fbpx Тө(ө)рсөн ах хазаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 54 секунд

Тө(ө)рсөн ах хазаар

“Есдүгээр рот” гээд Оросын кино бий. Дайны сэдэвт сайн киноны нэг л дээ. Афганы дайнд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр хэсэг цэргийг рот болгон эмхлээд, эхлээд Афганистаны нөхцөл байдлын тухай хичээл заадаг. Офицер багш заахдаа “Умард Афганистаны уулархаг нутагт хазаар үндэстэн амьдардаг. Тэд бол маш дайчин хүмүүс. Чингисийн байлдан дагуулалтын үед энэ нутагт үлдээгээд явсан монгол гаралтнууд” гэдэг. 

Энэ кино манай зурагтын суваг болгоноор шахам гарч байсан учраас монголчууд бид хазаар хэмээх нэгэн төрсөн ах дүүтэй болоодохов. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн зурагтаар ярьж байсныг санаж байна: Бээжингийн олимпод манай монголчууд зургаан медаль авна гэж би зүүдэлсэн. Гэтэл дөрвийг авчихаар нь гайхаад. Тэгсэн сураар нэг буриад, тэквагдогоор Афганы нэг хазаар авсан юм байна. Ингээд зургаа болж байгаа биз? 

Дайн болж байгаа газраас хазаар ах дүүгээ авчирч эндээ амьдруулъя гэх мэтийн яриа их гарч байв (гарсаар ч байгаа). Юутай ч бүгдийг нь авчирдаггүй юм гэхэд өнчин хүүхдээс авахуулаад оюутан сурагчдыг авчирч “амьдруулж” байгаа. Өөрснөө болохоор баруун зүүн аймаг, ойрд халх, ар өвөр, цусны шинжилгээгээр талцаад байдаг ориг монголчууд маань гэнэт олдсон сахал үсэндээ баригдсан том хамартай төөрсөн ахыгаа ихэд өрөвдөн өвөр түрийндээ урих болов. 

Хазаар үндэстний гарал үүслийг яг таг тогтоосон явдал одоо болтол алга. Судлаач эрдэмтэдийн зарим нь тэднийг баруун түрэг гаралтай гэж байхад уйгар, чуваш, булгаар, перс, жүүд, огуз гаралтай гэж бусад нь мэтгэдэг. Булаацалдаад байгаа юм биш, VII зууны үед гэнэт хүчирхэгжин гарч ирсэн нүүдэлчин овгийн хазаарын урьдахынх нь тухай түүхийн баримт олдохгүй байгаагаас тэр. Ориг монгол гаралтай гэж мөнөөх киноны орос офицероос өөр анхлан хэлсэн баримт олдохгүй байна. Дайнч байлдаанч үндэстэн болохоор иргэншсэн орнуудын түүх сударт хүний болоод газар нутгийн нэршил, зарим хазаар үг 60 орчим тэмдэглэгдсэнээс нь хэл шинжээчид судлаад одоо байгаагаас чуваш хэлтэй ойр байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм байна. Энэ хэл мөхсөн, одоо тэд иран овгийн пушту хэлээр ярьдаг. Мөхсөн хазаар хэлэнд юутай ч цэцэг, шар гэх мэт монгол үг байсан гэнэ. Энэ нь тэгээд түрэг үгс л дээ.

Төр улсаа байгуулсан нүүдэлчин гүрнүүд дотор хазаарууд их дээгүүр байр эзэлдэг. М.Э-ий 560 онд байгуулагдсан Хазаарын хаант улс нь 300 гаруй жил тогтсон. Энэ бол дан нүүдэлчний төр оршин тогтнож чадсан хамгийн урт хугацаа. Арал тэнгисээс Каспи хүртэл, Өмнөд Ураалаас Иран хүртэл уудам талбайг эзэгнэж байв. Иймээс Ойрхи Дорнодын зарим хэлэнд Каспийн тэнгисийг “Хазаарын тэнгис” гэж нэрлэдэг гэнэ. Хазаар гэж юу гэсэн утгатай болохыг үгийн гарлын хувьд нэгмөр тогтоож чадаагүй байгаа ч, юутай ч энэ нь монгол хэлний хазаар ногтны “хазаар”-тай хамаагүй байхаа.

