fbpx С.ЭРДЭНИЙН ЗӨВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 39 секунд

С.ЭРДЭНИЙН ЗӨВ

С.Эрдэнийн зөв

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль энэ өдрүүдэд явагдаж байна.

Харин ротацид орж байгаа АН-ын гишүүдийн нэрс энэ намд ихээхэн яриа хөөрөө дэгдээгээд байгаа юм.

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж бай­гаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Бат­баяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энх­тайван, Да.Ганболд нар бий.

Э.Бат-Үүл Хан-Уул дүүргээс, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Баянзүрх дүүргээс, Н.Батбаяр Архангай аймгаас, Д.Дорлигжав Увс аймгаас, Х.Тэмүүжин Төв аймгаас, Ч.Энхтайван, Да.Ганболд нар Хэнтий аймгаас Үндэсний бодлогын хороондоо сонгогдсон.

Энэ намын лидерүүд гэгддэг энэ хүмүүсээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нарыг ч үүнд багтжээ.

Энэ нь АН-ын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор”-оос бусад фракцын дөнгүүр гэсэн бүгд намын удирдлагаас шахагдаж байна гэсэн үг.

Чухамдаа энэ нь “Шонхор” ба бусад фракцууд гэсэн талцлын суурийг тавьсан гэсэн үг. Тиймээс “АН Эрдэнэ вангийн хошуу болчихлоо” гэх яриа түймэр шиг явж байна.

Улмаар үүнд эмзэглэсэн фракцууд нь сүүлийн хэдэн өдөр энд тэнд цуглаж хуралдаад сүйд болж байгаа гэнэ. Тэд “…С.Эрдэнэтэй үзэлцэнэ” гэцгээж буй юм.

Эндээс үзэхүл, ойрын үед АН-д ширүүхэн тулаан тэмцэл өрнөх шинж нэгэнт бүрджээ.

Гэхдээ энэ бол АН-д өрнөж буй, цаашид үргэлжлэх үйл явцын зөвхөн нэг талын үзэл бодол, тэднээс гарч байгаа мэдээлэл юм.

Харин АН-ын дарга С.Эрдэнийн талаас харвал арай өөр дүр зураг харагдаад байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ туйлын зөв ажил хийж байгаа юм.

АН-ын шинэ дүрмийн дагуу улаа эргэтэл явж сонгогдсон ямар ч дарга ийм л арга хэмжээ авах байсан. Хэн нь ч ялгаагүй С.Эрдэнэ шиг ийм цэвэрлэгээ хийж дарга шиг дарга байх болно.

Ер нь бол АН-ынхан өөрсдөө л С.Эрдэнийг даргаараа сонгосон. Ингэж ротаци явуулах дүрмийг АН-ынхан л бас өөрсдөө баталсан.

Тийм учраас АН-ынхан С.Эрдэнэдээ ингэж ажиллах боломжийг нь олгох ёстой. Хэрвээ С.Эрдэнэ ийм алхам хийхгүй Н.Алтанхуяг шиг “бүгдээрээ хамтдаа, эв нэгдлээ бодож” явбал түүн шиг л хувь заяаг эдлэх болно. Н.Алтанхуяг яасныг С.Эрдэнэ байтугай энгийн иргэд ч мэдэж байгаа.

2012 оны УИХ-ын сонгуульд АН бараг л ялсан даа. Тэгээд Засгийн газраа бүрдүүлж, АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон.

Ингээд албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт хийж эхэлсэн. Явсаар Н.Алтанхуяг Монголын төр хэмээх асар том бялууг хуваах “хутга”-ыг л барьж зогссон болохоос биш  “Алтангадас” фракцын тэргүүн төдийхөн л эрх мэдэлтэй үлдсэн байдаг.

Н.Алтанхуяг хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд байсан ч эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт, хүнд үйлдвэртэй холбоотой асуудлыг МҮДН-тэй, төмөр зам, дэд бүтцийн асуудлыг МоАХ-тай,  боловсролын салбарыг “Нэг ардчилал”-тай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, уул уурхайн талаар “Шонхор”-той ярьж тохирч байж дараа­гийн шийдлээ гаргадаг фракцын тэргүүнүүдтэйгээ ижил тэнцүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон.

Энэ бүхнийхээ гайгаар Н.Алтанхуяг хоёр жил гаруй ажиллаад л огцорсон. Бас болоогүй, Ерөнхий сайд байхад нь түүний ахлах зөвлөхийг барьж хориод ял оноосон.

Засаг бариагүй, улс төрийн гудамжинд байсан АН төрийн эрхэнд гарсан АН хоёрын ялгааг Н.Алтанхуяг ингэж ойлгосон байх.

Ерөөс энэ бүхэн Н.Алтанхуягийн намдаа нэгэнт оршин тогтносон фракцуудыг эрх мэдлийн тэгш хуваарилалтын дор байлгах гэснээс үүдэлтэй алдаа нь болсон юм.

Харин одоо АН-д С.Эрдэнийн цаг урсаж эхлээд байгаа.

АН-ыг 2020 оны сонгуульд яаж оролцуулах, ялалт ялагдлын алийг үүрүүлэх нь С.Эрдэнээс л шалтгаална гэсэн үг.

Ингэхээр АН-ын түүхэн дэх цоо шинэ аргачлалаар хийсэн сонгуулийн дүнд намын дарга болсон С.Эрдэнийн хувьд өөрийн цаг хугацааны түүхийг ч шинээр бичих хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ өөрийнхөө ажиллах бололцоог хангах хэрэгтэй. Тэгээд ч С.Эрдэнэ АН-ын хувьд шинэ хүн биш. Энэ намын сайн, муу хэлэгдэж ирсэн лидерүүдийн л нэг.

АН дахь олон фракцуудын дунд намын даргын засаглал хэрхэн нурж унадаг болохыг тэр маш сайн мэднэ. Тэгэхээр өөртэйгөө намын даргын албан тушаал, АН ирэх сонгуульд ялбал засгийн эрхийг хуваан эзэмших “дайсан”-уудаас тэр салах нь тодорхой юм.

Тэгээд ч түүх нь хэлж өгөөд, сануулаад байгаа нам дахь олон фракцын гайг С.Эрдэнэ таслахаар зүтгэлээ гэж харагдаж байна.

Нөгөөтээгүүр, эзний алба ээлжтэй гэдэгчлэн С.Эрдэнэ муу ажиллаж, 2020 оны сонгуульд намаа унагавал дүрмийн дагуу даргын сэнтийгээс ховхорч, дараагийн дарга сонгогдоод л гараад ирнэ.

Тэгэхээр С.Эрдэнийн энэ үйлдэлд АН-ынхан эмзэглэх хэрэггүй юм.

Магадгүй, энэ нь АН-ын хувьд түүхэн ротаци байж мэднэ. Юу гэвэл, эндээс АН-ын “цус шингэрэх” эхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн дараа АН-ын удирдлагад залуус гарч ирэх зам засагдаж байна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, хаанаас нь ч харсан С.Эрдэнийн л зөв байж таараад байгаа юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Н.Баяртсайхан: Үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлдээ тогтвортой байна гэж дүгнэсэн
Н.Баяртсайхан: Үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлдээ тогтвортой байна гэж дүгнэсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​