fbpx МОНГОЛЧУУД МАРТАЖ БОЛОХГҮЙ ХОЁР ХҮН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 48 секунд

МОНГОЛЧУУД МАРТАЖ БОЛОХГҮЙ ХОЁР ХҮН

Монголчууд мартаж болохгүй хоёр хүн

“Красная звезда” сонины тусгай сурвалжлагч Б.М.Лапин, З.Л.Хацревин нар оргодол герман цэрэгтэй ярилцаж байна.


Тэд “Монгол хүү”, “Сүхбаатар” уран сайхны кино зохиолыг бичилцэж, Халх голын тулаанд фронтын сэтгүүлч явсан. Тэр жилээ “Монголд өнгөрүүлсэн зун” туужаа хамтран туурвисан гар нийлдэг уран бүтээлч, үхэл ч салгаагүй анд нөхөд байлаа. 
 

БОРИС МАТВЕЕВИЧ ЛАПИН

 

Зөвлөлт-Оросын яруу найрагч, нийтлэлч, кино зохиолч. Сэтгүүлч, цэргийн сурвалжлагч. 1932 оноос Захар Хацревины хоршоо зохиолч болсон. 1905 онд эмчийн гэр бүлд төрж, 1925 онд Брюсовын нэрэмжит Урлаг-уран зохиолын их сургуулийг дүүргэж Европ, Азийн олон орноор аялан, Дорно дахины олон хэлийг бие даан сурчээ.

Лапины сонины нийтлэлээс урлаг амтагдана. Яруу найргийн үгийн урыг сэтгүүл зүйд шингээсэн. Сонин Лапины оюун санааг улс төрөөр оргилуулан тодорхой, бодитой, түргэн шуурхай болгосон гэлтэй. Түүний ном ингэж бий болдог. Бүтээлүүд нь тун өвөрмөц. Нэг бүтээлд нь туульс, шүлэг, баримт, нийтлэл, шинжлэх ухааны өгүүлэл, уянга, улстөрийн хоржоон, өгүүллэг бас үнэн бий. Энэ бүгд хэдэн нүүрт найралдан багтдаг. Тэгсэн мөртөө эрээвэр хураавар бус харин ч ая дангаа олж яруу найрсал болдог. Лапины баатруудыг өмнөтгөлд нь “бодож олсон дүр” гэдгийг уншигчдад заавал сануулж хэлмээр амьд, сүнслэг байдаг.



Баруун гар талаас нэг дэх нь Б.М.Лапин, хоёр дахь нь З.Хацревин. 
Дайны эхний өдрүүдэд фронт дээр Зөвлөлтийн дайчинтай хамт


 

ЗАХАР ЛЬВОВИЧ ХАЦРЕВИН

 

Зөвлөлтийн зохиолч, орчуулагч, кино зохиолч, сэтгүүлч, цэргийн сурвалжлагч. 1932 оноос Борис Лапины хоршоо зохиолч болсон. 1903 онд жүүд гэр бүлд төрж, Дорно дахины хэлний дээд сургууль төгссөн, перс хэлний мэргэжилтэн. Тэрээр 1922 оноос уран зохиол туурвиж эхэлжээ.

Хацревин гайхалтай төсөөлөн бодох чадвартай. Ер нь үлгэр лугаа адил ургуулан боддог. Тэр бүхнээ цаасан дээр буулгахдаа нүдэнд харагдуулж, сэтгэлд ургуулах шидтэй төрсөн хүн. Уйгагүй, нямбай гэж жигтэйхэн. Ерөөс авьяас, залхуурал хоёр нэг саванд багтдаг ч эд биш. Аль ч зохиолч өөрийн “дотоод шүүмжлэл”-тэй байдаг бөгөөд Хацревиний бүтээлийн чансааг тэр нь л тодорхойлдог. 

Хоёр зохиолчийн энэ эрхэм чанар арга, бэлгэ мэт сүлрэн зохиолдоход дутуу нь гүйцэж, дундуур нь дүүрээд нэг нь бүхэл болдог. Тэд ч үүнийгээ олж харснаар хорших болжээ. Нэг үгэндээ тэднийг Ильф, Петров хоёртой зүйрлэбээс та амархан ойлгоно. 
 

ХОРШОО ЭРСИЙН “МОНГОЛ ХҮҮ”


Зөвлөлтийн “Ленфильм” студи 1936 онд бүтээсэн “Монгол хүү” уран сайхны кино зохиолыг Б.М.Лапин, З.Л.Хацревин хоёр Лев Славинтай хамтран бичжээ. Монгол ардын “Аршийн мод” үлгэрээр зохиомжилсон тус киноны нээлт 1936 оны долоодугаар сарын 17-нд, Ардын хувьсгалын 15 жилийн ойн өдрүүдээр “Ард” кино театрт болсон юм.


