fbpx 117 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 34 секунд

117 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар энэ сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна. Мөн тухайн бүсийн хашаанд нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг устгах “Элемент” ХХК давхар үйл ажиллагаа явуулж буй юм. 2009 онд Улаанбаатар хотод хоногт 1500 тонн хог хаягдал гардаг байсан бол өнөөдөр гурав дахин өсч, хоногт 3500 тонн хог хаягдал гарч байна. Нийслэлийн хог хаягдлын 60 хувийг Нарангийн энгэрийн хогийн цэгт авчран булж буй юм. Өнөөдрийн байдлаар ландфилл технологийн дагуу хог хаягдлийг 7 үе булсан бөгөөд 2020 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн уг арга хэмжээний дараа дүүргийн 7 дугаар хороонд байрлах 117 дугаар цэцэрлэг дээр сайд Д.Сумъяабазар болон Элчин сайд Масато Такаока нар очсон юм. Тус цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийхээр болжээ. Энэ талаар сайд Д.Сумъяабазар “Нийслэл хотын томоохон цэцэрлэгийн нэг болох 800 хүүхдийн багтаамжтай 117 дугаар цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаад талархаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд Гүнжийн нуурны дэргэд нэг цэцэрлэг баригдахаар энэ хавраас бүтээн байгууллатын ажил эхэлнэ. Мөн нуурын наад талд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байгаа. Ер нь зөвхөн тойрогтоо гэлтгүй дүүргийн хэмжээнд Япон зэрэг орнуудын тусламжаар цэцэрлэг сургууль барих, засварлах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд санаачлан Японы Жудогийн Найрамдал нийгэмлэг болон улс болон тус улсын ТББ-ууд, СХД-ийн ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгтэйгээр “MJ- бөхийн клуб” спорт цогцолборыг байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхошуу бүсийн хүүхэд залуусыг спортоор хичээлэх боломж нөхцлөөр хангах үүднээс газрын асуудлыг дүүргээс шийдвэрлүүлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгөөр спорт комплекс байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. 117 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг эхлүүлэх албан ёсны арга хэмжээний хүрээнд гэрээг үзэглэх ёслол болсон юм. Гэрээг Элчин сайд Масато Такаока болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байгууллаа.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​