fbpx Э.БАТБОЛД: БИД ЭНД ХЭН НЭГНИЙГЭЭ ШҮҮМЖЛЭХ БУС ХАМТДАА САЙЖРАХ ЁСТОЙГОО ЯРЬЖ БАЙНА…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 58 секунд

Э.БАТБОЛД: БИД ЭНД ХЭН НЭГНИЙГЭЭ ШҮҮМЖЛЭХ БУС ХАМТДАА САЙЖРАХ ЁСТОЙГОО ЯРЬЖ БАЙНА…

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, гэрээт болон зөвлөх үйлчилгээгээр дагнан ажилладаг “Ололт амжилтын түлхүүр” ТББ нь өнөөдөр Монголын нийгэмд бэлтгэгдэн гарч буй ХАБЭА-н ажилтны тодорхой хувийг чанартайгаар бэлтгэн гаргадаг энэ салбарын тэргүүлэх үйлчилгээтэй байгууллагын нэг юм. Шинийг эрэлхийлж, хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэх зорилготой энэ багийн залуус өнгөрсөн онд ISO 9001 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж салбартаа тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Бид энэ удаад тус байгууллагын сургалтын менежер Э.Батболдтой ярилцлаа.

-Ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас хамгийн эхэнд танай байгууллага ISO 9001 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлжээ. Ингэснээр юу өөрчлөгдөх вэ?

-ISO 9001 стандарт нь байгууллагын чанар, түүнийг удирдан, хянаж, сайжруулах удирдлагын тогтолцоо юмаа. Өөрөөр хэлбэл бодлого, зорилтуудыг тогтоож, тэдгээр зорилтуудад хэрхэн хүрэх талаар ажилладаг тогтолцоо гэж ойлгож болох бөгөөд түүнд хүрэхэд 131 шаардлагыг хангаж байж стандартыг хангасан гэж үздэг. Мэдээж стандартыг хангаж ажилласнаар өмнө нь явж ирсэн зам маань учир дутагдалтай харагдаж эхэлсэн. Тухайлбал Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын А/33 тушаалд ХАБЭА-н ажилтанг 40 болон түүнээс дээш цагаар бэлдэнэ гэж заасан байдаг. Манай салбарын дийлэнх хувь нь хамгийн доод буюу 40 цаг түүнээс арай илүү цагаар ХАБЭА-н ажилтанг бэлтгэж ирсэн нь үнэхээр хангалтгүй хугацаа юм. Хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн хүн 40 цагийн сургалтаар юу сурах вэ гэдэг нь манай салбарын тулгамдсан асуудал. Бидний хувьд ч мөн адил. Тийм учраас Ололт амжилтын түлхүүр ТББ нь сургалтын чанарыг сайжруулахаар дөрвөн сарын хугацаатай 272 цагийн сургалт явуулахаар бэлтгэл ажлаа дуусгаад элсэлтээ авч байгаа. Энэ сургалт маань мэргэжлийн англи хэл, хувь хүний ур чадвар, мэргэжлийн ур чадвар гэсэн үндсэн чиглэлүүдээр явагдаж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чадвартай бүрэн төгс мэдлэг,туршлагатай ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг бэлтгэх юм.

-Танай төв байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаанд 7 мянга орчим хүн сургасан тайлан байна. Тэдгээрийн хэдэн хувь нь хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн 40 цагийн “бүтээгдэхүүнүүд” вэ?