 

Энэ киног социализмын жилүүдэд олон нийтэд гаргахыг хориглосон гэдэг яриа үнэмшил муутай сонстдог. Ардын хувьсгалыг магтан Ар, Өвөр Монголын “нийгмийн ялгаа”-г харуулсан бүтээл хэт үлгэрийн байсан учир гаргаад ч сүүлийн үеийн үзэгчид тоох хөг нь өнгөрсөн болов уу. Харин тус бүтээл 1909 оноос үүсэлтэй АНУ-ын National Board of Review байгууллагын чансаагаар 1936 оны “Шилдэг гадаад кино” төрөлд шалгарсан нь баримт юм.




Уг кино зохиолыг 1937 онд Зөвлөлтийн “Госполитиздат" хэвлэлийн газар «Приключения храброго монгола: (современная сказка)» буюу «Эрэлхэг монголын адал явдал: (орчин цагийн үлгэр)» тууж болгон, 136 нүүрээр хатуу хавтастай, 10 мянган хувь хэвлэсэн байдаг. Өдгөө хуучин ховор номсын жагсаалтад багтжээ. 

Ховор номын сайтад доорх байдлаар танилцуулжээ:

Азийн цээжинд хоёр Монгол бий. Хооронд нь хольж хутгахын аргагүй. Нэг нь Гадаад Монгол буюу хувьсгалаар бие даасан, эрх чөлөөт монголчуудын тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс. Энэ оронд ард түмэн нь засагладаг, энд гуйланчлал үгүй.

Малчин ардаас бүрдсэн бат бөх арми нь бүгд найрамдах улсынхаа хилийг чандлан сахиж суудаг. Хэнээс гээч! Хилийн нөгөө этгээдэд хэдийнээс баян, жаргалтай орон руу өнгөлзсөн Японы цэргийн ангиуд сүлжилдсээр байгаа юм. Бүр хэдэнтээ энэ улс руу довтолсон. Гэвчиг их буу, пулемёттой Монголын малчид эзлэн түрэмгийлэгчдийг гэдрэг цохисон. 

Манай Зөвлөлт Холбоот Улс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улстай нөхөрлөсөн 1921 онд Японы хөлсний этгээд барон Унгернийг хязгаараасаа хөөхөд нь бид монголчуудад тусалсан юм. Хэрэвзээ хэрэг гарвал дахиад туслахад бэлэн. Бас зүгээр л Өвөр Монгол гэж өөр нэг Монгол бий. Энэ газар ноёд засаглаж, буддын лам нар хөлхөж, хятад худалдаачид хөлжиж, япон офицерууд эзэгнэдэг. Ард түмэн нь ядуу бөгөөд боолчлогдож байдаг. Манай үлгэр Ар Монголд эхлээд, Өвөр Монголд үргэлжилж эргээд Ар Монголд амар сайхандаа жаргана.

 

МОНГОЛООР МЭРГЭШСЭН КИНО ЗОХИОЛЧИД



 

ЗХУ-ын Ташкентийн “Цокс”, Ленинградын “Ленфильм”, “Монгол кино” үйлдвэрийн хамтын бүтээл, “Сүхбаатар” киноны зохиолыг Б.Лапин, З.Хацревин хоёр А.Г.Зархи, И.Е.Хейфиц нартай хамтран бичсэн юм. Зөвлөлтийн тал “Монгол хүү” кино зохиол нь сайн бүтээл болоод зогсохгүй, АНУ-ын шалгуурт нийцсэн учир манай хоршоо зохиолчдыг багтаа авсан нь дамжиггүй. Түүнээс гадна Б.Лапин залуудаа Азийн олон орон тэр дундаа Монголд хоёронтаа ирсэн, харин З.Хацревин Халх голын тулаанд хоршоо нөхрийн хамт цэргийн сурвалжлагчаар оролцсон зэрэг олон зүйлээр манай оронтой холбоотой байлаа. Хоршоо зохиолчид Халх голын тулалдааны тухай “Монголд өнгөрөөсөн зун” өгүүллэгийн түүврээ 1939 онд хэвлүүлжээ. 

 

ҮҮРД ХАМТ: МАРТАЖ БОЛОХГҮЙ



Дэлхийн II дайн эхлэхэд Б.Лапин, З.Хацревин хоёр “Красная звезда” сонины тусгай сурвалжлагчаар томилогдон фронт руу явцгаасан байдаг. Тэд суман мөндөр дундуур албаа гүйцэтгэн сониндоо “Фронтоос бичсэн захидал” булан хөтөлж эхэлсэн нь уншигчдын сэтгэлд хүрч, өнөөдөр тусдаа нэр томьёо болжээ. Гэвч тэд 1941 оны есдүгээр сарын 19-нд Киевийн бүслэлтийн үеэр хоёул амь эрсэджээ.

Монголын кино урлагт түүхэн үүрэг гүйцэтгэсэн хоршоо зохиолчдыг товч танилцуулахад ийм. Бид тэднийг мартах учиргүй.

Нийтлэлч Д.Батбаяр

Нийслэлийн “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-д 150 ажлын байранд ШУУД СОНГОН шалгаруулалт явагдаж байна
Нийслэлийн “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-д 150 ажлын байранд ШУУД СОНГОН шалгаруулалт явагдаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​