fbpx Ж.ГАН-ЭРДЭНЭ: ОЛИМПИАДЫГ ”ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-Д СУУРИЛАН ЗОХИОН БАЙГУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 40 секунд

Ж.ГАН-ЭРДЭНЭ: ОЛИМПИАДЫГ ”ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-Д СУУРИЛАН ЗОХИОН БАЙГУУЛНА

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын Үнэлгээний Төвөөс “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна. Зохион байгуулалтын талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа. 

- Анх удаа байгалийн ухааны нэгдмэл олимпиадыг шилэн технологиор явуулна гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?

- Байгалийн ухааны нэгдмэл агуулга гэдэгт Математик, Физик, Хими, Биологи, Газар зүйн хичээлүүдийг хамруулж үздэг. ЕБС-ийн төгсөх ангийнхны дунд зохион байгуулж байгаа "Ирээдүйн эзэд" олимпиад хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт хамрах хүрээг хэлж болно. Нийслэлийн сургуулиуд хамгийн шилдэг гэсэн зөвхөн нэг сурагчаа шалгаруулж оролцуулна. Бүртгэлийг цахимаар хийж, баганан код бүхий мандат олгох юм. Өнөөдрийн байдлаар нийт 184 сургуулийн 12-р ангийн 184 хүүхэд бүртгүүлээд байна. Хоёрдугаарт шалгалтын танхимд нэвтрэхээс эхлээд шалгалтыг засаж дүнг мэдээлэх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглана. Тодруулбал, кодтой мандатаар нэвтэрсэн сурагчийн шалгалтын материалыг тэр дор нь засагч машинд уншуулж, дүнг 10 минутын дотор сурагч, эцэг эх, багш нарт нээлттэй мэдээлнэ. Үүнийг мэргэжилтнүүд шилэн технологи гэж нэрлээд байгаа юм. 

- Уламжлалт олимпиадуудаас их өөр юм. Шалгалтын даалгавар, хугацаа зэрэг зохион байгуулалтын асуудалд ямар өөрчлөлт орсон бэ?

- Асуулт даалгаварт байгалийн ухааны таван хичээлийн агуулга багтсан учир 120 минут буюу хоёр цагийн турш гүйцэтгэх хугацаа тавьж өгсөн. Оролцогчид мандат болон хувийн хэрэг, иргэний бичиг баримтаа авч, сургуулийн дүрэмт хувцастайгаа ирнэ. Шалгалт Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд байрлах Монгол тэмүүлэл лаборатори сургуульд ирэх даваа гарагт буюу 3-р сарын 5-нд өглөө 09 цагт эхлэх юм. Шалгалт авах танхимыг олон улсын стандартын дагуу тохижуулж, сурагчдын сэтгэл зүйд таатай, даалгаврыг амжилттай гүйцэтгэх орчныг бүрдүүлж зассаныг энэ дашрамд дуулгая. Мөн жижигхэн нууц дэлгэхэд, шалгалтын эхний хэсэг сонгох тест, хоёр дахь хэсэг нь илүү өндөр түвшний мэдлэг, чадварыг шалгасан бүтээх хэлбэрийн даалгавруудаас бүрдсэн. Харин шалгалтын бүртгэлээс эхлээд бүхий л үйл явцыг Ж.Энхбаяр гишүүний facebook.com/enkhbayar.jadambiin/ болон БҮТ-ийн https://www.facebook.com/eec.mn/ цахим хуудсуудаар шууд дамжуулна. 

- Засагч машинаар шалгачихаар тэр дороо л түрүүлсэн сурагч тодрох нь ээ. Нууц биш бол шагнал нь юу байх вэ?

- Тийм. Дээр хэлсэнчлэн олимпиадын дүн шалгуулагчийн нүдэн дээр 10 минутын дотор л гарна. Эхний гурван байр эзэлсэн сурагчдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр iPad, бусад үнэ бүхий зүйлээр шагнана. Мөн амжилт үзүүлсэн сурагчийг бэлтгэсэн шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм. Нэгдмэл агуулгын олимпиадад сурагчид төдийгүй багш нар шагнал хүртэх боломжтойгоороо онцлог юм. Мөн олимпиадаас гадна ЭЕШ-ын онлайн бүртгэл, зөвлөгөө мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Эх сурвалж: БҮТ

Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​