– Энэ нь ХАБЭА-н ажилтан, нийт ажилчдын сургалт, сэрээт ачигч, даралтат сав шугам хоолой, ажил олгогч эздийн дээд болон дунд шатны гэх мэт 10 төрлийн сургалтуудад нийт 7 мянган хүн хамрагдсан гэсэн үг л дээ. Үүнээс ХАБЭА-н асуудал хариуцсан 70 гаруй ажилтныг 53 цагийн сургалтаар бэлтгэж гаргасан байгаа. Энэ чухал мэргэжлийг 40 цагаар бэлдэж талх шиг үйлдвэрлээд байгаа нь ажлын байран дээр гарахаараа түүхий, чадваргүй байгаа нь мэдэгдээд байна. харьцангуй манай төгсөгчдийн 81 хувь нь ажлын байртай болоод байгаач сургалтын чанарыг сайжруулах ёстойг цаг хугацаа, нийгмийн хэрэгцээ шаардаж байна.

-Боловсон хүчний тухайд..?

-Манайх сургалт судалгаа, зөвлөх үйлчилгээ ба гэрээт үйлчилгээний албатай. Боловсон хүчний тухайд МУ-ын зөвлөх инженер, ХАБЭА-н Магистр, ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн, ОУ-ын тэргүүлэх Аудитор зэргээс бүрдсэн 16 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт маань ISO 9001 стандартын зарчмаар явагддаг. Өөрөөр хэлбэл бид сонгосон ажилтнаа илүү мэргэшүүлэх зорилгоор ажилтны хөгжлийн хөтөлбөрт хамруулан дотоодын болон гадны хэрэгцээт сургалтуудад сургаж дадлагажуулан эхлэхэд, өрнөхөд, дуусахад түвшин болон чанарыг үнэлж ажиллуулдаг учир сайн багш, сайн ажилтныг эгнээндээ нэгтгэж ажиллаж байна.

Тэгэхээр одоо Ололт амжилтын түлхүүр сургалтын байгуулагын онцлогийг ярих нь зүйтэй болов уу?

-Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа болохоор хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг түрүүлэн мэдэрч, хангаж өгдөгөөрөө онцлогтой. Тухайлбал нийт ажилчдын сургалт л гэхэд тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог чиглэлд тохирсон төрөлжсөн сургалтыг явуулж байна. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын хувьд хамрагдаж байгаа суралцагчдаас түвшин тогтоох тестийн шалгалтыг сургалт эхлэхээс өмнө авч, төгсөлтийн шалгалтыг 3 хэлбэрээр авдаг.

– Танай салбарт хүндрэлтэй ямар асуудал байна вэ?

– Тэргүүлэх салбарууд нь асар хурдацтай, үйлдвэрлэгч, бүтээгчид эрчимтэй хөгжиж байгаа энэ нийгэмд бид ХАБАЭ-н ажилтанг чиглэл чиглэлээр нь төгс бэлдэж гаргаж чадахгүй байгаа нь асуудал болоод байна. Ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын сургалтын хөтөлбөрүүд их зөрүүтэй, арга барил нь өөр өөр байна. Энэ нь тухайн салбарт нь тохирсон биш суурь мэдлэгтэй, туршлага нимгэн ХАБЭА-н ажилтнуудыг бэлтгэхэд хүргээд байгаа юм.

-Сургалтын программ нь өөр өөр яваад байна гэсэн. Одоо яах ёстой вэ?

Сургалтын төвүүд бид нэгдэл ч юмуу холбоо байгуулж цаашдаа нэгдсэн арга барилтай, нэгдмэл алсын хараатай, нэг стандартаар явах шаардлага байгаа.
Үүний тулд манай байгууллага өөрсдийн чадах хэмжээнд эхний алхмыг тавьж жишиг тогтоохоор ажиллаж байна. Бид энд хэн нэгнийгээ шүүмжлэх бус хамтдаа сайжрах ёстойгоо ярьж байна. Мөн бусад байгууллагууддаа хандаж бид сайжрах, хөгжих цаг иржээ. Бид сайжирч танд хамгийн өндөр түвшний мэдлэгийг олгохоор хичээж байгааг ойлгуулах нь чухал юм.

