fbpx Тэд чамайг мартаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
9 минут 40 секунд

Тэд чамайг мартаж байна

А.ЦЭРЭНДОРЖ

Rose Rose энэ нэрийг хэн нэгэн дуудахад “Chigago Bulls”-ын өмсгөл өмссөн нэг дугаартай галзуу залуу л санаанд минь бууж байна. 2007-2008 оны NCAA-гийн улиралд “Memphis”багт хүчин зүтгэж байхдаа одоогийн“Oklahoma City Thunder” ледир Russel Westbrook багтсан NCCA-гийн “Memphis” багийг бут ниргэж NCCA-гийн аварга цолыг хүртэж байсан. Rose-г NCCA-д тоглож байхаас л алдарын оргилд хүрнэ гэдэгт итгэж байсан. NBA-гийн талбайд чамайг хэрхэн тоглогхыг хармаар байлаа. Хэдэн сарын дараа  NBA Draft эхлэхэд миний хүлээж байсан залуу Rose нэгдүгээр тойргын нэгдүгээр сонголтоор алдарт “Chigago Bulls” багийн бүрэлдхүүнд багтсан. Тиймээ чи чадлаа одоо миний хувьд чамайг харах л үлдсэн бол чиний хувьд бидэнд өөрийгөө харуулах л үлдсэн байлаа. Бухны зурагтай логотой улаан цагаанаар хосолсон өмсгөл өмсөөд анхны тоглолтон дээрээ хэрхэн тоглохыг чинь хармаар байв. Цаг хугацаа зогссон мэт л удаан мэт байсан. 1988 онд төрсөн нэг метр 91 см өндөртэй холбон тоглогч залуу 2008-2009 оны NBA-гийн улиралын 10 сарын 28-нд 20 насандаа “Chigago Bulls”-ын талбайд нэрээ дуудуулан гарч ирэхэд ордонд хүрэлцэн ирсэн үзэгчдийн анхаарлыг чи л татаж байсан. “Chigago Bulss”-ын чамайг дэргэдээс чинь, фэнүүд дэлхийн өнцөг булан бүрт цэнхэн дэлгэцээ ширтэн сууж буй үзэгчид чиний тоглолтыг хүлээж байсан. Учир нь чи NCCA-д байхдаа л өөрийгөө бидэнд таниулсан шүү дээ. Удаан хүлээсэн анхны тоглолт эхлэхэд ордоны тайлбарлагч чиний нэрийг өндөр дуугаар зарлахад үзэгчид алга ташин шуугилдаж байлаа. “Chigago Bulss” багийн халаалтын хувцас өмссөн залуу гүйн орж ирлээ.“Milwaukee Bucks” багийн эсрэг гараанд гарч тоглолтын 11 минут 30 секунтэнд эхний оновчтой дамжуулалтаа өгөв. Хамгийн ахныхаа статистик үзүүлэлтийг NBA-д тэмдэглүүлэхээр болов. Удалгүй хурдан довтолгооноор анхны оноогоо авахад үзэгчид баяр тэмдэглэж эхлэж байсан. Анхныхаа тоглолтонд 11 оноо есөн оновчтой дамжуулалт гурван бөмбөг таслалт гүйцэтгэж “Chigago Bulss” “Milwaukee Bucks” багийг 108-95 харьцаатай талбайдаа буулган авсан. NBA-д орж ирээд 10 тоглолт дараалан араваас дээш оноо авч байсан юм. Энэ бол Derrick Rose гэдэг залуугын NBA-гийн эхлэл байлаа. Гайхалтай нэг улирал байсан шүү 2008-2009 он түүний хувьд залуу тоглогчидын мөрөөдөл болсон NBA Rookie of the Year шагналыг хүртсэн юм. Дараа улирал чамайг бүүр хүчтэй болоод орж ирнэ гэдэг дэлхий дахины NBA үзэж сонирхдог олон итгэлтэй байсан юм. Шинэ улирал эхлэхэд олны хүлээлтийн эзэн болох Rose бидэнд гайхалтай гэнтийн бэлгийг барьсан явдал байлаа. Тиймээ энэ залуу зүгээр л галзуурч байсан юм. Rose-ийн тоглолтыг үзэх дуртай хүмүүс маш олон болсон юм. Ингээд 2010 оны NBA-гийн улирлын “Бүх Одод”-ын тоглолтонд сонгогдлоо. Ердөө хоёр дахь улиралдаа тоглож байгаа залуу тоглогч шүү дээ. Ингээд бодохоор тэр “Chigago Bulls”багийн, лигийн шилдэг тоглогчидын нэг болжээ гэдгийг харсан юм. Тэрээр гурван удаа “Бүх Одод”-ын тоглолтонд сонгогдсон юм. Derrick Rose-ийн хувьд 2011 оны NBA-гийн улиралд ямар өнгөрсөнийг би бичилтгүй. Бүтэн нэг улирал гайхалтай тоглолтоор бидэнд бэлэг барьж байсан Rose улирлын MVP шагналыг хүртсэн юм. Энэ нь дөнгөж 22 насандаа тус шагналыг хүртсэн NBA-гийн түүхэн дэх цор ганц тоглогч юм. Одоогоор энэ амжилтыг эвдсэн залуу тоглогч гарч ирээгүй л байна. Эрдэнэс мэт гялалзаж явсан энэ залуу дэндүү хурдацтай оргилруу тэмүүлж байв. Нэг л өдөр хар дарсан зүүд шиг үүл түүнийг нөмөрсөн юм. Үүнийг бид бүгд л мэдэж байгаа. Зүүд байгаасай гэмээр бэртэл түүнийг аргамжсан юм. 2012 оны дөрвөн сарын 28-нд талайдаа “Philadelphia 76ers” багийг хүлээн авч Playoff-ын эхний тоглолтоо хийсэн юм. “Chigago Bulls”баг хожиж байсан. Эцсийн мөчид ч хожих нь ойлгомжтой болсон тоглолтонын сүүлийн хоёр минутанд түүнийг амраахгүйгээр тоглуулсан. Тоглолт дуусахад нэг минут 23 секунт дутуу байлаа. Бөмбөг Derrick Rose-ын гарт байв. Мэдээж тэр багийнхаа довтолгоог найруулдаг гол баатар нь шүү дээ. Будагтай талбайруу цөмөрч орох үед өвдөгөндөө хүнд бэртэл авсан юм. Ордон дахь бүх хүмүүс түүнийг л харж байлаа. Босоод ирэх болов уу, зүгээр байгаасай гэж л дотроо шивнэнэ.

