fbpx Хотын дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчлаад иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 31 секунд

Хотын дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчлаад иржээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халуун дотноор хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад Денвер хотын захирагчид талархал илэрхийлээд “Улаанбаатар, Денвер хотууд анх 2001 онд Ах дүүгийн харилцааг тогтоосон. Түүнээс хойш хоёр хотын найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлж байгаад бид баяртай байна, мөн цаашид ч энэ харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр хот цаг уур, газарзүйн байршлын хувьд ижил төстэй. Иймд хоёр хотын хооронд байгаль орчин, нийтийн тээврийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэх саналтай байна” гээд Денвер хотын захирагчийг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив.

Денвер хотын захирагч Майкл Ханкок 2015 онд Улаанбаатар хотод айлчилж байснаа дурсаж найрсаг халуун дотноор хүлээн авч байсанд талархал илэрхийлээд “Анх Денвер хотын захирагчаар сонгогдох тухайн мөчид Улаанбаатар хотын төлөөлөгчид намайг дэмжиж дэргэд минь байсан. Хотын захирагчаар сонгогдсоны дараа анх удаа Монгол Улсад айлчилж байсан нь одоог хүртэл надад сайхан дурсамж болж үлдсэн. Өнөөдөр эрхэм хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна.

Денвер хот сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд тухайн орчинд шинэ дагуул хот бий болгох, шинэлэг инновацийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

2 жилийн өмнө Денвер хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбох галт тэрэгний шугам сүлжээ байгаагүй, харин өнөөдөр бий болсноор замын түгжрэлийн асуудлыг бид шийдэж чадсан.

Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалагч нарыг дадлагажуулах хөтөлбөрийг бид Япон улстай хамтран хэрэгжүүлдэг.

Энэ чиглэлээр бид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой” гээд Улаанбаатар хотод урьсан явдалд талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Улаанбаатар-Денвер эгч дүүсийн холбоо, Денверийн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Колорадо Денверийн Их сургууль, Үндэсний мал аж ахуйн барууны цогцолбор, “Кюр” төсөл, Денвер хотын нийтийн тээвэр, байгаль орчны газар болон Денвер хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай тус тус танилцсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ГОЛОМТ БАНК  ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИ ХАМТРАН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН АЯ ТУХТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​