-Энд эхлээд соёл иргэншлийн тухай дурьдах нь зүйтэй байх. Яагаад монголчуудын дунд осол өсөөд байна. хөгжингүй орнуудын хувьд ХАБЭА-г яагаад ийм сайн мөрдөөд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ нүүдлийн болон суурин иргэншилтэй холбоотой. Монголчуудад аюулгүй ажиллагаа байсан уу гэвэл байсан. Тодруулбал: Тэр нь муу ёр гэж үздэг байсан. Жишээ нь: Хүүхдэд чөмөг идүүлдэггүй, уурга унадаггүй г.м. Учир нь чөмөг идвэл бэлгийн бойжилтод сөргөөр нөлөөлдөг гэдгийг томчууд мэддэг байсан. Түүнийгээ яагаад гэдэг гол учир шалтгааныг хүүхдэд тайлбарлаж өгдөггүй байсан. Энэ нь монголчууд аюулгүй амьдрах ухаан байсан боловч түүнийг шинжлэх ухаанд тулгуурласан соёл болгож чадаагүй юм. Харин Европчууд суурин иргэншилтэй байсан учраас орчиндоо аюулгүй ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурласан соёл болгож чадсан. Тэгэхээр бид цаашдаа сургалтын хөтөлбөрийн агуулгаа эхлээд соёл иргэншил уламжлал ёс заншилтайгаа холбоод дараа нь европ стандарттай уялдуулах нь чухал юм.

– Байгууллага ХАБЭА-тай болсноор…?

– ХАБЭА-н ажилтан гэхээсээ илүүтэй байгууллагад аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх ямар шалтгаан байна вэ? гэдгийг нэн тэргүүнд бодох хэрэгтэй. 1. Ёс суртахууны 2. Хуулийн 3. Эдийн засгийн шалтгаанууд байгаа гэдгийг байгууллагын удирлага ухаж ойлгосон цагт ХАБЭА-н ажилтантай болсноор………………? гэдгийг бүрэн ойлгох болов уу. (Инээв)

-ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнаар хэн сурч болох вэ?

-Хуулиараа бол хуульч, инженер, эрүүл ахуйн чиглэлээр төгссөн хүмүүсийг бэлд гэж заасан ч тэр хэмжээний хүний нөөц нь манайд алга байна. Яалт ч үгүй нөхцөл байдал хөгжлийн хувьд хүн бүхэн мэдэх ёстой амьдралын зарчим учраас хүмүүс сонголтоо хийгээд сураад явж байна.

-Мэдээж аливаа үйлст түүчээлж явахад уриалах эрх тэнд байдаг. Бусаддаа хандаад юуг хэлмээр байна?

-Нийгмийн сэтгэлзүйг, хөдөлмөрийн салбарт хөдөлмөрлөж буй байгууллагуудад эрүүл, аюулгүй, осолгүй ажиллах нь маш чухал бөгөөд энэ нь бидний хоол унднаас дутахгүй хэрэгцээ гэдгийг ойлгуулах нь бидний үүрэг юм.

Энэ үүргийн хүрээнд манай хамт олон маань аюулгүй ажиллагааны салбарт өөрсдийн хэмжээнд хувь нэмрээ оруулъя гэж ханцуй шамлан хичээн ажиллаж байна. Удаан хугацаанд тогтсон хангалтгүй жишиг, хөгжил байхгүй үйл явцгүй системийг сайжруулж дэвшилтэт шатанд гаргаж нэвтрүүлье гэж уриалмаар байна. Байгууллагууд бие биенийгээ өрсөлдөгч гэж харах үе байхад хамтрагч гэж харах үе илүү олон байдаг. Тэгэхээр хамтдаа хөгжье, цугтаа өөрчилье.

-Ярилцсанд баярлалаа.

А.Долгор: Хүн эцэг эхийнхээ сэтгэлийг зовоохгүй л амьдрах ёстой юм
А.Долгор: Хүн эцэг эхийнхээ сэтгэлийг зовоохгүй л амьдрах ёстой юм
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​