NBA-гийн түүхэнд олон ч тамирчин гэмтэж бэртэж байсан. Тэд талбай дээрээ эргэн ирж өмнөхөөсөө ч илүү тоглож чаддаг. Үүний тод жишээ бол “Okhlahoma City Thunder”багийн тоглогч Paul George билээ. Тэгвэл Derrick Rose-ийн хувьд эргэн ирэлт хийх гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтсээр л байна. Сагсан бөмбөг сонирхогч олны ярианы сэдэв болж бидний энэ ертөнцөд шуугиан тариад байсан залуу өнөөдөр яг хаана байгааг би мэдэхгүй. 2016-2017 оны NBA-гийн улиралд “New York Knicks” багт  хүчин зүтгэж мөн ч бэртэлийн улмаас л улиралаа дуусгаж чадалгүй багаасаа гарсан. 2017-2018 оны улиралд “Cleveland Cavaliers”багийн бүрэлдхүүнд багтаж бүр гараанд гарч тоглож байлаа. Түүний энэ багт ирэхэд “Аварга аваарай залуу минь” гэсэн фэнүүдийн хүсэл дарагдаж амжаагүй байтал багаасаа хасагдлаа. Нэг өглөө сэрэхэд л тэр баггүй болсон байсан. Түүнийг лигийн хүчирхэг багт Lebron James-тэй хамтран гайхалтай финалыг бидэнд толилуулж аварга авна гэсэн итгэл найдвар одоо ч байсаар байх юм. Одоо боломжгүй болсон гэдгийг мэдсээр байж Rose, Lebron хоёрыг хамт аварга аваасай л гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Тайван зүүднээс сэрээд л шоконд орж байлаа. Би ийм байдалд орсон. Харин Rose багаасаа хасагдах мэдээг сонсоод ямар байдалтай байсныг  би таашгүй. Өөрт нь сайхан байгаагүй нь мэдээж.

Үзэгч биднийг алмайруулж гайхалтай тоглолтоороо бэлэг барьж “Miami Heat” багийн их гурвалыг сандаргаж байсан галзуу залууг өнөөдөр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Чамайг бэртээд талбайгаас гарах болгонд миний дотор “Цагаан хэрэм” нурах шиг болдог. NBA-гийн талбайд анх хөл тавсан цагаас тань дэмжиж ирлээ. Унах үед чинь хамт байсан. Алс холын Монголоос алдарын оргилруу тэмүүлсэн чамайг дэмжих миний хувьд нэр төрийн хэрэг. NBA үздэг сонирходог хүнтэй чиний талаар ярих үнэхээр хэцүү. Тэд чамайг мэдэхгүй хэрнээ доромжилоод байх шиг санагддаг. Би нэг л үг хэлдэг чамайг “Эргэн ирнэ” гэж. Чи ирдэг, би баярладаг найзруугаа утсаар ярьдаг, чи явдаг, найз надруу утсаар залгадаг. Ийм байдалтай олон жил явсан. Гэхдээ одоо тэр залгаж чиний талаар ярихгүй болсон. Магадгүй тэрний хувьд чи мартагдсан байх. Эхнээсээ л би ингэж бодлоо бичмээр байлаа. Гэвч чамайг тэд мартаж байна. Чамайг талбай дээр гараад яаж галзуурч явсаныг тэд санахгүй байна. Би үргэлж итгэдэг чамайг эргэж ирнэ гэдэгт. Энэ итгэл минь хий хоосон болж хувирахгүй байхыг л хүсэж байна. Улаан цагаанаар хосолсон бухны  логотой өмсгөлөө өмсөөд аймшигтай хожлын шидэлтийг гүйцэтгээд ярвайсан царай гаргахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Энэ дүрслэл миний зүүдэнд үргэлж орж ирдэг. Rose Rose энэ нэрийг хэн нэгэн дуудахад “Chigago Bulls”-ын өмсгөл өмссөн нэг дугаартай галзуу залуу л санаанд бууж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 

Дуучин Б.Болд,Х. Мөнгөнцэцэг нарын амьдралын “Үнэн”
Дуучин Б.Болд,Х. Мөнгөнцэцэг нарын амьдралын “Үнэн”
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​