлгүүрүүдээр оруулж, хүссэн юмыг сонирхуулж байгаад буцаадаг байсан юм билээ.

-Таны талийгаач хүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ямархуу шатандаа яваа вэ?          

-Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн. Ер нь дөнгөж шалгагдах шатандаа л явж байна. Хохирогч бидний зүгээс хэргийн талаар янз бүрийн хүсэлтүүдийг өгсөн боловч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Ослын газрын актанд дээр нь болохоор миний талийгаач хүүгийн буруугаас болсон гэсэн утгатай дүгнэлт бичигдсэн байсан. Мөн ийм дүгнэлтийхээ доод талд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас биш харин Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баяраа гэдэг хүний гарын үсгийг зуруулсан нь ихээхэн эргэлзээ төрүүлээд байгаа юм. Яагаад хэргийн газар дээр Төв аймгийн мэргэжлийн хяналтынхан очоогүй юм бэ. Заавал яагаад хотоос Баяраа гэдэг хүн дараа нь очиж гарын үсгээ зурав. Миний талийгаач хүүд ямар ч буруу үйлдэл байхгүй гэдгийг тухайн осол болсон өдөр хамт байсан нөгөө хоёр хүнээс нь гадна өөр гэрчлэх олон хүн байсаар байхад  үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг заавал яагаад зориудаар ингэж буруутгах хуурамч дүгнэлт гаргав. Энэ мэт олон эргэлзээтэй, хохирогч бидний эрхийг илэрхий зөрчсөн үйлдлүүдийг тус компанийн удирдлагууд хийгээд эхэлчихжээ. Тэд хэргийн бодит үнэнийг зориуд нуун дарагдуулахын тулд л иймэрхүү увайгүй юм хийлээ гэж би хардахаас аргагүй байна. Миний хүү “Тэн Хун” компанид оператороор ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд нь шалаамыг тээрэм рүү төмрөөр сэтгэж оруулах үүрэг байхгүй. Хүү минь шалаамтай тохиолдол болгонд гурвуулаа тийм ажилд томилогддог гэж ярьж байсан. “Тэн Хун” компани нь зарим сард ингэж шалаам авч ажилчдаа хүчээр хуваарилан ажиллуулж байсан юм байна. Уг нь хүдэр олборлон баяжуулах л гэрээтэй компани гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. Гэтэл ингэж шалаам зөөж гэрээний үүргээ зөрчин хүний амь сүйтгээд байна.

 

-Таны хүүг тухайн өдөр ажилд хуваарилсан даргатай нь та уулзсан уу?

 

-Уулзаж чадаагүй. Харин мөрдөн байцаагчид нь тус компанийн нэлээд олон хүнээс мэдүүлэг авах хүсэлтүүдийг гаргаж өгсөн. Хамгийн ноцтой нь тус компанид хөдөлмөр хамгааллын талаар тогтсон систем, дэг журам, ийм ажлыг биечлэн хариуцах албан тушаалтан байдаггүй юм шиг байна. Зүгээр л ээлжийн ахлагч нар нь өглөө болгон ажилчдаа хуваарилж ажилд гаргахдаа “Хөдөлмөр хамгаалалдаа анхаарааарай” гээд гарын үсэг зуруулсан болоод явуулдаг бололтой. Гаднаас хэн ч орох боломжгүй хаалттай компани болохоор хохирогч бид нар хашаа руу нь явж ороод тиймэрхүү баримтуудыг нь үзэх аргагүй байгаа юм. Би андуураагүй бол 2013 онд шиг санаж байна, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа “Тэн Хун” компани дээр очоод ажил байдалтай нь танилцахаар дотогшоо орох гээд чадалгүй хашааных нь үүдэн дээрээс буцаж байсан шүү дээ. Компанийнх нь захирлууд түүнийг оруулаагүй. Ийм л хаалтай компани байгаа юм.

 

-“Тэн Хун” компанид одоо хэдэн Монгол хүн ажиллаж байгаа вэ?

 

-Монгол ажилчид нь 270 орчим, Хятад ажилчин 30 гаруй байгаа байх. Одоо тус компанид үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байхгүй. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ийм байгууллагыг тус компанийн удирдлагууд нь хавчиж шахсаар байгаад байхгүй болгосон. Ажилчид нь болохоор үйлдвэрчний хороо байгуулах хүсэлтэй байдаг. Гэвч Хятад эзэд нь хүлээн зөвшөөрдөггүй. Тийм болохоор тэнд хөдөлмөрийн харилцааны гурвалсан гэрээ, хамтын гэрээ хийгддэггүй. Ер нь ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээг ч гэсэн бүтэн жилээр хийчихээд өвлийн хоёр гурван сард нь ажилуулдаггүй. Гэтэл тус компани нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах улсын гэрээтэй. Оны эхний нэгдүгээр сараас дөрвөн сар хүртэл ажилгүй сул зогссон үеийнх нь цалинг олгодоггүй. Ийм нөхцөлд ажилчдын нийгмийн даатгал төлөгдөхгүй хохирч байна. Ажиллаагүй саруудын цалин байхгүйгээс гадна бас хөдөлмөрийн дэвтэрт ажилгүй байсан сарынх онгорхой орон зай үүсээд тогтвор сууршилгүй хүн шиг харагдаад байдаг юм билээ. Энэ мэтээр ажилчдын эрхийг  хөрөсдүүлсэн олон зөрчил бий.  

 

-Сү.Батболдын дүүд нь тэр ордын лиценз байгаа бол тодорхой хувийг нь эзэмшиж байдаг биз. Та энэ тухай мэдээллийг нь олж харсан уу?

 

-Монголын алт, мөнгөний тэр их баялгийн арай ч хятадууд бүгдийг нь авч захиран зарцуулдаггүй байх. Лиценз нь Сү.Батболдынхонд хэвээрээ байгаа бол тодорхой хувь эзэмшдэг байлгүй дээ. “Тэн Хун” компани Наран толгойн ордоос алт, мөнгө олборлохын тулд цианит натриг урдаас оруулж ирэх зөвшөөрөл авсан байдаг юм билээ.

 

-Та өмгөөлөгчөө сонгож авсан уу?

 

-Тиймээ. Бид өмгөөлөгчтэй байгаа. Энд зориуд онцолж хэлэхэд, миний хүүгийн хэрэг дээр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тодорхой анхаарч, “Тэн Хун” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллаасай гэж хүсч байна. Миний хүүгийн аминд хүрсэн “Тэн Хун” компанийн Хятад, Монгол эзэд энэ хэргийг булзааруулж будлиантуулахын тулд гэрч болох бүх хүмүүсийг өнгө мөнгөөр худалдаж аваад амыг нь таглах ажлаа хийгээд эхэлчихсэн болов уу гэж хардаж байгаагаа ч бас нуух юм алга даа.     

 

Ярилцсан: Б.Отгонбаяр Шуурхай.мн 

Д.СУМЪЯАБАЗАР САЙД АЛТНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА
Д.СУМЪЯАБАЗАР САЙД АЛТНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​