Хазаарууд урагшаа арабуудтай олон жил байлджээ. Тэдний эсрэг үзэл суртлын тэмцэлд жүүд нарын иудайн шашинг ашиглахаар шийдэн иудайн шашинтай жүүд биш цор ганц үндэстнийг ч үүсгэж байсан түүхтэй. Энэ явдал Хазаарын хаант улсын түүхэнд хамгийн алдаршсан Булан хааны үе. Энэ нэр монгол хэлний “булан”-тай огт хамаагүй, “буга” гэсэн үг гэнээ. Хазаарын хаант улс байгуулагдсанаас даруй 800 жилийн хойно Монголын эзэнт гүрэн шинээр буй болжээ.

“Нохой”, “үхэр” гэх мэт нэлээд хэдэн ориг монгол үг хэлүүлж авсан тэд, үнэхээр монгол үндэстэн Афганистанд байсан юм байна гэсэн эрдэм шинжилгээний лут дүгнэлттэй баяр хөөртэйгээр нутаг буцсан аж.

Х зуунд хазаарууд Саманид, Волгийн Булгаар зэрэг лал шашинт орнуудад бүслэгдэн улмаар мөхжээ. Хойд талд нь шинээр байгуулагдсан Киевийн Русь эцсийн цохилт өгсөн байна. Хазаарууд түүхийн тавцан дээр гэнэт гарч ирснийхээ нэгэн адил бусад үндэстнүүдэд ууссаар мөн л гэнэт алга болжээ. Чингис хааны Хорезмд хийсэн их дайны үеэр хазаарууд монголчуудыг шууд дэмжин талд нь орж тулалдаж явсан баримт бас бий. Улс улсад хуваагдан амьдрах болсон хазаарууд Алтан Орд ба Чагаадайн гүрэнд харъяалагдах болсон гэх. Урьд нь түрэг ч юмуу, хамит самит ч юмуу, иран ч юмуу овгийн хэлтэй асан өнөөгийн хазаарууд өвөг дээдэс нь үзэн яддаг байсан лал шашинд орж, иран овгийн хэлээр ярьдаг болжээ.

Өнөөгийн Афганистанд монгол гаралтай үндэстэн бий нь бий. Үнэхээр тэднийг Чингис хааны үлдээсэн цэргүүдийн удам гэх юм билээ. Тэднийг могол гэж нэрлэнэ. 1992 оны хүн амын тооллогоор 20 мянга орчим могол хүн байна гэсэн тоо гаргасан гэх. Тийм учраас өнөөгийн түүхэн газрын зураг дээр монгол үндэстэн амьдран суудаг нутаг гээд Хойд Афганистаны зураг дээр дуслын чинээ газрыг тэмдэглэсэн байдаг.

1955 онд Японы Киотогийн Их сургуулийн хэсэг эрдэмтэн эдгээр моголчуудыг олж судлахаар тусгай экспедиц гарган Афганистанд очжээ. Тэд бүтэн сар Хойд Афганы уулархаг газраар тэнэсэн боловч монгол хэл мэддэг могол хүн олсонгүй. Харь үндэстэн хэмээгдэн пушту нарт гадуурхагдан дээрэлхүүлсэн, туйлын ядуу, хоцрогдсон, алслагдсан сууринг заалган очсон боловч лалын шашинт оршин суугчид нь өөрсдийгөө могол гаралтай гэх авч хэлний тухайд гэвэл хэдийнээ талийгч болсон эмээ өвөөгөө могол хэл мэддэг байсан гэх сураг хэлжээ. Могол хэл өдгөө мэддэг хүн хайсан мятрашгүй япончууд сурагласаар яваад нэгийг олсон аж. “Нохой”, “үхэр” гэх мэт нэлээд хэдэн ориг монгол үг хэлүүлж авсан тэд, үнэхээр монгол үндэстэн Афганистанд байсан юм байна гэсэн эрдэм шинжилгээний лут дүгнэлттэй баяр хөөртэйгээр нутаг буцсан аж. Энэ тухайгаа Үсэмао Тадао “Могол угсаатныг сурвалжилсан нь” нэртэй хөөрхөн товхимол бичсэнийг хэдэн жилийн өмнө П.Наранбаяр монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн байна билээ.

Энэ өгүүллийг нийтийн танин мэдэхүйд зориулж бичлээ, элдэв маргаан үүсгэх гэсэн санаа огт үгүй болно.

Квотоо хэтрүүлж, олон хүнийг хохироосон 60 мянгын бизнес
Квотоо хэтрүүлж, олон хүнийг хохироосон 60 мянгын бизнес
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​